Ирээд, Намайг дага
7-р сарын 8–14: “Тэд ‘хэзээ ч итгэл алдраагүй.’” Алма 23–29


“7-р сарын 8–14: ‘Тэд “хэзээ ч итгэл алдраагүй.”’ Алма 23–29,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“7-р сарын 8–14. Алма 23–29,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2023)

Зураг
Антай-нифай-лихайчууд дайны зэр зэвсгээ булшлав

Антай-нифай-лихайчууд дайны зэр зэвсгээ булсан нь, Жөди Ливингстон

7-р сарын 8–14: Тэд “хэзээ ч итгэл алдраагүй”

Алма 23–29

Та хүмүүс үнэхээр өөрчлөгддөг гэдэгт заримдаа эргэлздэг үү? Магадгүй та хийсэн буруу сонголтоо өөрчилж эсвэл дадсан муу зуршлаасаа салж чадах эсэхдээ, бас хайртай хүмүүсийнхээ дээрхтэй адил асуудлуудад санаа зовнидог байж болно. Хэрэв тийм бол антай-нифай-лихайчуудын түүх танд тусална. Энэ хүмүүс нифайчуудын заналт дайсан байв. Мозаягийн хөвгүүд тэдэнд сайн мэдээг заахаар шийдэхэд нифайчууд “[тэднийг] элэглэн дооглож инээлдсэн.” Леменчүүдийг хөрвүүлж байснаас алсан нь хамгийн зохих шийдэл мэт санагдаж байв (Алма 26:23–25-ыг үзнэ үү).

Гэвч леменчүүд Есүс Христийн хөрвүүлэх хүчээр дамжуулан өөрчлөгдсөн. Тэд “хатуу сэтгэлт мөн харгис хүмүүс” (Алма 17:14) гэгдэж байсан ч “Бурханд хандсан өөрсдийн хичээл зүтгэлээр онцгойлогдсон” (Алма 27:27) хүмүүс болов. Үнэндээ тэд “хэзээ ч итгэл алдраагүй” (Алма 23:6) юм.

Магадгүй танд өөрчлөх шаардлагатай бодол, үйлдэл эсвэл доош тавих “эсэргүүцлийн зэр зэвсэг” (Алма 23:7) байж болно. Эсвэл та Бурханд жаахан хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байж болох юм. Танд ямар өөрчлөлт хэрэгтэй байхаас үл хамааран, Есүс Христийн цагаатгагч хүчээр дамжуулан урт удаан үргэлжлэх өөрчлөлтийг хийх боломжтой гэсэн итгэл найдварыг танд Алма 23–29 өгөх болно.

Гэр орон болон Сүмд суралцах санаа

Алма 23–25; 27

Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хөрвөгдөх нь амьдралыг минь өөрчилнө.

Леменчүүд хөрвөгдөх хүмүүс биш мэт санагдаж байсан ч тэднээс олон нь Есүс Христийн ачаар гайхамшигт өөрчлөлтүүдийг мэдэрсэн. Энэхүү хөрвөгдсөн леменчүүд өөрсдийгөө антай-нифай-лихайчууд гэж нэрлэв.

Алма 23–2527-г унших нь хөрвөгдсөн түүхээ тунгаан бодоход таныг өдөөж болох юм. Антай-нифай-лихайчууд хэрхэн өөрчлөгдөж, “Их Эзэнд хэрхэн хөрвөгдсөн” (Алма 23:6) тухай хайж ол. Эхлэхэд тань дараах шүлгүүд тусална. Үүнд:

Есүс Христ болон Түүний сайн мэдээ таныг ямар байдлаар өөрчилсөн бэ? Түүнд илүү ойр байгаагаа та хэзээ мэдэрсэн бэ? Та Есүс Христэд хөрвөгдөж байгаагаа яаж мэдэх вэ? Сүнс таныг дараа нь юу хийхэд урьж байна вэ?

Ахлагч Дэвид А.Бэднарын 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн “Их Эзэнд хөрвүүлэгдэв” (х.130–133); Дэйл Г.Рэнландын 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн “Есүс Христэд гуйвшгүй үнэнч байх нь” (х. 22–26) хэмээх үгсийг үзнэ үү.

Алма 24:7–19; 26:17–22

Бурхан нигүүлсэнгүй учраас наманчлахад минь өршөөдөг.

