2015
Гэр бүлийн үдшийн санаа
2015 оны аравдугаар сар


Гэр бүлийн үдшийн санаа

Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглаж болох өгүүлэл, үйл ажиллагаануудыг оруулсан. Доор хоёр жишээ өгөгдсөн болно.

Зураг
Filipino mother sings and does actions with her young children.

“Гэр бүлийн үдшийг тэмдэглэх нь” 26-р хуудас: Та долоо хоног алгасалгүй хийдэг, эсвэл анх удаа хийх гэж байгаа ч гэсэн гэр бүлийн үдшийн ойд зориулан онцгой гэр бүлийн үдэш хийх талаар бодож үзээрэй. Та уг өгүүллийг уншаад, дэлхий даяарх гэр бүлүүд хэрхэн сайн мэдээнээс суралцангаа цагийг хамтдаа зугаатай өнгөрөөдгийг харж болно. Гэр бүлийн үдэш хийх зорилгодоо хэрхэн хүрэх тухай ярилцах талаар бодож үзээрэй. Та гэр бүлийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд үүнийг хэрхэн өөрчилж болох вэ? Та нөхцөл байдлаасаа үл хамааран, 100 жилийн түүхтэй энэ уламжлалыг гэр бүлийнхээ тэргүүн зорилго болгох амлалтыг дахин өгч болно.

Зураг
Illustration of a boy in bed looking worried and remembering seeing a bad TV show. The clock on the bedside shows 1:00 AM.

Зураг чимэглэлийг Марк В.Робинсон

“Тусламж авсан нь,” 72-р хуудас: Уг өгүүллийг гэр бүлээрээ уншаад, дараах асуултын дагуу ярилцах талаар бодож үзээрэй: (1) Хүүхдүүд ямархуу төрлийн зураг юм уу үзвэр үйлчилгээг үзэж болзошгүй вэ? (2) Тэдгээрийг үзэж, анхаарлаа хандуулахад чухам аль нь бидэнд сайн биш нөлөө үзүүлэх вэ? (3) Хүн бүр үзэх, сонсох ёсгүй зүйлийг үзэж, сонсож болох нөхцөл байдалд орвол юу хийх вэ? Хэрэв танд (тухайн нөхцөл байдлаасаа салж холдох, эцэг эхтэйгээ ярилцах, үйлчлэл хийх гэх мэт) санаанууд хэрэгтэй бол 74-р хуудас дээрх “Үгүй байлгүй дээ! Одоо яах вэ?” өгүүлэл дээрх арга замуудын талаар ярилц.