2015
Үгүй байлгүй дээ! Одоо яах вэ?
2015 оны аравдугаар сар


Үгүй байлгүй дээ! Одоо яах вэ?

Зураг
Product Shot from October 2015 Liahona

Энэ зүйл гэр, сургууль, эсвэл найзын гэр гэх мэт ямар ч газар тохиолдож болно. Гэв гэнэт сайн биш гэж мэддэг зүйл чинь утас, телевиз, компьютер, эсвэл видео тоглоом, эсвэл ном, сэтгүүл дээр гарч ирнэ. Энэ үед та нар сайхан мэдрэмжтэй байхын тулд юу хийж чадах вэ?

  • Үүнээс хол бай. Үүнийг унтраа. Үүнийг хол байлга. Үүнийг тархины шорон гэж үз. Энэ нь үнэндээ тийм зүйл мөн.

  • Ээждээ юм уу аавдаа хэл. Аав, ээж чинь чамайг хамгийн сайн мэддэг бөгөөд тэд чамайг аюулгүй бас аз жаргалтай байхад туслахыг хүсдэг. Бүү ичиж зов. Та нарт тохиолдсон зүйл хэзээ нэгэн цагт хүн бүрд тохиолддог.

  • Ярилцаж бай. Та нарт таагүй сэтгэгдэл төрүүлсэн ямар нэг зүйл харсан бол үүнийг ээждээ эсвэл аавдаа хэлэх нь тустай байж болно. Аав, ээжүүд ёс бус зүйл үзэхээс өөрсдийгөө хамгаалах төлөвлөгөө гаргахад чинь тусалж чадна. Хэрэв та нарт урхинд орсон юм шиг санагдаж, санаа зовон, эсвэл ёс бус зүйлийг дахин үзэх хүсэл төрж байвал энэ талаар бас хэлэх хэрэгтэй.

  • Юу ч хийхгүй байж болохгүй. Ямар нэг сайн зүйлийг үз эсвэл унш. Идэвхтэй зүйл хий. Сайн үйл хий. Гэр бүлтэйгээ эсвэл найзуудтайгаа хамт бай.

  • Хэн гэдгээ сана. Муу зүйл үзсэнээрээ та нар муу хүн болсон гэсэн үг биш. Чи бол Бурханы хүүхэд, Тэр чамд хайртай бөгөөд аюулгүй, аз жаргалтай байхад чинь туслахыг хүсдэг.

  • Бүү ай. Өөрийгөө агаарын бөмбөлөг хөөргөөд, араас нь харж байгаагаар төсөөл. Тайвшрахыг хичээгээд, үзсэн зүйлээ оюун бодлоосоо гарга. Одоо ариун сүм, өөрийн гэр бүл эсвэл харах дуртай өөр ямар нэг зүйлийг дотроо бод.

Зураг чимэглэлийг Шона Ж. К.Тэнни