2012
Aмлалт ба залбирал
долдугаар 2012


Номлолын талбараас

Aмлалт ба залбирал

Зураг
woman praying

Мормоны Ном үнэн гэдгийг мэдэхийг хүссэн хэнд ч гэсэн туслах хүч энэ номонд бий.

Бүр Сүмийн гишүүн болохоос нь өмнө хүмүүст мөнхийн агуу өөрчлөлтийг Мормоны Ном бий болгодог нь миний хувьд маш гайхалтай зүйл юм. Би Мексикийн Куернаваса Номлолд номлогч байхдаа энэхүү агуу өөрчлөлтийг тэр даруй олж харсан.

Намайг номлолд ирээд зургаан сар болж байхад салбарын нэг гишүүн хамтрагч бид хоёрт 20 настай эмэгтэйг гэр бүлтэй нь хамт зааж өглөө. Хожмын Үеийн Гэгээнтнүүд юунд итгэдгийг тэр залуу эмэгтэй ойлгодоггүй байв. Тиймээс тэр биднээс олон асуулт асуудаг байлаа. Мормоны Ном сэтгэл зүрхний асуултуудад хариулдгийг бид мэддэг учраас түүнд энэ номыг өгч, хэрэв тэр Мормоны Ном үнэнийг мэдэхийг хүсвэл чин сэтгэлээсээ залбирч болох тухай амлалт үүнд байдгийг хуваалцлаа.

Түүнийг гурван долоо хоног сүмд явахад нь бид түүнтэй уулзсаар байлаа. Тэр аль хэдийн маш чухал алхам хийж, Мормоны Номын тухай залбирчихсан байсныг бид мэдээгүй байжээ. Нэг хичээлийн үеэр тэр энэ туршлагынхаа тухай бидэнд ярьсан юм. Тэр эмэгтэй бидний заасан хичээлүүдийн талаар олон зүйлийг тунгаан бодоод, залбирахыг хүссэн гэнэ. Тэгээд өвдөг сөгдөн Мормоны Ном үнэн үү гэдгийг Бурханаас асуужээ. Залбирсныхаа дараа амар амгаланг мэдэрсэн нь Мормоны Номоос улам их зүйл уншихад нь түүнд урам өгсөн ажээ. Уншиж байх үедээ Сүнс түүнийг нөмрөн авах шиг болсныг мэдэрсэн гэнэ.

Тэр эмэгтэй өөртөө тохиолдсон явдлын тухай, “Өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм онцгой мэдрэмжийг би мэдэрч билээ. Миний амьдралд байсан, өөр юу ч бөглөж чадаагүй дотоод сэтгэлийн хоосон зайг ямар нэг зүйл дүүргэсэн. Тэгээд маш их баяр баяслыг мэдэрч, тэссэнгүй уйлж гарлаа. Мэдэрсэн зүйлдээ итгэж чадахгүй байсан ч Тэнгэрлэг Эцэг минь надад хариулсныг, Тэр намайг мэддэгийг, Тэр надад хайртай учраас залбирлыг минь сонсож, хариулсныг би мэдсэн” хэмээн ярьсан юм.

Түүнийг өөртөө тохиолдсон явдлын тухай ярихад би зүрх сэтгэлдээ маш их баяр баяслыг мэдэрч билээ. Тэрхүү үйл явдлын үед би ариун газар дээр байснаа мэдэж байлаа. Tүүний үг үнэн гэдгийг Ариун Сүнс надад баталсан. Тэнгэрлэг Эцэг биднийг агуу хайраар хайрладгийг, Тэрбээр Өөрийнхөө тухай болон Өөрийн үнэнүүдийг мэдэх зэмсэг болгон Мормоны Номыг бидэнд өгснийг түүний гэрчлэл надад сануулсан юм. Бид Мормоны Номон дахь зарчмуудыг дуулгавартай дагавал бидний амьдрал өөрчлөгдөх болно.

Бидний тэр хичээл хэрхэн дууссаныг би өнөөг хүртэл мартдаггүй. “Би Мормоны Ном үнэнийг мэдсэн болохоор одоо яах вэ?” гэж тэр эгч биднээс асуухад

“Баптисм хүртэх хэрэгтэй” гэж бид хариулж билээ.

“Тэгвэл би баптисм хүртнэ ээ” гэж тэр даруухнаар хариулсан нь түүний бат бөх, энгийн гэрчлэлийн илрэл байлаа.

Мормоны Ном аз жаргал, амар амгаланг олоход бидэнд туслах хүчтэй юм. Бид энэ номыг уншсанаар сайхь эгч Аврагчийн үлгэр жишээг даган баптисмын ус руу орох шийдвэр гаргасан шиг Есүс Христийн сайн мэдээгээр амьдрах шийдвэр төгс байдлыг өөртөө хөгжүүлэх болно.

Чимэглэлийг Катлин Петерсон