2016
Гэр бүлийн үдшийн санаа
July 2016


Гэр бүлийн үдшийн санаа

Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглаж болох өгүүлэл, үйл ажиллагаануудыг оруулав. Доор хоёр жишээ өгөгдсөн болно.

24-р хуудасны “Зарефатын бэлэвсэн эмэгтэйн адил: Мацгийн өргөлийн гайхамшиг” өгүүллийг гэр бүлээрээ уншсаныхаа дараа Хаадын Дээд 17 дээрх Зарефатын бэлэвсэн эмэгтэйн түүхийг судал. Та дараа нь дараах асуултад хариулж болно. Мацаг барих нь хувь хүний болон гэр бүлийн хувьд биднийг хэрхэн адисалдаг вэ? Бидний мацгийн өргөл хэнийг адисалж болох вэ? Бид мацгийн өргөлийг илүү өгөөмөр өгснөөр гэр орон маань хэрхэн адислагдсаныг олж харах вэ? Та гэр бүлийнхэнтэйгээ мацгийн өргөлөө илүү өгөөмрөөр өгөх боломж болон ядуус, гачигдагсдад туслах бусад арга замын талаар ярилцаж болно.

Зураг
mom-coloring-with-daughter

Та 76-р хуудасны “Ахмад Моронайн туг” өгүүллээс ахмад Моронайн тухай гэр бүлээрээ хамтдаа уншиж болно. Дараа нь Алма 46:11–14-ийг уншаад, ахмад Моронайг ”Бурхан, … шашин шүтлэг, эрх чөлөө, энх амгалан, эхнэр, хүүхд[ээ]” мөн хүмүүсээ хамгаалахад юу нөлөөлсөн болохыг ярилцаж болно. Эдгээр нь одоо ч чухал хэвээр бөгөөд өнөө үед ч гэсэн хурцаар шүүмжлэгдсээр байгаа билээ. Та гэр бүлийнхээ “эрх чөлөөний тугийг” босгож, өөрсдийн хамгийн чухал хэмээн үздэг зүйлсийг хамгаалах арга замыг ярилцах талаар бодоорой.