2016
Бидний эцэг эх байх чадамж
July 2016


Айлчлагч багшийн захиас бичиг

Бидний эцэг эх байх чадамж

Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэхийг эрэлхийл. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг ойлгох нь хэрхэн таны Бурханд итгэх итгэлийг нэмэгдүүлэн, айлчлагч багшаар дамжуулан харж ханддаг хүмүүсийг тань адислах вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол reliefsociety.lds.org хаягаар орж үзнэ үү.

Итгэл, гэр бүл, халамж

Зураг
family-with-little-girl

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс: “Бурханы сүнсэн хүүхдүүдийн хувьд мөнх бус амьдралд төрж, мөнх амьдралыг олж авахын тулд өсөж хөгжих боломжтой болох нь чухал байсан юм. Аз жаргалын агуу төлөвлөгөөний эцсийн зорилгыг авч үзвэл дэлхий болон тэнгэр дээрх хамгийн агуу эрдэнэс бол бидний үр хүүхэд, хойч үе гэдэгт би итгэдэг”1 хэмээн заажээ.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн:

“Бид гэр бүл, үр хүүхэдтэй байхад итгэдэг. …

‘… Бурхан [Адам, Ева хоёрт], Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ’ [Эхлэл 1:28] гэжээ. …

Энэ зарлиг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд мартагдаагүй мөн орхигдоогүй юм”2 хэмээн хэлсэн.

Бид бүгдээрээ энэ амьдралд эцэг эх болохгүй ч бүх насны хүүхдүүдийг асран халамжилж чадна. Бид Тэнгэрлэг Эцэгийн гэр бүлийн нэг хэсэг байснаас ирдэг адислалуудыг хүлээн авч, дэлхий гэсэн нэгэн гэр бүлийн хэсэг байснаас ирэх баяр баясгалан, сорилт бэрхшээлийг амсдаг. Олон хүний хувьд эцэг эх байх үүргээ мөнх амьдралд хүлээн авах болно.

Нэмэлт судрууд

Дуулал 127:3; Матай 18:3–5; 1 Нифай 7:1; Мосе 5:2–3

Бодит түүх

Ахлагч Андэрсэн “Өнөөгийн дэлхий дээрх олон дуу хоолой хүүхэдтэй болохын ач холбогдлыг үл тоомсорлон, хойшлуулж, хүүхдийн тоог хязгаарлахыг уриалж байна. Манай охин саяхан вэб хуудсан дээр тавигдсан таван хүүхэдтэй Христийн шашинтай (манай шашны бус) нэгэн ээжийн бичсэн зүйлийг над руу явуулсан юм. Тэр эмэгтэй ‘Энэ соёл иргэншилд библид заасан шиг ээж байж, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх хэцүү болжээ. … Хүүхэдтэй болохоос илүүтэйгээр коллежид сурахыг хүсдэг болсон байна. Хүүхэдтэй байхын оронд дэлхийгээр тойрон аялж, чөлөөт цагаараа орой үдэш зугаалахыг илүүд үздэг болжээ. Хүүхэдтэй болох нь дасгалын танхимд биеэ чийрэгжүүлж, хүссэн ажлаа хийхээс доор зүйл болон хувирчээ’ гээд, ‘Эх байх нь сонирхол биш, харин дуудлага юм. Та нар маркнаас илүү эгдүүтэй гэж хүүхэд цуглуулдаггүй шүү дээ. Энэ нь завгүй хуваарийнхаа хооронд цаг гарган хийчихдэг зүйл биш, харин Бурханы танд хий хэмээн цаг хугацаа гарган өгсөн зүйл юм”3 гэжээ.

Эшлэлүүд

  1. Даллин Х.Өүкс, “The Great Plan of Happiness,” Ensign, 1993 оны 11-р сар, 72, 75.

  2. Нийл Л.Андэрсэн, “Хүүхдүүд,” 2011 оны 10-р сарын Ерөнхий Чуулган, 33.

  3. Нийл Л.Андэрсэн, “Хүүхдүүд,” 33.