2015
Полын хулуу
2015 оны аравдугаар сар


Бага насны хүүхдүүдэд зориулав

Полын хулуу

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Зураг
Product Shot from October 2015 Liahona
Зураг
Product Shot from October 2015 Liahona
Зураг
Product Shot from October 2015 Liahona

Пол аавдаа ногоо тарихад нь тусалж байхдаа Эрик ахыгаа бас энд байж, тусалдаг ч болоосой гэж хүсжээ. Гэвч Эрик хол газар номлолд явсан ажээ.

“Би хэзээ ч Эрик шиг том болохгүй байх. Би яавал түүн шиг номлолд явж чадах бол?” хэмээн Полыг асуухад

Аав нь “Санаа зовсны хэрэггүй ээ, Чи том болно” гэлээ.

Полд аав нь хулууны хэсэг үр өгөв. Тэгээд тэрээр Полд үрээ суулгахад нь тусалжээ.

“Энэ жижиг үрнүүд том хулуу болж ургах уу?” гэж Пол асуув.

Аав нь түүнд “Тэднийг сайн арчилж тордох юм бол” гэж хэлжээ.

Пол өдөр бүр ногооны талбайгаа харахаар гардаг байлаа. Талбайгаа усалсаар, тун удалгүй бяцхан үрслүүр гарч эхлэв. Навч нахиа нь ч томорчээ. Пол зэрлэгийг нь болгоомжтой зулгаав.

Намар болоход түүний хулуунууд ургасан байлаа. Тэдгээр нь том улбар шар хулуунууд байв.

Пол аавдаа үзүүлэв. Аав нь түүнд “Хулуунуудаа сайн арчилж тордсон байна шүү!” гэж хэлжээ.

“Тийм ээ! Би өөртөө ч гэсэн анхаарал тавьж, том болох болно” гээд Пол инээмсэглэн, “Тэгээд би том болоод, Эрик шиг номлолд явна” гэж хэлэв.

Зургийг Эйми Ваммер