“Естерийн тухай 5 баримт,” Лиахона, 2022 оны 7, 8-р сар.
Ирээд, Намайг дага
Естер
Естерийн тухай 5 баримт
1. Естер өнчин байсан.
Естер иудей хүн байсан ба эцэг эхийг нь нас барахад үеэл ах, иудей хүн Мордехаи түүнийг өсгөжээ.(Естер 2:7-г үзнэ үү).
2. Естер Перст амьдарч байсан.
Естер иудейчүүдийг Вавилонд боолчлогдсоноос 100 гаруй жилийн дараа Персийн Суса (одоогийн Иран) хотод амьдарч байжээ.
3. Естер иудей хүн гэдгээ нууцлах ёстой байв.
Мордехаин хүсэлтээр Естер өөрийн ард түмнийг болон үндэс угсааг хэнд ч илчилсэнгүй. Тэрээр хааны хатан болсныхоо дараа ч хэн гэдгээ нууцалж байв. (Естер 2:10, 20-ийг үзнэ үү.)
4. Естер ард түмнээ аврахын тулд өөрийнхөө амийг эрсдэлд оруулсан.
Естерийн үед хаад алагдах аюулд байнга өртдөг байв. Тиймээс хааныг хамгаалахын тулд түүний урилгагүйгээр хэн ч хаанд ойртох ёсгүй гэсэн заншил тогтсон байжээ. Иймд Естер иудейчүүдийг алах Хаманы хуйвалдааныг илчлэх найрт хааныг урихаар очих нь өөрийн амийг эрсдэлд оруулсан хэрэг байв (Естер 5; 7-г үзнэ үү).
5. Естер Бурханд итгэдэг байсан.
Естер хаан руу очихоосоо өмнө Суса дахь бүх иудей хүнийг гурван хоногийн турш мацаг барихыг хүссэн (Естер 4:16-г үзнэ үү). Естерийн эр зориг, Их Эзэний адислалуудын ачаар иудейчүүд амь хэлтрүүлэгджээ.