2021
Дэлхий даяарх Сүмийн шинэ хэвлэл
2021 оны 1-р сар


Энэ дугаарт тавтай морилно уу

Дэлхий даяарх Сүмийн шинэ хэвлэл

Хүндэт ах, эгч нар аа,

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд дэлхий даяарх улс орнуудад бий. Бид олон хэлээр ярьдаг боловч Аврагчийг дагахын тулд нэгдмэл хүчин чармайлт гаргадаг бөгөөд бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд гэдгээ мэддэгтээ баярладаг.

Сэргээгдсэн Сүмийн эхэн үеэс Сүмийн сэтгүүлүүд зэрэг хэвлэлүүд нь гишүүдийг Есүс Христийн сайн мэдээг судалж, үүний дагуу амьдарч мөн хуваалцах хичээл зүтгэлийг нь дэмжсээр ирсэн юм. Сүнслэг нөлөө бүхий захиасууд нь гишүүдийг Сүмийн удирдагчидтай болон бие биетэйгээ холбогдоход тусалдаг. Бид эдгээр адислалыг Бурханы илүү олон хүүхдэд хүргэх хүсэлтэйгээр, шинэ Лиахона сэтгүүлийн анхны дугаарыг хуваалцаж байгаадаа баяртай байна.

Сүмийн сэтгүүлүүдэд гарсан өөрчлөлтөд дэлхий даяарх хүүхэд, өсвөр үеийнхний шинэ хэвлэлтүүд бас багтана. Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, Найз сэтгүүлүүд нь тус бүрдээ гэр орондоо сайн мэдээг судлахад тань дэмжих Ирээд, Намайг дага судар судлах эх сурвалжтай хамтран ажиллах болно. Эдгээр сэтгүүлийг мөн цахим сувгуудаар авах боломж улам бүр нэмэгдэх юм.

Сүмийн сэтгүүлүүд нь Бурханы хүүхдүүдэд өөрсдийн Аврагч, Есүс Христэд илүү их хөрвөгдөхөд нь туслах зорилготой хэвээр байх болно. Бид та бүхнийг сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрах хүсэлтэй байгаад талархаж байна. Энэ бүх хүчин чармайлтад тань эдгээр сэтгүүл тусална гэдгийг бид мэднэ.

Хүндэтгэсэн,

Тэргүүн Зөвлөл