Антай-нифай-лихайчуудын мэдэрсэн өөрчлөлт нь зөвхөн зан чанарын өөрчлөлт бус Есүс Христэд итгэх итгэл, чин сэтгэлийн наманчлалаас гарсан зүрх сэтгэлийн өөрчлөлт байв. Та Алма 24:7–19 хүртэлх шүлэг болгоноос наманчлалын тухай ямар нэг үнэнийг олж чадна. Эдгээр шүлэг наманчилдаг хүмүүст ирэх Бурханы нигүүлслийн тухай юу заадаг вэ? Та Алма 26:17–22-оос өөр ямар үнэнийг олж мэдсэн бэ?

Бурхан нигүүлслээ таны амьдралд хэрхэн харуулсныг тунгаан бод. Та Түүнд талархдагаа хэрхэн харуулж болох вэ?

Алма 2629

Сайн мэдээг хуваалцах нь надад баяр хөөр авчирдаг.

Алма 23–29 дээр баясал гэдэг үг 24 удаа гардаг ба эдгээр бүлэг нь Аврагчийн сайн мэдээгээр амьдарч, сайн мэдээг бусадтай хуваалцсанаар хэрхэн баясаж болохыг сурч болох гайхалтай газар юм. Алма 26:12–22, 35–37; 29:1–17-г судлан; Аммон, Мозаягийн хөвгүүд, Алма нарын баясгалантай байсан шалтгаануудыг хайж олохыг бод. Та эдгээр хэсгээс таны амьдралд илүү их баяр баясгалан авчрах юуг сурсан бэ?

Ахлагч Маркус Б.Нэш: “Сайн мэдээг хуваалцах нь хуваалцаж байгаа, хүлээн авч байгаа хоёр хүний аль алинд баяр хөөр, итгэл найдвар төрүүлдэг. Сайн мэдээг хуваалцах нь баяр хөөрийн дээд баяр хөөр, найдварын дээд найдвар юм” гэж заажээ (“Гэрлээ өргө,” Лиахона, 2021 оны 11-р сар). Танд сайн мэдээг бусадтай хуваалцсан ямар туршлагууд байгаа вэ? Та сайн мэдээг хуваалцахаар эрэлхийлэхдээ ямар сорилт бэрхшээлтэй тулгардаг вэ? Эдгээр сорилт бэрхшээлийг даван туулахад Тэнгэрлэг Эцэг танд хэрхэн тусалж чадах вэ?

Сайн мэдээг хэрхэн хуваалцах, үүнийг хуваалцаж байхдаа баяр баясал олох талаар бошиглолын заавар авах бол ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “Сэргээгдсэн сайн мэдээг хуваалцах нь” (2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 48–51) захиасыг судлахыг бод. Та түүний захиаснаас санал болгож байгаа ямар зүйлсийг олж мэддэг вэ?

Мормоны Номын талаар найзтайгаа хуваалцаж болох зүйлсээ жагсааж бичихийг бод. Мормоны Номын аппликэйшныг ашиглан Мормоны Номыг хуваалцахыг хичээ.

Загвар, сэдвүүдийг эрж хай. Судраас судалж байхдаа бид давтагдсан үг хэллэг, санаануудыг хайснаар эрхэм нандин үнэнүүдийг олж чадна. Эдгээр давтагдсан санааг олж харахад хялбар болгох үүднээс судар дээр холбож эсвэл холбогдох эшлэлүүдийг бичиж болно.

Алма 26:5–7

Бид Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хоргодох байр олж чадна.

Ургац хураалтын үеэр үр тариаг багцлан, боодол болгож агуулахад хураадаг бөгөөд уг газрыг заримдаа хадгалах газар ч гэж нэрлэдэг. Алма 26:5–7 дээр гардаг боодол, хадгалах газар, шуурга хэмээх үгс нь таны амьдралд юуг төлөөлж байгааг тунгаан бод. Би Есүс Христ дотор хэрхэн хоргодох газар олж чадах вэ?

Мөн Рассэлл М.Нэлсоны хэлсэн “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь” (Лиахона, 2021 оны 11-р сар, 93–96) болон Дэвид А.Бэднарын 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн “Нэр алдрыг хүндтэйгээр хадгалж мөн зогсох нь” (х. 97) хэмээх үгсийг үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үз.

Хүүхдүүдэд заах санаа

Алма 24:6–24

Амлалтаа биелүүлэхийг хичээх үед минь Их Эзэн намайг адисалдаг.

