Хуучин Гэрээ 2022
9-р сарын 5–11. Исаиа 1–12: “Бурхан бол миний аврал”


“9-р сарын 5–11. Исаиа 1–12: ‘Бурхан бол миний аврал,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“9-р сарын 5–11. Исаиа 1–12,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зураг
Эртний бошиглогч бичиж байгаа нь

Бошиглогч Исаиа Христийн төрөлтийг зөгнөн хэлсэн нь, Харри Андэрсон

9-р сарын 5–11

Исаиа 1–12

“Бурхан бол миний аврал”

Суралцаж байхдаа сүнслэг удирдамжийг эрэлхийл. Нифайн заасанчлан бид “бошиглолын суу билгээр дүүргэгдсэн” (2 Нифай 25:4) үед Исаиагийн үгсийг илүү сайн ойлгодог.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Та Исаиа номыг анх уншиж байсан ч өмнө нь сонсож байсан юм шиг хэсгүүдтэй тааралдаж магад. Учир нь Хуучин Гэрээний бүх бошиглогчийн дундаас Исаиаг Аврагч Өөрөө гээд судрын бусад номд хамгийн их эш татсан байдаг. Түүнчлэн Исаиагийн үг дуулал ба бусад ариун нандин дуу хөгжимд байнга гардаг. Яагаад Исаиаг ийм их эш татсан байдаг вэ?

Мэдээж Исаиа Бурханы үгийг тодорхой, ой тойнд үлдэхээр илэрхийлдэг авьяастай байсан нь үүний нэг шалтгаан юм. Гэхдээ шалтгаан нь үүгээр зогсохгүй. Исаиагийн заасан үнэнүүд өөрийнх нь амьдарч байсан үеийнхээс буюу МЭӨ 740-өөс 701 оны хооронд амьдарч байсан израилчуудаас гадна өөр цаг үеийнхэнд хамаатай байсан тул тэрээр үе үеийн бошиглогчдыг сүнслэгээр өдөөсөөр ирсэн. Түүний үүрэг бол Бурханы гэтэлгэлийн агуу үйл хэргийг харахад бидний мэлмийг нээх явдал байсан бөгөөд энэ нь нэг үндэстэн эсвэл нэг цаг үед хийчих зүйл биш юм. Хэдийгээр тэр болон түүний хүмүүс Израилаас салсан ч гэлээ Бурханы гэрээт хүмүүсийн нэгэн хэсэг хэвээрээ гэдгийг Нифай Исаиагаас ойлгосон. Шинэ Гэрээний бичээчид Исаиа номон дахь Мессиагийн тухай бошиглолууд нүднийх нь өмнө биеллээ олж байхыг харсан. Түүнчлэн Иосеф Смит Израилыг цуглуулж, Сионыг барьж босгох хожмын үеийн ажлыг хийж гүйцэтгэх сүнслэг өдөөлтийг Исаиагаас авсан юм. Та Исаиаг уншсанаар юу олж мэдэх вэ?

Исаиа болон түүний бичвэрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Bible Dictionary дэх “Isaiah”-аас уншина уу. Исаиагийн амьдарч байсан цаг үеийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 2 Хаад 15–20, 2 Шастир 26–32-оос авна уу.

Зураг
Learn More image
Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Исаиа 1–12

Би Исаиагийн сургаалыг хэрхэн илүү сайн ойлгож чадах вэ?

