2011
Их Эзэнд номлогч нар хэрэгтэй
2011 оны нэгдүгээр сар


Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг

Их Эзэнд НОМЛОГЧИД хэрэгтэй

Зураг
President Thomas S. Monson

Өнгөрсөн аравдугаар сарын ерөнхий чуулганаар би олон номлогчийг дуудсан билээ. Зөв зохистой, боломжтой бүх залуу эрэгтэйчүүд номлолд үйлчлэхээр бэлтгэх ёстой. Бидэнд адислалуудыг үргэлж өгч байдаг Их Эзэн маань биднийг санваарын үүрэг мөн хариуцлагаа хүлээгээсэй гэж хүсэн хүлээдэг юм. Залуу эрэгтэйчүүдйиг номлолд үйлчлэхээр бэлтгээсэй хэмээн би сануулж байна. Их Эзэнийг төлөөлж чадахуйцаар өөрсдийгөө цэвэр ариун мөн зохистой байлга. Эрүүл мэнд болон хүч чадалдаа анхаарлаа хандуул. Судруудыг судал. Семинар, институтийн ангид хамрагд. “Миний сайн мэдээг номло” номлогчийн гарын авлагыг сайн уншиж судал.

Эгч нар аа, хэдийгээр залуу эрэгтэйчүүд шиг бүрэн цагийн номлолд үйлчлэх үүрэг хариуцлага байхгүй ч гэсэн та бүхэн номлогч болж тэрхүү үнэ цэнэтэй хувь нэмрийг оруулаарай. Бид та бүхнийг баяртай хүлээн авах болно.

Сүмийн ухаалаг ах, эгч нар аа, Их Эзэний бүрэн цагийн номлолд үйлчлэх хэрэгтэйг би сануулж байна. Хэрвээ ахмад номлогчоор үйлчлэх боломж одоогоор байхгүй ч нөхцөл байдал бүрдсэн үед ханьтайгаа үйлчлэхээр бэлтгээсэй хэмээн би та бүхнийг уриалж байна. Бидний амьдралд ирэх сүнсний гайхалтай мэдрэмж болон сэтгэл ханамж Агуу Багшийн ажилд хамтдаа бүрэн цагаар үйлчилснээр ирэх болно.

Магадгүй та нарын зарим нь энэхүү үйлчлэлийн дуудлагад өөрсдийгөө хангалтгүй хэмээн бодож байгаа байх. Энэ бол Их Эзэний ажил, бид Түүний зараалд байгаа гэдгийг санах хэрэгтэй. Мөн бид Их Эзэний тусламжийг авах эрхтэй. Таны нуруун дээрх буулгыг тань Их Эзэн хөнгөвчлөх болно.

Магадгүй зарим нь үүнээс илүү чухал ажил байгаа гэж бодож болох юм. Би Их Эзэний нэгэн амлалтыг санаж байна: Тэрээр “Намайг хүндэтгэдэг хүнийг би хүндэтгэнэ” (1 Самуел 2:30) хэмээсэн билээ Бид чин сэтгэлээсээ, үнэн хүсэлтэйгээр үйлчлэхээс илүү Тэнгэрлэг Эцэг болон Аврагчийгаа хүндэтгэж чадахгүй.

Ийм үйлчлэлийн нэгэн жишээ бол Жулез болон Дороти Фүссек нар юм. Тэд Польшид үйлчлэхээр дуудагдсан. Фүссек ах Польш улсад төрсөн. Тэрээр тухайн нутгийн хэлээр тэндхийн хүмүүст маш их хайртай гэдгээ хэлсэн юм. Фүссек эгч Англид төрсөн бөгөөд Польшийн тухай багахан мэддэг, хүмүүсийнх нь тухай юу ч мэддэггүй байв. Тэд Их Эзэнд итгэж дуудлагаа эхэлсэн юм. Тэдэнд цорын ганц ажил байсан ч зорилтууд нь хязгааргүй их байв. Тухайн цаг үед Польшид номлол байгуулагдаагүй Фүссек ах, эгч хоёрт өгөгдсөн энэхүү даалгавар нь хожим нь номлол байгуулах замыг бэлтгэсэн юм.

Фүссек ах, эгч хоёр асар их ажлаас болж дуудлагаа орхисон уу? Нэг ч хором хөсөр хаяагүй. Тэдний дуудлага Бурханаас ирсэн гэдгийг тэд мэдэж байсан юм. Тэд Түүний тэнгэрлэг тусламжийг эрэлхийлэн залбирч мөн бүхий л зүрх сэтгэлээ ажилдаа зориулсан.

Арванхоёр Чуулгын Төлөөлөгч Ахлагч Рассел М.Нелсон, Далын Ахлагч Б.Рийнгер мөн би Ахлагч Фүссек ахын хамт Польш улсын засгийн газар дахь шашны ажил хэргийг тохинуулагч Адам Вопаткатай уулзсан. “Танай сүм энд тавтай морил гэж хэлэх түүний үгийг бид сонссон юм. Та нар өөрсдийн сүмээ барьж мөн номлогч нараа ч илгээж болно гэсэн. Тэрээр “Жулез Фүссек руу зааж” энэ хүн танай сүмд маш сайн үйлчилсэн шүү гэв. Та нар түүний жишээ болон хийсэн ажилд нь талархах ёстой.

Фүссек ах, эгч хоёр шиг бид Их Эзэний ажилд хийх ёстой зүйлээ хийцгээе. Дараа нь бид Жулез болон Дороти Фүссек нартай хамт Дууллаас эш татав:

“Миний тусламж тэнгэр ба газрыг бүтээсэн Эзэнээс ирдэг.

“… Чамайг хамгаалагч Тэрээр үүрэглэхгүй.

”Харагтун, Изриалийн хамгаалагч Тэрээр үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй ” (Дуулал 121:2–4).

Зураг чимэглэлийг Хью Гю Лий, Матай Рэер мөн Крэйг Даймонд

Гэрэл зургийг Ричард М. Ромний мөн Давид Ньюмен