2011
Итгэснээр мэдэх нь
2011 оны нэгдүгээр сар


Сайн мэдээ миний амьдралд

Итгэснээр мэдэх нь

Мормоны Ном үнэн гэсэн итгэл л эхлэл нь байсан.

Би Хожмын үеийн гэгээнтэн номлогчидтой анх галт тэргэн дотор 19 настай байхдаа уулзсан. Эдгээр залуу эмэгтэйчүүд нэг л онцгой санагдсан тул тэдэнтэй ярилцмаар санагдсан юм. Тэгээд би ойртон очиж, тэд Тайваньд юу хийж байгааг нь асуусан. Тэд номлогчид гэдгээ надад хэлээд сайн мэдээний тухай ярьж эхэллээ. Хэдэн удаагийн уулзалтаар би Есүс Христ, Түүний сэргээгдсэн сайн мэдээ болоод Мормоны Номны тухай заалган, суралцав. Эдгээр сэдвүүдийн сүүлийнх нь—Мормоны Ном—сүмд орох шалтгаан минь болсон юм.

Би номын талаар асуун, залбирч байснаа одоо ч санаж байна. Нэгэн орой түүнийг уншсаны дараа би номоо хааж, өвдөглөн сууж, Тэнгэрлэг Эцэгтээ хандан энэ ном үнэн үү гэдгийг асуусан. Намайг дулаан хөнжлөөр нөмрөн авах шиг болж, амьдралынхаа турш явдаг байсан Буддын сүмд мэдэрдэггүй байсан ямар нэгэн зүйлийг би мэдэрсэн. Энэ мэдрэмж нэг л өөр байлаа. Намайг хэн нэгэн сонсож байна гэдгийг би мэдсэн. Тэр үед би Сүм үнэн гэдэгт итгэснээр түүний үнэнийг мэдсэн ба баптисм хүртэхийг хүссэн юм.

Түүнээс хойш Мормоны Ном миний амьдралыг адисалсаар байна. Энэ нь намайг бүрэн цагийн номлолд үйлчлэхэд маань мөн адисалсан.

Мормоны Ном дуудлагуудад маань намайг адисалсан. Би институтийн багшаар үйлчилж байхдаа Мормоны Ном бидний өдрүүдэд зориулан бичиглэгдсэнийг суралцсан.1 Хичээлүүдээ бэлтгэж байхдаа би энэ тунхаглал цорын ганц ерөнхий үнэн бус харин энэ нь онцгой хүмүүст, онцгой нөхцөл байдалд, онцгой цаг үед зориулагдсан нь үнэн гэдгийг олж мэдсэн. Жишээлбэл, заримдаа хичээлд бэлтгэж байхад оюутнуудын маань нэгэнтэй тулгарсан зүйл толгойд маань ордог. Тухайн хүний тусын тулд ямар нэгэн тодорхой зүйлийг заах хэрэгтэй гэж мэдэрдэг. Иймэрхүү сүнслэг нөлөө олон дахин ирдэг ба хичээлийн дараа хэн нэгэн оюутан яг түүнд хэрэгтэй байсан зүйлийг заасныг маань мэдүүлэн, баталдаг.

Эцэст нь хамгийн утга учиртай нь байж магадгүй, Мормоны Ном хувийн амьдралыг маань чиглүүлсэн юм. Би болзоогоо зогсоох гэж байхдаа судар уншсанаа санаж байна. Надад маш хэцүү санагдав. Гэвч миний уншиж байсан шүлэг, 2 Нифай 10:20-р шүлэг зүрхэнд минь шууд тусч, намайг тайвшруулсан: “Мөн эдүгээ хайрт ах дүү нар минь, бидний нигүүлсэнгүй Бурхан бидэнд эдгээр зүйлүүдийн талаар ийм агуу мэдлэг өгсний учир, түүнийг санацгаая, мөн нүглүүдээ холдуулж, мөн тэргүүнээ огтхон ч үл гудайлгацгаая, учир нь бид зайлуулагдаагүй билээ; бид өвлөсөн нутгаасаа гаргагдсан хэдий ч; гэвч бид илүү сайхан нутаг тийш удирдагдсан, учир нь Их Эзэн далайг бидний харгуй болгосон бөгөөд бид далайн арал дээр байх бөлгөө.”

Их Эзэнээ санаснаар, яг л шүлэгт өгүүлсэн шиг надад зориг, итгэл найдварыг өгсөн. Би Бурханы надад өгсөн сайн мэдээний “агуу мэдлэгт” найдаж, “зайлуулагдахгүй” гэдэгтээ итгэлтэй байж чадна. Өмнө маань сайхан ирээдүй

Би сүмд сонирхогч байхдаа номлогчдын үгсэд итгэсэн маань агуу адислал байсан юм. Энэ нь сайн мэдээний бүрэн үнэнийг мэдэхээс ч илүү агуу зүйл. Ялангуяа Мормоны Номны үндэслэлийг өөрөө олж мэдсэн маань үнэхээр гайхамшигтай. Бурхан амьд гэдгийг би мэднэ. Тэрээр судруудаар дамжуулан хувь хүн бүрт шууд заадаг гэдгийг би бүрд.

Эшлэл

  1. Эзра Тафт Бенсон, “Мормоны Ном бол Бурханы үгс” Тамбули, 1988 оны тавдугаар сар, 2.

Зургийг © IRI