Хуучин Гэрээ 2022
1-р сарын 3–9. Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5: “Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ”


“1-р сарын 3–9. Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5: “Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“1-р сарын 3–9. Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5 Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зураг
Дэлхий ба сарны зураг

1-р сарын 3–9

Эхлэл 1–2; Moсе 2–3; Aбрахам 4–5

“Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ”

Та өмнө нь Бүтээлтийн талаар судалж байсан ч судраас суралцах зүйл их байдаг. Шинэ ойлголтыг олж авахад тань туслах удирдамжийг Ариун Сүнсээс гуйн залбир.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Бидний эргэн тойрон дахь хорвоо ертөнц маш үзэсгэлэнтэй бөгөөд сүр жавхлантай тул дэлхийг “хэлбэржээгүй, хоосон,” “хоосон мөн эзгүй” байсныг төсөөлөхөд хэцүү юм (Эхлэл 1:2; Абрахам 4:2). Бүтээлтийн түүхээс бидэнд заадаг нэг зүйл бол Бурхан аливаа эмх замбараагүй зүйлээс ямар нэгэн гайхамшигтай зүйлийг хийж чаддаг явдал юм. Амьдрал эмх замбараагүй мэт санагдах үед энэ нь тустай байдаг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бол Бүтээгчид бөгөөд бидэнд зориулсан Тэдний бүтээлч ажил дуусаагүй байгаа. Тэд бидний амьдрал дахь харанхуй мөчид гэрэл гэрэлтүүлж чаддаг. Тэд амьдралын далайн шуургын дунд бат бөх суурийг бий болгож чаддаг. Тэд элементүүдэд тушааж чаддаг бөгөөд хэрвээ бид Тэдний үгийг элементүүд шиг дагавал Тэд биднийг бидний хүсэж зорьж байсан үзэсгэлэнтэй бүтээл болгон хувиргаж чадна. Энэ нь Бурханы дүр төрхийн дагуу Түүнтэй адилхан бүтээгдсэн гэсэн үг юм (Эхлэл 1:26-г үзнэ үү). Тиймээс бидэнд Түүнтэй адилхан өргөмжлөгдсөн, алдаршсан мөн селестиал хүмүүн болох чадавх бий.

Эхлэл номын талаарх тоймыг Bible Dictionary дэх “Genesis”-ээс уншина уу.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Эхлэл 1:1–25; Мосе 2:1–25; Абрахам 4:1–25

Тэнгэрлэг Эцэгийн удирдлаган доор Есүс Христ дэлхийг бүтээсэн.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон, “Бүтээлтийн үйл явц нь нарийн тодорхой мэдэгдээгүй ч гэсэн энэ нь санамсаргүй байдлаар үүсээгүй бөгөөд Бурхан Эцэг удирдаж, Есүс Христ хэрэгжүүлсэн гэдгийг бид мэднэ” хэмээн хэлсэн (“Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35–39). Дэлхий яг хэрхэн бүтээгдсэн талаар бидэнд мэдэхгүй олон зүйл байгаа ч, Бурханы Эхлэл 1:1–25; Moсе 2:1–25; and Aбрахам 4:1–25-т илчилсэн зүйлээс Бүтээлтийн талаар юу олж мэдсэнээ эргэцүүлэн бодоорой. Эдгээр түүхээс хоорондоо ижил төстэй зүйлийг та анзаарч харж байна уу? Ялгаатай байгаа зүйлийг та анзаарсан уу? Бутээлтийн тухай уншиж байхад Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн талаар ямар бодол танд төрдөг вэ?

Мөн Сургаал ба Гэрээ 101:32–34-ийг үзнэ үү.

Зураг
Бүтээлтийн өөр өөр шатыг харуулж буй бүтээлэг

Бүтээлт, Жоан Хиббэрт Дурцчи

Эхлэл 1:27–28; 2:18–25; Moсе 3:18, 21–25; Aбрахам 5:14–19

Эрэгтэй, эмэгтэй хүний гэрлэлтийг Бурхан томилсон.

“Адам Ева хоёр мөнхийн санваарын хүчээр энэ амьдрал хийгээд үүрд мөнхөд гэрлэлтэд нэгдсэн (Russell M. Nelson, “Lessons from Eve,” Ensign, Nov. 1987, 87). Энэ үнэнийг мэдэх нь яагаад чухал вэ? Эхлэл 1:27–28; 2:18–25; Moсе 3:18, 21–25; мөн Абрахам 5:14–19-ийг уншиж байхдаа энэ талаар бодоорой. Хэрэв та Бурханы төлөвлөгөөн дэх гэрлэлтийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байвал доор дурдсан эх сурвалжуудыг уншаад тунгаан бодоорой. Эдгээр эх сурвалж нь яг одоо танаас гэрлэлтээ сайжруулахын тулд эсвэл ирээдүйд гэр бүл болоход бэлтгэхийн тулд юуг хийгээсэй гэж хүсэж байна вэ?

Мөн Maтай 19:4–6; 1 Коринт 11:11; Линда К.Бөртон “Хамтдаа өсөж хөгжицгөөе,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 12–15; “Гэр Бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ыг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

Эхлэл 2:2–3; Мосе 3:2–3; Абрахам 5:2–3

Бурхан Хүндэтгэлийн өдрийг адислан ариутгасан.

