2012
Шинэ номлолууд нээлээ
долдугаар 2012


Шинэ номлолууд байгуулагдав

Сүм өөрчлөгдөж буй хэрэгцээнд нөөц боломжоо илүү сайн уялдуулан зохицуулахын тулд 10 шинэ номлолыг байгуулж, зарим номлолыг нэгтгэв.

Колумбын Барранкилья болон Кали номлолуудыг хувааж Колумбын Меделлин номлол –г байгууллаа.

Ганагийн Аккра болон Кейп номлолуудыг хувааж Гана Кумаси номлол –г байгууллаа.

Мексикийн Веракрус номлолыг хувааж Мексикийн Халапа номлол –г байгууллаа.

Мексикийн Пуэбла номлолыгхувааж Мексикийн Пуэбла Умард болон Пуэбло Өмнөд номлол-д болголоо.

Шинэ Гвинейн Папуа Порт Моресбай болон Фижи Сува номлолуудыг хувааж Вануату Порт Вила номлол -г байгууллаа.

Юта Солт Лейк, Юта Солт Лейк Өмнөд болон Юта Огден номлолуудыг өөрчлөн зохицуулж Ютагийн Солт Лейк Баруун, Ютагийн Солт Лейк Төв гэсэн 2 номлолыг байгууллаа.

Невада Лас Вегас болон Невада Лас Вегас Баруун номлолуудыг өөрчлөн зохицуулж Невада Рено номлол -г байгууллаа.

Оросын Москва Баруун номлол задарч хөрш зэргэлдээ Балтик, Оросын Новосибирск болон Оросын Москва номлолуудад харьяалагдах боллоо.

Эдгээр өөрчлөлт нь номлолын удирдагчид солигдох 7-р сард хүчин төгөлдөр болно. Дэлхий даяар одоо нийт 347 номлол байна.

Шинээр байгуулсан номлолуудыг газрын зураг дээрээс харахыг хүсвэл ldschurchnews.com/articles/62067/New-missions-created.html хаягаар орж үзнэ үү.