2012
Би сайн мэдээний зарчмуудаар амьдарснаар зөвийг сонгодог.
долдугаар 2012


Хүүхдийн Хэсгийг гэртээ авчрах нь

Би сайн мэдээний зарчмуудаар амьдарснаар зөвийг сонгодог.

Хүүхдийн Хэсгийн энэ сарын сэдвийн тухай илүү ихийг мэдэхийн тулд та нар энэ хичээл болон үйл ажиллагааг ашиглаж болно.

Хэзээ гэртээ эргэж ирэхийг мэдэхгүйгээр номлолд явах талаар төсөөлж чадах уу? Чамд ямар санагдах вэ? Бэлтгэхийн тулд юу хийх вэ?

Мозая хааны дөрвөн хөвгүүн Аммон, Аарон, Омнер, Химнай болон тэдний найз Алма нар 14 жил үргэлжилсэн номлолд явсан ажээ. Мозаягийн хөвгүүд улс орныхоо хаан болж болох байсан ч тэд зүрх сэтгэлийнхээ хүслийг дагасан юм. Тэд болон Алма Есүс Христийн сайн мэдээнд хөрвөж, өөрсдийн дайснууд болох леменчүүдтэй сайн мэдээг хуваалцахыг хүсчээ.

Эдгээр залуу эрчүүд Бурханы хүчгүйгээр зорилгоо биелүүлж чадахгүйг мэдэж байлаа. Aлма 17:2–3 шүлгүүд энэхүү хүчийг тэд хэрхэн олж авсан тухай тайлбарладаг: “Тэд Бурханы үгийг мэдэж болохын тулд судруудыг хичээнгүйлэн судалсан байв. …Тэд өөрсдийгөө их залбирал мөн мацаг барилтанд зориулсан байв; тиймийн тул тэдэнд бошиглолын суу билэг, мөн илчлэлтийн суу билэг байлаа, мөн тэд Бурханаас хүлээн авсан хүч болон эрх мэдэлтэйгээр зааж байв.”

Мацаг барьж, залбирсан нь Бурханаас адислал авахад нь эдгээр залуу эрчүүдэд тусалсан ажээ. Алма болон Мозаягийн дөрвөн хөвгүүн шиг Тэнгэрлэг Эцэгээс та нарт зориулсан адислалуудыг авахад өөрсдийгөө бэлтгэхийн тулд та нар мацаг барин, залбирч болно.

Зүүн талд: Зураг чимэглэлийг Пол Манн; доод талд: зураг чимэглэлийг Ричард Халл © IRI; баруун талд: зураг чимэглэлийг Брайн Бин