2015
Автомашины зогсоолын тасалбар
2015 оны аравдугаар сар


Автомашины зогсоолын тасалбар

Зохиогч нь Мексикийн Баяа Калифорнид амьдардаг.

Зураг
illustration of girl walking toward her car.

Фатима!

Зураг чимэглэлийг БРАИН БИЙЧ

Би сүмийн зарим найзтайгаа хамт кино үзэхээр явав. Биднийг их дэлгүүр рүү орох үед бидэнд автомашины зогсоолын тасалбар өгсөн юм. Кино дууссаны дараа бид зогсоолын тасалбараа алга болгосноо мэдэв. Бид эхлээд тасалбарын төлбөрийг төлнө гэж бодсон боловч бидний хэнд нь ч 180 песо байсангүй.

Зогсоолын төлбөр төлөхгүй бол машинаа дэлгүүр дээр үлдээж, ачуулах ба бүр их торгууль төлөх болно. Миний найзууд, ялангуяа машин жолоодож явсан найз минь сэтгэлээр унасан байв. Учир нь уг машин аавынх нь байжээ. Би залбирахаар хэдэн алхам холдлоо. Би Тэнгэрлэг Эцэгээс бидэнд асуудлаа шийдэж, гэртээ аюулгүй харих арга зам өгөхийг бүхий л итгэл, даруу байдлаараа гуйв. Залбирч дууссаны дараа юу тохиолдсон талаар би хэзээ ч мартахгүй.

Машин руу алхаж байхад хэн нэгэн намайг нэрээр минь дуудав. Энэ бол дунд сургуулийн найз Франциско байлаа. Тэр надаас юу хийж байгааг маань асууж, би юу болсон талаар түүнд хэлэв. Тэр шууд л хэтэвчээ гаргаж ирээд, алдагдсан тасалбарын төлбөрийг төлөх хангалттай мөнгийг надад өгсөн. Энэ сайхан сэтгэлийн үйлдэл нь Тэнгэрлэг Эцэгт хандсан залбирлын минь хариулт байсан.

Франциско ямар их тус хүргэснээ мэдэхгүй байж болно. Гэхдээ би үүнд нь насан туршдаа талархаж явах болно.

Заримдаа Тэнгэрлэг Эцэг бидний залбиралд гайхалтай байдлаар хариулдаг бөгөөд тохиолдлын зүйл гэж байдаггүй. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг төгс мэддэг ба бидний амьдралд тусалдаг.

Бид зөв шударга амьдарвал, гагцхүү Тэнгэрлэг Эцэгийн өгч чадах олон адислалыг, “хэрэв [бид] эдгээр зүйлийг хийх аваас эцсийн өдөр өргөгдөх болно” (Алма 37:37) гэсэн Түүний амлалтыг хүлээн авч чадна гэдгийг би мэднэ.