2011
Гэр бүлийн үдшийн санаанууд
2011 оны нэгдүгээр сар


Гэр бүлийн үдшийн санаанууд

Зураг
Relief Society seal

Энэ дугаарт гэр бүлийн үдэшт ашиглаж болох өгүүлэл, үйл ажиллагаанууд байгаа болно. Зарим жишээг доор харуулав.

“Гэр бүлийн түүхийн ажилд оролцох нь”, х. 8: Гэр бүлийн гишүүн бүрд гэрэл зураг, тэмдэглэл, бусад бичмэл материалуудыг хадгалахад зориулан чимэглэх хайрцгийг өгч болно.

“Хувийн Хөгжил Дэвшилд юу шинээр нэмэгдэв?”, х. 34, “Аароны санваар өөрийн чинь боддогоос илүү агуу зүйл,” х. 37: Хувийн шинэ хөгжил дэвшил ба Бурханы өмнө хүлээсэн үүрэг хөтөлбөрүүд нь сурч мэдсэн зүйлээ тунгаан бодож, хуваалцахад залуучуудыг дэмждэг. Хэрэв танай гэр бүлд өсвөрийн насны хүүхдүүд байдаг бол саяхан дуусгасан Бурханы өмнө хүлээсэн үүрэг эсвэл Хувийн хөгжил дэвшлийн үйл ажиллагаан дээр үндэслэн гэр бүлийн үдшийн хичээл төлөвлөхийг тэднээс хүсч болно.

“Би сүнслэг байдлын үндэс суурийг хэрхэн төлөвшүүлэх вэ?”, х. 62: Ус гоождоггүй саванд хэдэн жижиг чулууг цувуулан тавь. Өөр нэг ус гоождоггүй саванд элсэн давхарга хий. Байшинг дүрслэх хоёр жижиг зүйлийг олж бэлтгэ. Нэг “байшинг” хадан дээр нөгөөг элсэн дээр суурилуул. Тэгээд савыг усаар дүүргэ. Элсэн дээрх “байшин” живэхэд, чулуун дээрх “байшин” хөдлөхгүй. Сүнсний бат бөх суурь амьдралын зовлон бэрхшээлийг тэсэн гарах боломжийг бидэнд хэрхэн олгодгийг ярилц (Хиламан 5:12-ыг үз).

Гөлөгний өгсөн сургамж

Би хүүхдүүдээ бага байхад амьтны дэлгүүр уруу дагуулан очиж, нэг алтан загасыг тасалбараар сольж авч билээ. Хоёр цагийн дараа бид хүүхдүүдийнхээ мөнгөөр нэг гөлөг худалдаж аваад гэртээ эргэж ирэв. Тэр орой бид гөлгөө унтуулахаар угаалгын өрөөнд оруулав. Өглөө нь угаалгын өрөөг орвонгоор нь эргүүлчихсэн байлаа. Хүүхдүүд өрөөг цэвэрлэх ёстой байсан ч өрөө хэтэрхий заваан болсон учир, “Бид чадахгүй ээ!” гээд уйлж гарах нь тэр.

Тэр орой бид ямар нэг юмны үр дагаврын тухай сэдвээр гэр бүлийн үдэш хийлээ. “Та нар нохой худалдаж авахдаа ямар үүрэг хариуцлага хүлээх ётойгоо бодсонгүй.” Одоо тэр нохой манай гэр бүлийн хэсэг учраас та нар түүний төлөө хариуцлага хүлээх ёстой” гэж гэж аав нь тэдэнд хэлжээ. Бид ямар ч сонголт хийлээ гэсэн үр дагаврынх талаар боддог байх тухай ярилцаад хүүхдүүдээ зөв сонголт хийж байхыг нь урамшуулан дэмжиж билээ.

Нөгөөх нохой 14 жил манай гэр бүлийн хэсэг байсныхаа дараа саяхан үхсэн ч бидэнд заасан амьдралын сургамж нь хэвээр үлдэх болно.

Жилл Грант, Виктория, Австрали