2022
Судрууд бидний зүрх сэтгэлийг Бурхан руу эргүүлдэг
2022 оны 7, 8-р сар


“Судрууд бидний зүрх сэтгэлийг Бурхан руу эргүүлдэг,” Лиахона, 2022 оны 7, 8-р сар

Ирээд, Намайг дага

2 Хаад 21–23

Судрууд бидний зүрх сэтгэлийг Бурхан руу эргүүлдэг

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл 2 Хаад 21–23-т гардаг Иосиа хааны түүхийг “судрууд дээрх хамгийн шилдэг түүхүүдийн нэг мөн” гэж хэлсэн (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022, 129).

Иосиа хаан судруудыг хэрхэн олсон тухай

Зураг
Иосиа хаан хүмүүст хуурамч шүтээнүүдийг буулгахыг тушааж байгаа нь

Иосиа хаан шүтээнүүдийн газрыг цэвэрлэж байгаа нь, © Look And Learn / Bridgeman Images

Иосиа дөнгөж найман настай байхдаа Иудагийн хаан болсон. Түүний өв залгамжилсан хаант улсын хүмүүс хуурамч бурхдад итгэдэг байсан ч тэр Их Эзэнийг дагахыг хүсжээ. Хаанчлалынхаа наймдугаар онд тэрээр Иуда даяар хуурамч бурхдын тахилын ширээ болон шүтээнүүдийг устгахыг зарлиглав.

Зураг
Хүмүүс судар уншиж байгаа нь

Иудагийн хаан Иосиа өөрийн хаант улсад Бурханы шүтлэгийг сэргээв, нэр нь үл мэдэгдэх зураач, гэрэл зургийг Стэфано Бианчэтти/ Bridgeman Images

Арван жилийн дараа тэрээр ард түмнээсээ Иерусалим дахь ариун сүмийг сэргээхийг хүссэн ба тэргүүн тахилч Хилкиа тэндээс судруудыг олжээ. Иосиа хаан тэр номоос уншаад, сургаалуудыг нь дагахаар сүнслэгээр өдөөгдөв. Тэгээд тэр хүмүүсээ цуглуулж, тэдэнд уг номыг уншиж өгчээ.

Удаан хугацааны турш хүмүүс Бурханы эсрэг зүрх сэтгэлээ хатууруулсан байлаа. Харин судрууд хүмүүст зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэхэд тусалжээ. Иосиа хаан ард түмэндээ Их Эзэний замаар алхаж, зарлигуудыг дуулгавартай дагахаа амласан.