2022
Чи хэзээ ч ганцаараа биш
2022 оны 7, 8-р сар


“Чи хэзээ ч ганцаараа биш,” Лиахона, 2022 оны 7, 8-р сар.

Ирээд, Намайг дага

2 Хаад 6

Чи хэзээ ч ганцаараа биш

Та хэзээ нэгэн цагт ганцаардаж, юу болох бол гэж айж байсан уу? Елишагийн төрөлх хот Дотаныг тойрон бүсэлсэн Сирийн морьд, тэрэгнүүд бүхий их цэргийг хараад, бошиглогч Елишагийн зарц бас ингэж мэдэрсэн.

Зураг
Цэргүүд сумаа хэрэм рүү чиглүүлж байгаа нь

Зургийг Дэнис Фрэйтас

Зарц нь Елишад “Аяа, эзэн минь! Бид яах билээ? гэв” (2 Хаад 6:15).

Зураг
Галан морь тэрэгнүүд

Хариуд нь Елиша итгэлтэйгээр “Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм” (16-р шүлэг) гэж хариулдаг. Елиша Их Эзэнд хандан зарцынхаа нүдийг нээж өгөхийг хүсэн залбирсны дараа, зарц нь “Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галан морьд, тэргээр дүүрсэн” (17-р шүлэг) байхыг харжээ.

“Танд тэр зарцтай адил таны амьдралд Бурхан хэрхэн ажиллаж байгааг харахад амаргүй үе тулгарч болох ба танд бүслэлтэд орсон мэт санагдах үе буюу мөнх бус байдлын сорилтууд өвдөг дээр тань сөхрүүлэх үе гарч мэднэ. Түр азнаад, Бурханд болон Түүний цагт итгээрэй, яагаад гэвэл та Түүний зүрхэнд бүх зүрх сэтгэлээрээ итгэж болно. …та бүхэн ч гэсэн ердийн үед олж хардаггүй зүйлсийг харахын тулд Их Эзэнд хандан, нүдийг тань нээж өгөхийг хүсэн залбирч болно” (Мишэлл Д.Крэйг, “Харах нүд,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 13).

Бид Их Эзэнийг төдийгүй Түүний тэнгэр элч нарын армийг харахгүй байж болох ч тэд бидний эргэн тойронд байдаг (Сургаал ба Гэрээ 84:88-ыг үзнэ үү). “Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?” (Ром 8:31).