2016
Аав, ээж хоёрыгоо маргалдах үед би санаа зовж, гунигладаг. Би юу хийж чадах вэ?
July 2016


Асуух булан

“Аав, ээж хоёрыгоо маргалдах үед би санаа зовж, гунигладаг. Би юу хийж чадах вэ?”

Зураг
question-corner

Та Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч чадна. Энэ нь миний сэтгэлийг үргэлж онгойлгодог.

Хэйдэн Х., 6 настай, Канадын Алберта

Би тэднийг инээлгэхийн тулд хөгжилтэй түүх болон сургууль дээр ямар байснаа ярьж өгдөг. Тэднийг инээх үед Ариун Сүнс надад зөв зүйл хийсэн гэдгийг хэлж байгааг би мэдэрдэг.

Елена M.,12 настай, АНУ-ын Калифорни

Макс: Би тэднийг тэвэрч, тэдэнд Есүсийн тухай сануулахын тулд Хүүхдийн хэсгийн дуу дуулж өгдөг.

Гэйб: Гэр бүлээ тэнгэрт байгаагаар зурж, эцэг эхийнхээ сэтгэлийг сайхан болго.

Макс, Гэйб С., 6 болон 10 настай, Энэтхэгийн Кочи

Та аав, ээж хоёртоо асуудлаа шийдэхэд нь туслахын тулд залбирч, өөртөө сайхан мэдрэмж төрүүлэхийн тулд Сүмийн дууллыг амандаа аялж болно.

Аддисон С., 10 настай, АНУ-ын Вашингтон

Би ах, эгч, дүү нартайгаа өрөөндөө орж, табернеклын найрал дууг сонсдог. Энэ надад амар амгаланг мэдрэхэд тусалдаг.

Бэн М., 11 настай, Австралийн Брисбэн

Би аав, ээжийгээ маргалдах үед Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, тэдэнд Сүнсийг мэдэрч, асуудлаа шийдэхэд нь туслахыг гуйдаг.

Итан M., 11 настай, АНУ-ын Калифорни