2021
Бид бүгдийг Есүс Христ рүү чиглүүлдэг
2021 оны 1-р сар


Бид бүгдийг Есүс Христ рүү чиглүүлдэг

Амьдрал бол аян зам. Үүнд Лиахона тусалж чадна.

Зураг
line drawing of Liahona

Лиахонагийн зургийг Бэт Виттакэр

Мормоны Номын үед Лихайд болон түүний гэр бүлийнхэнд аян замдаа урагшлахад нь тус болгохоор Их Эзэн Лиахонаг бэлтгэж өгчээ. Энэ нь “луужин [байв]; … амлагдсан нутагт хүрэх шулуун замыг тэдэнд заах[аар]” буюу (Алма 37:44).

Бид ч бас Лихайнхтай адил аян замаар аялж байгаа. Бид баяр хөөртэй бас хэцүү зүйлтэй тулгарна. Нарыг ч, шуургыг ч мөн амар тайванг бас шаналал зовлонг туулах болно. Гэхдээ эцсийн эцэст, бид бүгд тэнгэрлэг чадавхтай учраас бидэнд тэнгэрлэг зорилго байдаг билээ. Тэнгэрлэг Эцэг биднийг Өөр дээрээ буцаж ирээсэй гэж хүсдэг төдийгүй биднийг Хүү Есүс Христээрээ дамжуулан Өөртэйгөө илүү адилхан болгохыг хүсдэг. Гэвч заримдаа бидэнд тусламж хэрэгтэй болдог.

Амьд бошиглогчдын удирдлаган доор өнөө үеийн Лиахона сэтгүүл бидэнд замаа мэдэхэд мөн үүгээр хэрхэн алхахаа мэдэхэд туслах зориулалттай. Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрах нь биднийг өөрчилдөг. Бид өөрсдийн цөл, тэнгис далайг гатлах үедээ нартай, шуургатай ямар ч үед Түүнийг дагадаг байвал, биднийг болж чадна гэж үргэлж мэдэж байсан шиг нь тийм хүмүүс болгох боломжийг Түүнд олгосныг ухаарах болно.

Шинэ Лиахона сэтгүүлийн талаар илүү ихийг мэдэж авахыг хүсвэл үргэлжлүүлэн уншаарай.

Зураг
photo collage of eight people

Бичиж байгаа эмэгтэйн гэрэл зургийг Getty Images-ээс; мөн хөрөг зургийн хувьд: дээрээс (зүүн гар талаас) хоёр дахь эгнээ, дээрээс (баруун гар талаас) гурав дахь эгнээ Getty Images-ээс авав

Зүрх сэтгэл, гэр орон бүрд зориулсан сэтгүүл

Та Словен, Испани, Мадагаскарынх эсвэл Массачусэттсынх ч бай, энэ сэтгүүлийг танд зориулсан. Та солонгос эсвэл гилберт хэлээр ярьдаг ч бай, гэр орон тань тоосго эсвэл хулсаар баригдсан ч бай мөн та 80 жилийн өмнө эсвэл дөнгөж өчигдөр баптисм хүртсэн ч бай, энэ сэтгүүлийг танд зориулсан. Гэрлэсэн, ганц бие, хөгшин, залуу аль нь ч бай, эдгээр хуудас танд хандан өгүүлэх бөгөөд тан руу чиглэн тусах болно. Таны гэрчлэл дэх, түүнчлэн таныхтай адил туршлагыг туулж яваа мөн таны итгэлтэй адил итгэлтэй гэр бүлтэй холбогдоно. Энэ нь насанд хүрэгчдэд зориулсан дэлхий даяарх сэтгүүлтэй байхын нэг агуу адислал юм. Энэ нь биднийг нэгтгэн, бид бүгдийг дэлхий даяарх гэр бүлд болон дэлхий даяарх Сүмд харьяалагддаг гэдгийг сануулдаг.

Тиймээс бүгдээрээ Есүс Христэд илүү ойртох явцдаа бидэнтэй нэгдээрэй. Нэг удаад нэг асуудлыг мөн нэг удаад нэг хуудсыг авч үзнэ. Бошиглогч, төлөөлөгчдөөр биднийг удирдуулдаг мөн биднийг хайрладаг Аврагч бидэнд тусална. Бидэнд бүгдэд тусална. Бид хамтдаа алхана.

Шинэ Лиахона сэтгүүлээс юу хүсэн хүлээх вэ

Бошиглогч, төлөөлөгчдийн захиас

Зураг
First Presidency

Лиахона сэтгүүлд Сүмийн удирдагчдын захиасыг тухайн цаг үед нь илүү нийцүүлэн нийтлэх болно. Хэвлэгдсэн болон онлайн дээрх эдгээр захиас бид бүгдийг Аврагч өөд чиглүүлнэ.

Бүх гишүүнийг илүү их дэмжих

Өмнө нь зарим гишүүн ямар хэлээр ярьдгаасаа шалтгаалан жилд цөөн хэдхэн удаа сэтгүүл авч байсан. Одоо дэлхий дахинд зориулсан Сүмийн гурван сэтгүүлийг сар тутам эсвэл 2 сар тутам гишүүдийнхээ 97 хувийн ярьдаг өөр өөр хэл дээр хэвлэн гаргах болно.

Цахим хэлбэрээр илүү олон нийтлэл

Зураг
phone screen with Gospel Library

Хүсэн хүлээж буй сүнслэг нийтлэлээ авахад тань туслахын тулд бид энэ бүхнийг таны илүүд үздэг арга замаар түлхүү хангах болно. Сайжруулсан хувийн туршлагуудыг liahona.ChurchofJesusChrist.org, Gospel Living, Gospel Library аппликэйшн, э-мэйл болон хараахан тодорхой болоогүй бусад арга замаар дамжуулан цахим хэлбэрээр олж аваарай.

Гэр орондоо сайн мэдээнээс суралцах

Гэр орондоо сайн мэдээнээс суралцаж, хүүхдүүддээ болон хайртай хүмүүстээ заахад нь хожмын үеийн гэгээнтнүүдэд туслахын тулд сар бүр бид туршлага, үйл ажиллагаа, захиасуудыг хуваалцах болно.

Бодит гишүүдийн бодит түүх

Зураг
girl writing in notebook

Бичиж байгаа эмэгтэйн гэрэл зургийг Getty Images-ээс; мөн хөрөг зургийн хувьд: дээрээс (зүүн гар талаас) хоёр дахь эгнээ, дээрээс (баруун гар талаас) гурав дахь эгнээ Getty Images-ээс авав

Дэлхий даяарх гишүүдийн итгэл бэхжүүлэх туршлагаас унших үед өөрсдийн тань итгэл батжин хүчирхэгжих болно. Түүнчлэн өөрсдийн тойргоос эсвэл салбараас хавьгүй том зүйлд хамаарагддаг гэдгийг танд сануулах болно. Туршлагаа liahona.ChurchofJesusChrist.org дээр хуваалцаж эсвэл бидэнд liahona@ChurchofJesusChrist.org хаягаар э-мэйл бичнэ үү.

Сэтгэлд хүрэх түүх, захиас

Лиахона сэтгүүл газар зүйн өөр өөр тодорхой бүс, хэлнүүдэд зориулсан хуудаснуудыг хавсаргасан, 60 гаруй бүсийн хувилбарыг хэвлэн гаргадаг. Орон нутгийн эдгээр хуудас таныг гэгээнтнүүдтэй төдийгүй удирдагчидтай мөн ойр байдаг асуудлуудтай нь холбон өгч туслах болно.