2012
Дэлхий дахинд
долдугаар 2012


Дэлхий дахинд

Донтолтоос ангижрах хөтөлбөрөөс донтолтоос ангижирч, эдгэрсэн хүмүүсийн түүхээс мэдэхийг хүсч байна

Донтолтоос ангижрах хөтөлбөрийн (ДАХ) вэб сайтыг энэ оны эцэс гэхэд бэлэн болгохоор төлөвлөсөн бөгөөд донтолтоос ангижирсан хувь хүмүүсийн түүхээс мэдэхийг хүсч байна.

Өөрсдийн туршлагаас хуваалцахыг хүссэн хүмүүс arp@ldschurch.org хаягаар э-майл бичиж доорх зүйлсийг э-майлдээ бичнэ үү. Эдгээрийн нууцлалыг хадгалах болно.

  • Овог нэр, нас, хүйс

  • Өөрийн зураг (заавал шаардлагатай биш ч илгээвэл сайн)

  • Сүмтэй ямар холбоотой болох/ гишүүнчлэлийн статус

  • Өөрийн болон хайртай хүмүүсийнхээ донтолтын тухай товчхон тайлбар

  • Өөрийн түүхийг видео бичлэгээр, дуу бичлэгээр, бичвэрээр эсвэл бүгдийг нь ашиглан бусадтай хуваалцах хүсэлтэй байгаагаа бичнэ.

  • Таны түүх Донтолтоос үүдсэн үр дагаварууд (зохимжгүй зүйлсийн тухай хуваалцах хэрэггүй. Гэхдээ таны донтолт танд болон таны эргэн тойрныхонд хэрхэн нөлөөлсөн тухай оруулна уу), донтолтоос ангижрахад тусламж хэрэгтэй гэдгээ ухаарсан тухай товчхон өгүүлж, Христээр дамжуулж хэрхэн итгэл найдвараа сэргээсэн хийгээд одоо хэрхэн амьдарч байгаагаа мөн өршөөл, наманчлал, үйлчлэлээр дамжуулан юу сурч, ямар адислал хүлээн авсан тухайгаа бичнэ үү.

Фижигийн Сүмийн гишүүд үерийн хохирогсдод хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

2-р сард Фижигийн Сувагийн гурван гадасны гишүүд Фижигийн хойд болон баруун хэсэгт болсон үерт хохирол амссан хүмүүст зориулан хоол хүнс, гэр ахуйн эд зүйлс болон хичээлийн хэрэглэл цуглуулав.

Энэ оны эхээр Фижид ширүүн бороо үргэлжлэн орсны улмаас нутгийн хойд болон баруун хэсгээр үер болж, газрын хөрс нь нурсан байна. Үерт хэд хэдэн хүн амь үрэгдэж, олон мянган хүн гэр орноо орхин нүүх шаардлагтай болжээ.

Энэ үеэр Сүмийн орон нутгийн удирдагчид гэр орон нь үерт өртөх аюултай байгаа хүмүүсийг цуглааны байранд оруулжээ.

Үерийн тухай сонсонгуутаа Фижи дэх Үйлчлэлийн төвийн менежер Бүсийн далын ахлагч Таниела Ваколо 2-р сарын 6-нд тусламжийн зүйлс цуглуулах ажлыг сэджээ. Гишүүд цуглуулсан хоол хүнс, хувцас, ор дэрний цагаан хэрэглэл, гал тогооны эд зүйлс болон хичээлийн хэрэглэлийг ангилан ялгаж тусламж хэрэгтэй хүмүүст тараан өглөө.

Эдгээр болон бусад түүхийг news.lds.org-с уншина уу.

Донтолтоос ангижрах хөтөлбөрийн удирдагчид шинэ вэб сайтдаа зориулан донтолтоос ангижирсан хувь хүмүүсийн түүхийг сонирхож байна.

Зургийг Рик Уоллес