Бурхан Хүндэтгэлийн өдрийг ариун өдөр болгож, үүнийг ариунаар сахихыг биднээс хүссэн. Ахлагч Дэвид А.Бэднар, “Хүндэтгэлийн өдөр бол Бурханы цаг бөгөөд энэ нь Түүнийг шүтэн биширч, үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудыг нь хүлээн авч мөн дурсан санах ариун нандин цаг юм” хэмээн заасан (“Үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтууд,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87–91). Та энэ мэдэгдлийг болон Эхлэл 2:2–3; Moсе 3:2–3; эсвэл Aбрахам 5:2–3-ыг ашиглан, Хүндэтгэлийн өдрийг яагаад ариунаар хадгалахыг сонгосон тухайгаа хэн нэгэнд хэрхэн тайлбарлах вэ? Их Эзэн Өөрийнх нь өдрийг ариунаар нь сахисны төлөө та нарыг хэрхэн адисалсан бэ?

Мөн Исаиа 58:13–14; Сургаал ба Гэрээ 59:9–13; “The Sabbath Is a Delight” (video)-ыг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

Зураг
family study icon

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Эхлэл 1:1–25; Moсе 2:1–25; Aбрахам 4:1–25.Та Бүтээлтийн талаар гэр бүлдээ хэрхэн хөгжилтэй арга замаар суралцаж чадах вэ? Та гэр бүлийнхнээ Бүтээлтийн түүхийн туршид бүтээгдсэн зүйлс болох од, мод, амьтан гэх мэт зүйлийг хайж олохоор авч гарч болно. Та мөн Бүтээлтийн тухай хамт уншсаны дараа бүтээгдсэн зүйлсийн зургийг тус бүрд нь үзүүлж, зургуудыг дарааллаар нь байрлуулахад гэр бүлийнхнээ урьж болно. Эдгээр бүтээлт болгон бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу заадаг вэ?

Эхлэл 1; Moсе 2; Aбрахам 4.Бүтээлтийн түүхтэй танилцах нэг арга зам бол гэрийнхнээ Эхлэл 1 эсвэл Moсе 2-т Бурхан Өөрийн хийсэн зүйлсийг хэдэн удаа “сайн зүйл” хэмээн нэрлэснийг олж мэдэхэд урих явдал юм. Энэ нь Бурханы бүтээлүүдэд, түүний дотор бид өөрсдөдөө хэрхэн хандах ёстой талаар бидэнд юу санал болгож байна вэ? Абрахам 4-т эдгээр үйл явдлыг тайлбарласан үг хэллэгээс бид юуг мэдэж авсан бэ?

Эхлэл 1:26–27; Moсе 2:26–27; Aбрахам 4:26–27.Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдгээ мэдэх нь яагаад чухал вэ? Энэ нь өөрсдийн болон бусдын мөн Бурханы талаарх хандлагад маань хэрхэн нөлөөлдөг вэ?

Хэрэв бага насны хүүхэдтэй бол Moсе 2:27-г хамтдаа уншиж, энгийн тоглоом тоглож болно: Сайн мэдээний зургийн цуглуулга (2009) дахь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дүрсэлсэн 90-р зургийг үзүүлээд, гэр бүлийн гишүүдээс Тэнгэрлэг Эцэгийн эсвэл Есүсийн биеийн хэсэг рүү ээлжлэн заахыг хүс. Дараа нь гэр бүлийн бусад гишүүн өөрсдийн биен дээрх адил хэсгийг зааж болно.

Эхлэл 1:28; Moсе 2:28; Aбрахам 4:28.“Өөрийн хүүхдүүдийг өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ хэмээсэн Бурханы зарлиг хүчин төгөлдөр хэвээр байна” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org). Энэхүү үнэнийг мэдэхгүй эсвэл өөр зүйлд итгэдэг хүмүүст энэ зарлигийн талаарх итгэл үнэмшлээ тайлбарлахын тулд гэр бүлийн гишүүд жүжиглэн тоглож болно.

Эхлэл 1:28; Moсе 2:28; Aбрахам 4:28.“Газар дэлхий дээрх амьтан бүхнийг захир” гэдэг нь ямар утгатай вэ? (Сургаал ба Гэрээ 59:16–21-ийг үзнэ үү). Газар дэлхийг хайрлан хамгаалах үүргээ гэр бүлийнхэн маань хэрхэн биелүүлж чадах вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Санал болгосон дуу: “Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай,” Хүүхдийн дууны ном, 16–17

Заах чадвараа сайжруулах

Судруудыг амьдралдаа хэрэгжүүл. Судрын хэсгүүдийг уншсаны дараа үүнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд гэр бүлийн гишүүдийг урь. Жишээ нь, Мосе 3:1–3 нь долоо хоног бүр Хүндэтгэлийн өдрийг сахихад ямар хамаатай вэ? (Аврагчийн арга барилаар заах нь, 21-ийг үзнэ үү.)

Зураг
Есүс Христ үүлэн дунд зогсож байгаа нь

Бүтээлт, Анни Хэнри Надер