Хуучин Гэрээ 2022
12-р сарын 27-оос 1-р сарын 2. Мосе 1; Абрахам 3: “Миний ажил мөн миний алдар суу бөлгөө”


“12-р сарын 27-оос 1-р сарын 2. Мосе 1; Абрахам 3: ‘Миний ажил мөн миний алдар суу бөлгөө,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“12-р сарын 27-оос 1-р сарын 2. Мосе 1; Абрахам 3,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зураг
Огторгуй дахь оддын дүр зураг

12-р сарын 27-оос 1-р сарын 2

Moсе 1; Aбрахам 3

“Миний ажил мөн миний алдар суу бөлгөө”

Бурхан Мосед болон Абрахамд юу гэснийг уншиж байхдаа Тэр бас танд юу гэж хэлж байгааг эргэцүүлэн бодоорой.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Библи “Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ” (Эхлэл 1:1) гэсэн үгсээр эхэлдэг. Гэхдээ, энэ “эхлэлээс” өмнө юу байсан бэ? Мөн Бурхан яагаад энэ бүгдийг бүтээсэн юм бэ? Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан эдгээр асуултад тодорхой хариулсан юм.

Жишээлбэл, Тэрээр Абрахамын үзэгдэл үзсэн цэдгийг бидэнд өгсөн бөгөөд тэр энэ үзэгдлээр “дэлхий байхаас өмнө” Aбрахам 3:22–28-ыг үзнэ үү) бидний сүнсээр оршиж байсныг харсан байна. Их Эзэн бас бидэнд “эхэнд” хэмээн эхэлдэггүй, Эхлэл номын эхний зургаан бүлэг болох Мосегийн номын сүнсээр өдөөгдсөн орчуулга буюу засварыг өгсөн. Харин энэ нь олны мэдэх Бүтээлтийн түүхийн тодорхой зүйлсийг өгүүлсэн Мосегийн туршлагаар эхэлдэг. Хуучин Гэрээ нь Бурханы хэн болох талаар зарим чухал асуултад хариулдаг тул хожмын үеийн судруудыг хамтад нь судалж эхлэх нь зөв юм. Бид хэн бэ? Бурханы ажил юу вэ, бид Бурханы ажилд ямар үүрэгтэй вэ? Их Эзэн Эхлэл номын эхний бүлгүүдээр Мосегийн хүсэлтэд хариу өгсөн хэмээн үзэж болно: “Ай Бурхан минь, өөрийнхөө үйлчлэгчид нигүүлсэнгүй байгаач, мөн энэ дэлхий мөн үүний оршин суугчид мөн тэрчлэн тэнгэрийн талаар надад хэлээч” (Moсе 1:36).

Зураг
Learn More image
Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Мосе 1

Бурханы хүүхэд учраас надад тэнгэрлэг хувь тавилан бий.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф, “Энэ амьдралд бидэнд тохиолддог олон төөрөгдөл бидний хэн гэдгээ ойлгохгүй байгаагаас үүдэлтэй” хэмээн заасан (“The Reflection in the Water” [Church Educational System fireside for young adults, Nov. 1, 2009], ChurchofJesusChrist.org). Тэнгэрлэг Эцэг, Сатан хоёр хоёулаа үүнийг мэддэг. Бурханы Мосед өгсөн хамгийн эхний захиас нь “чи миний хүү билээ” мөн “чибээр миний Төрсөн Ганцтай адил билээ” хэмээх үнэнүүдийг агуулсан байдаг (Мосе 1: 4, 6). Харин эсрэгээрээ Сатан Мосед зөвхөн “хүний хүү” (Moсе 1:12) гэж хандсан. Хэрэв та өөрийгөө Сатаны хүсдэг шиг “хүний хүү [эсвэл охин]” гэж бодох юм бол амьдрал, шийдвэр тань хэрхэн өөр байх байсан бэ? Бурханы хүүхэд гэдгээ мэдэж мөн үүнийг санадаг байх нь таны амьдралыг хэрхэн адисалдаг вэ?

Moсе 1 дээрх ямар шүлэг эсвэл үг хэллэг танд бурханлаг үнэ цэнийн тань талаар ойлголт өгч байна вэ?

Зураг
Есүс Христ оддын дунд

Христ ба Бүтээлт, Робэрт T.Баррэтт

Мосе 1:12–26

Би Сатаны нөлөөллийг эсэргүүцэж чадна.

Moсе 1-д тодорхой харуулснаар сүнслэг хүчирхэг туршлагууд нь биднийг уруу таталтаас ангид болгодоггүй. Үнэндээ, Сатаны арга мэхүүдийн нэг бол биднийг эдгээр туршлагадаа болон энэ бүхнээс сурч мэдсэн бүхэндээ эргэлзэхэд хүргэх явдал юм. Та 12–26-р шүлэг дээрх Мосегийн Сатанд өгсөн хариултыг уншиж байхдаа хүлээн авсан гэрчлэлдээ үнэнч байхад тань туслах юуг ойлгож мэдсэн бэ? Сатаны бусад уруу таталтыг эсэргүүцэхэд танд юу тусалдаг вэ? (жишээлбэл, 1518-р шүлгүүдийг үзнэ үү).

Ойлгож мэдсэн зүйл дээрээ үндэслэн та уруу таталтыг эсэргүүцэх төлөвлөгөө гаргаж болно. Жишээлбэл, “Би -аар уруу татагдсан үедээ болно” хэмээх мэдэгдлийг гүйцээж болно.

