2011
Мэдээгээр
2011 оны нэгдүгээр сар


Мэдээгээр

Гэгээнтнүүд Африк даяар үйлчилж байна

Африк тив даяарх Сүмийн гишүүд 2010 оны наймдугаар сарын 21-ний бямба гарагийг Бүх Африкийн 2010 оны Туслагч Гарын өдөр болгон нийгэм хамт олныхоо амьдралыг дээшлүүлэхийн төлөө ажиллалаа.

Энэ жил Нигерийн Аба гадас нэлээд хэдэн залуучуудын бүлэгтэй хамтран ажиллах санал тавьснаар 1,000 гаруй хүн цуглажээ. Нигерийн Юмуахиа дүүргийн зургаан салбарын 100 гаруй гишүүн өвс хадаж, цэцэг тайрч, Абай мужийн Радио Телевизийн Нэвтрүүлгийн Корпорацийн борооны ус зайлуулах суваг болон газрыг цэвэрлэжээ.

Ганын Аккрад янз бүрийн байгууллага, газар, түүний дотор эмнэлэг, сургуулиуд, цагдаагийн газруудыг цэвэрлэх ажлыг салбаруудад хариуцуулан даалгасан байна. Зарим гишүүд хонхор газруудыг тэгшлэн булах буюу бөглөрсөн борооны ус зайлуулах хоолойг цэвэрлэн онгойлгожээ.

Туслагч Гар хантаазтай гишүүдийг хаана ч очсон хамт олнууд талархал илэрхийлж байлаа. Абайн Улсын Политехникийн дээд сургуулийн ректор, “Засгийн газар хүмүүсийн төлөө юу хийж байгааг хүн бүр асууж шаарддаг эрин зуунд хүмүүнлэгийн үйлчлэлийг байнга үзүүлдэг байгууллага бидэнд байх нь чухал юм” гэж сайн дурынханд ярьжээ.

Гурамсан судар индонези хэлээр гарав

Гурамсан судар индонези хэлээр гарснаар индонези хэлээр яригчид Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувдыг хамтад нь төрөлх хэлээрээ унших боломжтой болов. Мөн Мормоны Номын шинэ хэвлэл индонези хэлээр хэвлэгдэн.

мөн Индонези хэл дээрх гурамсан судрыг онлайнд тавьжээ. Онлайны хувилбарт зүүвэр тайлбар, газрын зургууд болон гэрэл зургууд орсон нь судруудыг тэмдэглэж, түлхүүр үгсийн судалгаа хийх боломжийг уншигчдад олгож байна. Онлайн дахь гурамсан судрыг scriptures.lds.org/ind хаягаар орж үзэж болно.

Дэлхий даяарх Сүмд индонези хэлээр ярьдаг гишүүн 6000 гаруй байгаагаас ихэнх нь Индонези, Малайз, Нэгдсэн Улсад амьдарч байна. Индонези хүн амын тоогоороо дэлхийд дөрөвдүгээр байр эзэлдэг.

Гишүүдийг өөрийн гэсэн судартай болж, тэдгээрийг Сүмийн цуглаан, сүмийн ажил үүрэгтээ тогтмол ашиглаж байхад нь Тэргүүн Зөвлөл урамшуулан дэмждэг.

Hall of Fame (Алдартнуудын Танхим)-ын хөтөлбөрт орсон нь

Мормоны Табернеклын Найрал дууны долоо хоног тутмын нэвтрүүлэг--Music and the Spoken Word (Хөгжимт өгүүлэмж)-ыг Нэгдсэн Улсын Radio Hall of Fame-ын нэвтрүүлэгт оруулав. Радио нэвтрүүлгийг удирдах ажилтнуудын зөвлөл нэвтрүүлэгт оруулах хөтөлбөрүүдийг нэрлэж, олон нийтээс дуртай хөтөлбөрүүд болон дуучдын талаар санал авсны дараа шилэн сонгож авчээ.

Music and the Spoken Word радиогийн салбарт 10 гаруй жил ажилласан бөгөөд үндэсний хэмжээнд радиогийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, боловсронгуй болгосон радиогийн нэвтрүүлэгчдэд олгодог Үндэсний Анхдагч шагналыг хүртжээ.

Music and the Spoken Word бол Нэгдсэн Улсад хамгийн удаан хугацаанд ажиллаж байгаа радио нэвтрүүлэг юм. Анхны нэвтрүүлгийг 1929 оны долдугаар сарын 15-нд нэвтрүүлжээ.

Уг хөтөлбөрийг 2000 гаруй радио, телевизийн станц болон кабелийн сувгуудаар нэвтрүүлдэг. Нэвтрүүлгийг бас musicandthespokenword.org хаягаар орж үзэж болно. Home page-ээс Listen Live дээр дарж, онлайн дахь холболтыг дага.

Долоо хоног тутмын Music and the Spoken Word радио нэвтрүүлэг Radio Hall of Fame-ын нэвтрүүлэгт оролцох болов.

© Busath Photography