Исаиагийн бичвэрүүдийн талаар ярихдаа Аврагч “Та нар эдгээр зүйлийг судалбал зохино. Учир нь Исаиагийн үгс агуу билээ” (3 Нифай 23:1–3-ыг үзнэ үү) хэмээн айлдсан. Гэсэн ч ихэнх хүнд Исаиаг ойлгох амаргүй байж болно. Исаиагийн үгсийг илүү сайн ухаж ойлгоход тань туслах зарим нэг зөвлөгөөг энд өгье:

  • Исаиагийн ашигласан бэлгэ тэмдэг, зүйрлэлийн талаар тунгаан бод. Жишээлбэл, Исаиа усан үзмийн талбай (Исаиа 5:1–7-г үзнэ үү), Шилоахын ус (Исаиа 8:5–10-ыг үзнэ үү), туг (Исаиа 5:26-г үзнэ үү) болон тугийн (Исаиа 11:10,12-ыг үзнэ үү) тухай бичихдээ юуг илэрхийлэхийг зорьсон талаар тунгаан бод.

  • Бүлэг бүрийг уншаад, өөрөө өөрөөсөө “Би Есүс Христийн талаар юу сурч мэдсэн бэ?” (1 Нифай 19:23-ыг үзнэ үү) гэж асуугаарай.

  • Есүс Христийн амьдрал ба номлол, Израилын тараагдал ба цугларалт, хожмын өдрүүд болон Мянган жил зэрэг өнөөгийн бидэнд хамаатай сэдвүүдийг хайж ол. Та мөн эдгээр сэдвийн талаар Исаиа номд заасан хэсгийн жагсаалт гаргаж болно.

  • Болж өгвөл толь бичиг, Библийн зүүлт тайлбар, бүлгийн гарчгууд болон Судруудын удирдамж зэрэг хичээлийн туслах материалуудыг ашиглаарай.

Мөн 2 Нифай 25:1–8-ыг үзнэ үү.

Исаиа 1; 3; 5

“Мууг хийхийг зогсоо.”

Исаиа Иудагийн Хаант улсад сүнслэг байдлынх нь талаар байнга сэрэмжлүүлж байв. Исаиа 1,3, 5-ыг уншсаны дараа та тэр хүмүүсийн сүнслэг байдлыг хэрхэн дүрслэх вэ? Өнөө үед хамаатай байж болох ямар ямар сэрэмжлүүлгийг та олж харсан бэ?

Сэрэмжлүүлгээс гадна та мөн гэм нүгэлд автсан Израилд хандан өгсөн итгэл найдварын захиасуудыг бичиж тэмдэглэж болно (жишээлбэл, Исаиа 1:16–20, 25–27; 3:10-ыг үзнэ үү). Та тэдгээр захиасаас Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ?

Исаиа 2; 4; 11–12

Бурхан хожмын өдрүүдэд агуу ажлыг хийх болно.

Исаиагийн бичсэн олон бичвэр зөвхөн өнөөгийн энэ цаг үед хамаатай бошиглолууд байдаг. 2; 4; 11–12-р бүлэг дэх хожмын өдрүүдийн талаарх Исаиагийн дүрслэлийн аль нь хамгийн их сүнслэгээр өдөөж байна вэ? ( Сургаал ба Гэрээ 113:1–6 нь Исаиа 11-ийн талаар тус болох ойлголтуудыг өгдөг.) Израилын цугларалт, Сионы гэтэлгэлийн талаар та юу мэдэж авсан бэ? Эдгээр бүлгийг уншсаныхаа дараа та юу хийх сүнслэг өдөөлтийг хүлээн авсан бэ?

Мөн Исаиа 5:26; 10:20-ийг үзнэ үү.

Исаиа 6

Бошиглогчид Бурханаар дуудагдсан.

6-р бүлэгт бошиглогч болохоор дуудагдсан түүхээ Исаиа өгүүлсэн байдаг. Энэ бүлгийг уншихдаа Исаиад тохиолдсон үйл явдлаас юу нь таны анхаарлыг хамгийн ихээр татсан бэ? Энэ бүлэг Их Эзэн, Түүний бошиглогчдын талаар мөн тэдний хийхээр дуудагдсан ажлын тухай таны бодол санааг хэрхэн өөрчилсөн бэ?

Зураг
нялх хүүхэд тэвэрч буй эмэгтэй

“Бидний төлөө хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн” (Исаиа 9:6).

