2012
Шударга гэрчлэл гэж юу вэ?
долдугаар 2012


Шударга гэрчлэл гэж юу вэ?

Зураг
puzzle of Church-related images

Таны гэрчлэл өөрийн чинь боддогоос илүү хүчтэй байж болно.

Өөрийгөө гэрчлэлийн цуглаан дээр сууж байна гэж бод. Гишүүд босч гэрчлэлээ хуваалцахыг харсан үедээ та өөрөө ч бас гэрчлэлээ хуваалцахсан гэж бодно. Харин юу гэж хэлэх билээ? Индэр дээр гартал уйлж эхэлбэл яах билээ? Бас уйлахгүй бол яах вэ? Та гэрчлэлтэй атлаа эргэлзэж магадгүй. Эсвэл гэрчлэл чинь ямар төвшинд байгааг мэдэхгүй байж болно. Гэрчлэл гэж юу болох хийгээд юу гэрчлэл биш болохыг мэдэхэд тань туслах зарим удирдамжийг доор өгүүлэв.

Гэрчлэл бол үнэн зүйлд итгэх итгэл үнэмшил хийгээд мэдлэг юм.

“Шударга гэрчлэл” (Aлма 4:19) цэвэр итгэлээс эхэлдэг. Таны гэрчлэл бол таны итгэдэг буюу үнэн гэдгийг нь мэддэг ямар нэг зүйлийн сүнслэг гэрч мөн (С ба Г 80:4-ийг үз). Таныг гэрчлэлээ хуваалцах үед мэднэ, итгэдэг мөн гэрчилж байна гэсэн үгс таны гэрчлэлийн хамгийн шударга бөгөөд хүчтэй хэсэг байх болно. Хэрэв та “Мормоны Ном үнэнийг би мэднэ” хэмээн чин сэтгэлээсээ хэлдэг бол амьдралыг өөрчлөх болон бусдад нөлөөлөхийн тулд Сүнсийг урих хүч танд байна гэсэн үг.

Зөвхөн танд зориулж хийсэн дотроо эвлүүлдэг зурагтай том хайрцаг байна гэж төсөөлөн бод. Та хайрцагны ханан дээрх зургийг ашиглан эвлүүлэхийг хичээнэ. Зургийн хоёр хэсэг нийлэхэд та тэднийг хоорондоо уялдаатай гэдгийг мэдэх болно. Гэрчлэл ийм байдлаар өсч хөгждөг. Сүнслэг туршлагатай болохын хэрээр гэрчлэлийн тань өөр өөр хэсгүүд нийлэн нэгдмэл болж, сайн мэдээний тодорхой үнэнүүдэд итгэх буюу тэдгээрийг мэддэг болно.

Сүмийн тухай бүх зүйл үнэн гэдгийг та одоохондоо мэдэхгүй ч гэсэн хэрэв тэдгээрийг мэдэх чин зүрхний хүсэл өөрт чинь байвал Тэнгэрлэг Эцэг таныг адисалж, эдгээр зүйлийг мэдэхэд тань туслах болно.

Гэрчлэл хувийн шинжтэй

Зургийг эвлүүлэх үед гэр бүл, найз нөхөд чинь хэсгүүдийг нийлүүлж зураг болгоход танд тусалж болно. Гэвч хэсгүүдийг эвлүүлж зураг болгоод үүнийгээ хамгаалах нь таны үүрэг юм. Зарим үед та эцэг эх, найз нөхдийнхөө итгэлд тулгуурлаж болно. Гэвч та илүү их сүнслэг туршлагатай болохын хэрээр өөрийнхөө туршлагад улам их итгэлтэй болно.

Хүн сайн мэдээнд өсч хөгжихийн хэрээр гэрчлэлээ хөгжүүлэх нь чухал юм. Зургийг эвлүүлэх өөр өөр арга хүмүүст байдаг бөгөөд нэг нь хоёр хэсгийг ирмэгээр нь нийлүүлэхэд нөгөө нь өнгө өнгөөр нь тохируулах гэж оролддог шиг бид бүгд өөрийнхөө өвөрмөц итгэл, туршлагаар дамжуулан хувийн гэрчлэлээ төлөвшүүлдэг билээ.

Хэрэв та ямар нэг зүйлийн талаар эргэлзвэл удирдамж авч, үнэнийг мэдэхийн төлөө чин сэтгэлээсээ залбир. Залбирлын хариу бидний хүсэн хүлээсэн байдлаар ихэвчлэн ирдэггүй ч нүд, чихээ тавин хариуг анхааралтай хүлээ.

Гэрчлэл байнга өсч байдаг

Ямар ч зүйл хийлгүйгээр эвлүүлсэн зургийг хайрцгаас гаргаж ирэх боломжгүйтэй адил та гэрчлэл нэг дор ирдэг гэж эндүүрч болохгүй. Та сайн мэдээний үнэнүүдийг бага багаар, хэсэг хэсгээр суралцаж чадна.

Бат бөх гэрчлэлийг өөртөө төлөвшүүлэх нь байнгын хүч чармайлтыг шаардана. Сайн мэдээний мэдлэгээ өсгөн нэмэгдүүлэхээр ажиллавал Ариун Сүнс таны хүч чармайлтыг адисалж, гэрчлэл тань байнга өсөн нэмэгдэх болно.

Эвлүүлдэг зургийг Эрик П.Жонсен; гэрэл зургуудыг Велден К.Андерсен

Гэрчлэл