2015
Гэр бүлийн үдшийг тэмдэглэж байна
2015 оны аравдугаар сар


Гэр бүлийн үдшийг тэмдэглэж байна

1915 онд хожмын үеийн бошиглогчид долоо хоногийн нэг үдшийг гэр бүлдээ зориулахыг зөвлөсөн. Энэ нь эхэндээ “гэрийн үдэш” гэсэн нэртэй байсан бөгөөд энэ амьдрал дээрх болон мөнхөд үргэлжлэх харилцаагаа хүчирхэгжүүлэхийн зэрэгцээ хамтдаа сайн мэдээнээс суралцах, хөгжилдөх цаг байв.

Нэг зуун жилийн дараа ч, гэр бүлийн үдэш нь мөнхөд орших гэр бүлүүдийг бий болгоход бидэнд тусалсаар байна. Үүгээр дамжуулан бидний зүрх сэтгэлд илүү их итгэл, сүнслэг хүч чадал бий болох бөгөөд гэр оронд маань илүү их хамгаалалт, нэгдмэл байдал, амар амгалан орших болно хэмээн бошиглогчид амласан.

Бид бүгд дэлхий дээр гэр бүлтэй байдаг ба Тэнгэр дэх Эцэгийнхээ гэр бүлийн нэг хэсэг юм. Бид дэлхийн хаана ч, ямар ч нөхцөл байдалд байсан гэр бүлийн үдшийг тэмдэглэж мөн үүнд оролцож чадна.

Зураг
Parents and children reading from the scriptures. Shot in Thailand.

Зүүн гар талд: Моуагийн гэр бүл саяхан Тайланд руу нүүсэн бөгөөд тэнд сайн мэдээнээс суралцаж, баптисм хүртжээ. Тэд гэр бүлийн үдшээрээ Мормоны Номыг өөрсдийн төрөлх хэл хмон, хоёр дахь хэл болох тай хэлээр судалдаг.

Зураг
Family playing games on table in Portugal

Доод талд: Португалийн Сантосын гэр бүлийнхний хувьд хөгжилдөж, тоглоом тоглох нь гэр бүлийн үдшээр ойр дотно болох нэг арга зам юм.

Зураг
Series of images of people studying in groups, individually, in families sitting in Congo

Баруун гар талд: Бүгд Найрамдах Конго улсад гэр бүл гэдэг ойлголт нь ээж, аав, хүүхдүүд гэдгээс илүү өргөн утгатай зүйл юм. Тиймээс Суэкамэно ахын гэр бүлийг гэр бүлийн үдэш хийхэд тосгоны олон хүн тэдэнтэй нэгддэг байна.

Зураг
Filipino mother sings and does actions with her young children.

Дээд талд: Филиппиний Геркан эгч хүүхдүүддээ сайн мэдээнээс ирдэг баяр баяслыг заахын тулд Хүүхдийн хэсгийн болон үндэсний дуу хөгжим ашигладаг.

Зураг
Family in a kitchen

Дээд талд: АНУ-ын Жеоржиа дахь гэрийнхээ гал тогооны өрөөнд буй Андэрсоны гэр бүл жигнэмэг хийх дуртай. Тэд заримдаа тэдгээрийг хичээлийн нэг хэсэг болгон ашигладаг, эсвэл зүгээр л иддэг.

Зураг
Family Home Evening.

Дээд талд: АНУ-ын Вашингтоны Рэйнолдс ах, эгч хоёр бага насны хүүхдүүдийнхээ сурч, ойлгох түвшинд сайн мэдээг энгийн байдлаар заах арга замуудыг эрж хайдаг.

Зураг
A Bolivian family sings a hymn during family home evening.

Өмнөх хуудсан дээр: Боливийн Эспинозагийн гэр бүлийнхэн гэр бүлийн үдшээр дуулж, сайн мэдээнээс суралцахдаа хүндтэй эмээгээ урьж авчирдаг.

Зураг
Family looking at photo albums.

АНУ-ын Жеоржиа дахь Жиний гэр бүлийнхний хувьд гэр бүлийн үдшээр хийх дуртай үйл ажиллагаа нь гэр бүлийн түүх юм. Тэд солонгос өв уламжлалынхаа талаар хүүхдүүддээ заах дуртай.

Зураг
A family walking together outdoors. Shot in Australia.

Австрали дахь Лайгартвүдийн гэр бүлийнхэн гэр бүлийн үдэш хийхдээ заримдаа зугаалж, хотынхоо үзэсгэлэнт хэсгүүдийг сонирхдог.