  • Танай хүүхдүүдэд антай-нифай-лихайчууд шиг “зэр зэвсгээ” булшилж байгаа мэт жүжиглэх нь сонирхолтой байж болох юм. Та хүүхдүүддээ антай-нифай-лихайчуудын Аврагчийг дагахын тулд өгсөн амлалтуудын талаар заахын тулд Алма 24:6–24-өөс цөөн хэдэн шүлэг уншиж өгч болно. Тэд Түүнийг дагахын тулд өөрчлөх ёстой ямар нэг зүйлээ бодож, үүнийгээ энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрээ бичиж мөн нүх ухаж, зэвсгээ булшилж байгаа мэт дүр үзүүлж болно.

  • Танай хүүхдүүд антай-нифай-лихайчууд “Бурханы гэрчийн хувьд” юу хийснийг хайнгаа Алма 24:15–19-ийг уншиж болно. Дараа нь та бидний гэрээнүүд хэрхэн “Бурханд хандсан гэрчлэл” (18-р шүлэг) болох талаар тэдэнтэй ярилцаж болно. Бурханыг дагах хүсэлтэй байгаагаа Түүнд хэрхэн харуулах талаар ярих боломжийг хүүхдүүддээ олго. “Би сургаалын дагуу амьдармаар байна” (Хүүхдийн дууны ном, 72) гэх мэт дууг дуулах нь тэдэнд сүнслэгээр нөлөөлж болно.

Алма 24:7–10; 26:23–34; 27:27–30

Би наманчилж чадна.

  • Наманчлах үед маань Есүс Христ бидэнд өөрчлөгдөхөд хэрхэн тусалж болохыг ойлгоход нь хүүхдүүддээ туслахын тулд та тэдэнд антай-нифай-лихайчуудын талаар зааж болно. Үүнийг хийхийн тулд та хоёр аяган дээр “өмнө” ба “дараа” гэсэн бичиг нааж болно. Дараа нь танай хүүхдүүд Алма 17:14–15, 27:27–30-ийг уншаад, леменчүүд наманчлахын өмнө болон дараа ямар байсныг бичин, зөв аяганд нь хийж болно. Алма 24:7–10 дээр гарсны дагуу тэдэнд өөрчлөгдөхөд нь юу тусалсан бэ? Бид Бурханы нигүүлсэлд талархаж байгаагаа хэрхэн харуулах вэ?

Алма 2629

Есүс Христ надад баяр баясгалан авчирдаг бөгөөд би энэ баяр баясгаланг хуваалцаж чадна.

  • Танд баяр баясал авчирдаг Есүс Христийн сайн мэдээний зүйлсийг зурах нь танд төдийгүй танай хүүхдүүдэд таалагдаж болно. Зургаа хүүхдүүдтэйгээ хуваалцаад, тэднийг ч гэсэн хэн нэгэнтэй зургаа хуваалцсанаар баяр баясгаланг мэдрэхэд нь тусалж болно хэмээн урамшуулан дэмж.

  • Хүүхдүүддээ Алма 26 болон 29 дээрээс баяр, баясал гэсэн үгсийг олоход тусал. Аммон, Алма хоёрт юу баяр баясгалан авчирч эсвэл юу тэднийг баярлуулсан бэ? Энэ асуулт нь Есүс Христийн сайн мэдээгээр амьдрах эсвэл үүнийг хуваалцсанаар ирдэг баяр баясгалангийн тухай ярилцлага өрнүүлэхэд хүргэж болно.

Алма 27:20–30

Би найзууддаа Есүс Христийн сайн мэдээгээр амьдрахад нь тусалж чадна.

  • Танай хүүхдүүд Алма 27:22–23-ыг уншаад, нифайчууд антай-нифай-лихайчуудад дахин хэзээ ч дайтахгүй гэсэн амлалтдаа хүрэхэд нь туслахын тулд юу хийснийг олж мэд. Бид найз нөхдөдөө амлалтдаа хүрэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Танай хүүхдүүд нөхцөл байдлуудыг жүжигчлэн үзүүлж болно. Жишээлбэл: Бид худал ярьж эсвэл бусадтай бүдүүлэг харьцаж байгаа найздаа юу гэж хэлж болох вэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Антай-нифай-лихайчууд дайны зэр зэвсгээ булшлав

Антай-нифай-лихайчууд зэр зэвсгээ газарт булсныг дүрслэн харуулсан зураг, Дан Бөрр