Мөн Maтай 4:1–11; Хиламан 5:12; Гари И.Стивэнсон “Намайг бүү мэхэл,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 103; “Би Бурханы Хүү” (видео)-г, ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

Moсе 1:27–39; Aбрахам 3

Бурханы ажил мөн алдар суу надад мөнх амьдралыг авахад тусалдаг.

Бурханы бүтээлүүдийг үзэгдлээр харсныхаа дараа Мосе “эдгээр зүйлүүд яагаад ийм байгааг … надад хэлээч” хэмээн Их Эзэнээс хүссэн (Moсе 1:30). Мосе 1:31–39 дээрх Их Эзэний хариултын юу нь таныг гайхшируулж байна вэ?

Абрахам 3-т Абрахамыг мөн зөнч байсныг тэмдэглэсэн байдаг. Та 22–26-р шүлгээс Мосегийн хүсэлтэд хариулж болохоор юуг олж болох вэ?

Мосе, Абрахам хоёрын Бурханы тухай, өөрсдийнхөө тухай мөн Бурханы бүтээлийн зорилгуудын талаар өөрсдийн үзэгдлээр олж мэдсэн үнэнүүдийг жагсааж бичихийг бодоорой. Эдгээр үнэн нь таны өөрийгөө болон эргэн тойрныхноо харах өнцөгт хэрхэн нөлөөлдөг вэ?

Мөн Дийтр Ф.Угдорф, “Та нар Түүнд чухал,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22; Gospel Topics, “Premortality,” topics.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү.

Aбрахам 3:22–23

Абрахамаас бусад нь “төрөхөөсөө өмнө сонгогдсон [тэд] байсан уу”?

“Зуурдын байдлын өмнөх Сүнсний дэлхийд Бурхан хэдэн сүнсийг тэдний зуурдын амьдралын үеүдэд тодорхой үүргүүдийг гүйцэтгүүлэхээр томилжээ. Үүнийг урьдчилсан томилолт гэдэг. … Урьдчилсан томилолтын сургаал нь зөвхөн Аврагчид болон Түүний бошиглогчдод хамаатай бус харин Сүмийн бүх гишүүнд хамаатай” (Судруудын удирдамж, “Урьдчилсан томилолт,” topics.ChurchofJesusChrist.org).

Бид Мосе болон Абрахамын номыг хэрхэн олж авсан бэ?

Мосегийн ном нь Иосеф Смитийн сүнслэгээр нөлөөлөгдсөн Библийн орчуулгын эхний хэсэг юм. Иосеф Смитийг египетийн үйсэн дээрх бичээс дээр ажиллаж байх үед Абрахамын ном илчлэгдсэн. Өдгөө Агүү Үнэт Сувдад байдаг эдгээр ном нь Мосе, Абрахамд болон Хуучин Гэрээнд гараагүй бусад бошиглогчийн талаар их мэдээлэл өгдөг. Бид хэрхэн эдгээр номыг олж авсан талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл “Joseph Smith Translation of the Bible” (Church History Topics, ChurchofJesusChrist.org/study/history/topics), “Translation and Historicity of the Book of Abraham” (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org)-ыг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Мосе 1:2–6; Абрахам 3:11–12.Та эдгээр сударт заасан үнэнүүдтэй холбоотой үг хэллэгийг “Би Бурханы хүүхэд,” (Хүүхдийн дууны ном, 52) дуунаас хайж олоход гэр бүлийн гишүүдээ урьж болно.

Мосе 1:4, 30–39.Танай гэр бүлийнхэн “[Бурханы] зарим гарын бүтээлийг” (4-р шүлэг) харах дуртай юу? Та эдгээр шүлгийг цэцэрлэгт хүрээлэнд эсвэл шөнийн тэнгэрийн оддын доор уншиж болно. Та нар дараа нь Бурхан яагаад дэлхийг бүтээсэн тухай мөн бид Түүний “ажил мөн [Түүний] алдар суунд” хэрхэн оролцдог талаар ярилцаж болно (39-р шүлэг).

Moсe 1:18.Бурхан Сатан хоёрын “хооронд шүүхэд” туслах ямар зөвлөгөөг бид бие биетэйгээ хуваалцаж болох вэ? (Мөн Моронай 7:12–18; Сургаал ба Гэрээ 50:23–24-ийг үзнэ үү.)

Aбрахам 3:24–26.Заавар удирдамжийг дагаж чадна гэдгээ харуулах цаасан онгоц хийх эсвэл жор дагах гэх мэт хөгжилтэй хэрнээ хэцүү даалгавар та гэрийнхэндээ өгч болно. Энэ үйл ажиллагаа нь эдгээр шүлэгт дурдсан мөнх бус амьдралын зорилготой юугаараа төстэй вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.

Санал болгох дуу: “Би Бурханы хүүхэд,” Сүмийн дуулал болон Хүүхдийн дууны ном, 58.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Сайн мэдээний үнэнийг эрж хай. Судруудад заримдаа сайн мэдээний үнэнүүдийг шууд жишээгээр эсвэл түүхээр дамжуулан далд утгаар илэрхийлсэн байдаг. “Эдгээр шүлэгт мөнхийн ямар үнэнийг заасан байна вэ?” гэж өөрөөсөө асуу.

Зураг
Мосе Сатанд тонил хэмээн тушааж байгаа нь.

Мосе Сатаныг дийлсэн нь, Жозеф Брики