2021
Сэргээгдсэн сайн мэдээ биднийг хэрхэн адисалдаг вэ?
2021 оны 1-р сар


Ирээд, Намайг дага: Сургаал ба Гэрээ

Сэргээгдсэн сайн мэдээ биднийг хэрхэн адисалдаг вэ?

Сургаал ба Гэрээ 1

(12-р сарын 28-аас 1-р сарын 3)

Зураг
pdf

Зургийг Аугусто Замбонато

Сургаал ба Гэрээ 1 дээр Их Эзэн “эдгээр зарлигууд нь надаас бөгөөд миний үйлчлэгчдэд өгөгдсөн” (Сургаал ба Гэрээ 1:24) хэмээн тунхагласан юм. Тэрээр энэхүү илчлэлт, зарлиг болон сургаалын цуглуулга Сүмийг болон Сүмийн анхны гишүүдийг хэрхэн адислахыг тайлбарласан. Түүний үгс одоо ч хүчинтэй хэвээр.

Гишүүдэд өгөх адислал

  • Мэргэн ухааныг эрэлхийлдэг тэд зааварлагдаж болохын тулд бөлгөө; (26-р шүлгийг үзнэ үү).

  • Мөн нүгэл үйлдэх тэд “гэсгээн цээрлүүлэгдэж, тийн тэд наманчилж болохын тулд билээ” (27-р шүлэг).

  • Даруу тэд хүчирхэгжиж, мөн дээрээс адислагдан, мэдлэгийг хүлээн авах бөлгөө (28-р шүлгийг үзнэ үү).

Сүмд өгөх адислал

  • Итгэл дэлхий дээр өснө (21-р шүлгийг үзнэ үү).

  • Их Эзэний үүрдийн гэрээ үндэслэгдэн бий болно (22-р шүлгийг үзнэ үү).

  • Сайн мэдээний бүрэн байдлыг сул доройчууд хийгээд эгэл борчууд тунхаглах болно (23-р шүлгийг үзнэ үү).

  • Энэ Сүмийн суурийг тавих мөн үүнийг тодорхой бус байдлаас хийгээд харанхуйгаас урагш гарган авчрах хүч бий. (30-р шүлгийг үзнэ үү).

Зургийг Аугусто Замбонато