Исаиа 7–9

Исаиа Есүс Христийн талаар бошиглосон.

Исаиагийн тохинууллын эхэн үед Израилын хаант улс (мөн Ефраимын ч гэж нэрлэдэг) Ассирийн эсрэг тэмцэхээр Сиритэй холбоотон болсон. Израил, Сири хоёр Иудагийн хаан Ахазыг хүчээр холбоотноо болгохыг хүссэн байна. Гэвч Исаиа энэ холбоо нурна гэж бошиглоод, Ахазад Их Эзэнд итгэхийг зөвлөсөн (Исаиа 7–9, ялангуяа Исаиа 7:7–9; 8:12–13-ыг үзнэ үү).

Исаиа Ахазад зөвлөхдөө Исаиа 7:14; 8:13–14; 9:2, 6–7-д дурдсан байдаг хэд хэдэн алдартай бошиглолыг айлдсан. Эдгээр бошиглол нь Ахазын цаг үед ямар утга агуулга тээж байсан нь тодорхой бус ч гэлээ тэдгээр нь Есүс Христэд хамаатай нь тодорхой (мөн Матай 1:21–23; 4:16; 21:44; Лук 1:31–33-ыг үзнэ үү). Та эдгээр шүлгээс Аврагчийн талаар юу мэдэж авсан бэ?

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Исаиа 1:16–18.Гэр бүлийн гишүүддээ эдгээр шүлгийг ойлгоход нь туслахын тулд та Шарон Юбанк эгчийн хэлсэн “Христ бол харанхуйг гийгүүлэгч гэрэл” үгийн “Бидний зарим нь өөрсдийгөө хэзээ ч хангалттай сайн байж чадахгүй гэж боддог хэсгийг уншиж өгч болох юм (Ensign, May 2019, 75 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 89). Эсвэл та хувцаснаас толбыг хэрхэн арилгахыг үзүүлж болно. Эдгээр шүлэг дэх Их Эзэний захиас Сатаны бидэнд итгүүлэхийг хүсдэг зүйлээс юугаараа өөр байна вэ?

Исаиа 2:1–5.Гэр бүлийн гишүүд эдгээр шүлгээс аль нэгийг нь сонгоод, дүрсэлсэн үйл явдлыг зурж болох юм. Ариун сүм нь Их Эзэний замын талаар бидэнд юу заадаг вэ? “Эзэний гэрэлд алхсанаар” бид хэрхэн адислагддаг вэ? (Исаиа 2:5).

Исаиа 4:5–6.Эдгээр шүлэгт Их Эзэн бидэнд юуг хийхээ амласан бэ? Эдгээр амлалт нь ямар утгатай байж болох вэ? Тэрээр хэрхэн амлалтуудаа биелүүлж байна вэ? (Мөн Гэтлэл 13:21–22-ыг үзнэ үү.)

Исаиа 7:14; 9:1–7.Та Сүмийн сэтгүүл дээрх гэрэл ба зурсан зургийг ашиглан эдгээр шүлгээс Есүс Христийн талаар сурч мэдсэн зарим зүйлээ дүрслэн харуулсан зурагт хуудас хийж болох юм.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм-оос үзнэ үү.

Санал болгох дуу: “Уулын оргил дээр,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 30-р хуудас.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Их Эзэнээс тусламж хүс. Судрыг ойлгохын тулд бид хувийн илчлэлт авах хэрэгтэй. Их Эзэн “Гуй, тэгвэл та нарт өгнө; Хай, тэгвэл та нар олно; Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7) хэмээн амласан.

Зураг
шуурганы үеэрх Айдахогийн Айдахо Фоллс ариун сүм

Исаиа асар нь “саравч, шуурга, борооноос хамгаалах хоргодох газар” (Исаиа 4:6) байх болно хэмээн заасан.Айдахогийн Айдахо Фоллс ариун сүм