2012
Та эхлээд залбирах хэрэгтэй
долдугаар 2012


Та эхлээд залбирах хэрэгтэй

Maртинс Энике, Нигери

Би гадасны ерөнхийлөгчтэйгөө хэл амаа ололцохгүйгээс болоод Сүмийг бараг л орхиход хүрч билээ. Тэр ямар нэг буруу зүйл хийсэн юм шиг санагдаад байлаа. Түүний үйлдэл юмыг яаж хийх ёстой талаарх миний бодолтой таардаггүй байснаас би сүмд явахаа больсон юм.

“Буурьтай залбирал, мацаг барилтгүйгээр чи шийдвэр гаргаж болмооргүй юм даа” гэж эхнэр маань надад хэлж билээ.

Түүний зөв байлаа. Хэсэг хугацаанд бодлоо төвлөрүүлэн залбиртал: “Бурханы үйлчлэгчийг Бурхан дууддаг” гэсэн үгс миний санаанд зурсхийн орж ирлээ.

Тэр шөнө би нэгэн зүүд зүүдлэв. Зүүдэнд өвөө намайг удирдагчтайгаа арцалдлаа хэмээн зэмлэж байх юм. Би тэр шөнө сэрээд дахин унтаж чадсангүй. Харин шөнөжингөө гүн бодолд дарагдсаны дараа яах хэрэгтэйгээ ойлгосон юм. Тэгээд гадасны ерөнхийлөгчтэйгөө уулзаж, уулчлал гуйв. Тэр намайг дуртайяа уучилж, бид хамтдаа залбирав.

Би тэр даруй сүмдээ эргэж очсон. Хоёр долоо хоногийн дараа манай ажил олгогч намайг Нигерийн нийслэл Абужад ажиллуулахаар шилжүүлэв. Гадасны ерөнхийлөгчтэйгөө эвлэрэх гэж хичээж байгаа үед намайг яагаад өөр газар шилжүүлсний учрыг олохгүй гайхаж байлаа.

Их Эзэн намайг үйлчлэхэд бэлтгэж байсныг би удалгүй ойлгосон. Абужад ирээд хоёр сар болсны дараа би салбарын ерөнхийлөгчөөр дуудагдав.

Тэнгэрлэг Эцэг намайг удирдагчаар дуудахаасаа өмнө Сүмийн удирдагчдыг дэмжихийн чухлыг надад заахыг хүссэнд би итгэлтэй байдаг. Энэ явдал миний гэрчлэлийг хүчтэй болгосон. Одоо би эн түрүүнд удирдагчдынхаа зөвлөгөөг дуулгавартай дагахыг хичээдэг болсон. Учир нь тэд Бурханаас дуудагдсан билээ. Бурхан Өөрийнхөө дуудсан хүн бүрт дуудлагаа биелүүлэх чадварыг олгодог юм.1

Бидний удирдагчид ердийн хүмүүс бөгөөд сүнслэг хэдий ч, төгс биш юм. Бид Бурханд, Түүний сонгосон үйлчлэгчдэд итгэл найдвар тавихын тулд, хэрэв бид удирдагчидтайгаа санал нийлдэггүй бол тэднийг дэмжин, урам хайрлаж, тэдний болон өөрийнхөө төлөө залбирдаг байх хэрэгтэйг би ойлгосон.

Эшлэл

  1. Томас С.Монсон, “ Duty Calls,” Ensign, 1996 оны 5-р сар, 44-ийг үз.