2012
Эхэн үеийн анхдагчид олон жилийн тэртээ аж төрж байлаа. Би тэднээс юу сурч болох вэ?
долдугаар 2012


Онцгой гэрч

Эхэн үеийн анхдагчид олон жилийн тэртээ аж төрж байжээ. Би тэднээс юу сурч болох вэ?

“The Past Way of Facing the Future,” Лиахона, 2009 оны 11-р сар, 74; “A Meaningful Celebration,” Ensign, 1987 оны 11-р сар, 70, 72-оос авав.

Зураг
Ахлагч Л.Том Перри

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Л.Том Перри энэ асуултын талаар бодлоо хуваалцаж байна.

Анхдагчид Солт Лейкийн Хөндийд хүрч ирсний ойг 7 сарын 24-нд тэмдэглэдэг.

Тэд зэлүүд нутгийг зорин алсын аянд гарахын тулд бүх зүйлийг--гэр орон, ажил төрөл, фермээ, тэр ч бүү хэл гэр бүлийн хайртай гишүүдээ ардаа орхисон юм.

Анхдагчид хээр талыг туулахдаа бүжиглэж, дуулж байжээ. Тэд аян замдаа түмэн зовлон бэрхшээлтэй тулгарсан ч санаа сэтгэл өөдрөг байсан.

Эхэн үеийн анхдагчид Бурханд болон удирдагчдадаа итгэх бат бөх итгэлээр жигүүрлэн уулсын зэлүүд хөндийнүүдэд өв тэгш хамт олныг бий болгохын төлөө хөдөлмөрлөхөөр явсан юм.

Эдгээр яруу алдарт анхдагчид итгэл бишрэл, эрэлхэг зориг, мэргэн ухааны хэчнээн агуу өвийг бидэнд үлдээгээ вэ!

Зураг чимэглэлийг Стийв Кропп