2011
Хамгийн Шилдэг Бригам Янг
2011 оны нэгдүгээр сар


Хамгийн Шилдэг Бригам Янг

“Бригам Янг хожмын үеийн агуу их ажлын суурийг тавихад оролцохоор цаг хугацааны бүрэн байдалд урагш гарч ирэхээр хадгалагдсан [байсан]” (C ба Г 138:53).

Хүмүүс хэрхэн Нэгдсэн Улс уруу шилжин нүүсэн тухай ноён Содебергийн тайлбарлахыг Кэти сонсон сууна. Тэрээр шинэ түүхийн ангидаа дуртай байлаа. Кэти шинэ түүхийн номоо эргүүлэх зуур Бригам Янгийн зурган дээр зогслоо. Бригам Янг Нэгдсэн Улсын түүхэнд ихээхэн хувь нэмэр оруулсныг урьд нь хэзээ ч анзаарч байсангүй.

Ноён Содеберг лекцээ дуусгалаа. Өдөр бүр гэрийн даалгавар өгөх болно. “Анхны гэрийн даалгавраа маргааш авчраарай” гэж тэр хэлэв.

Кэти гэртээ ноён Содебергийн өгсөн асуултуудыг давтлаа.

“Сургууль дээр хэцүүхэн байв уу?” гэж ээж асуулаа.

“Өдөр бүр гэрийн даалгавартай” гэж Кэти хариуллаа. Түүхийн номон дээрх зургийг тэр санав. “Ээж ээ, Бригам Янг манай сурах бичгийн номон дээр байна лээ. Түүнийг АНУ-ын түүхэнд юу тийм нэртэй болгосон юм бэ?”

Тэр олон мянган нүүн шилжигч Хожмын үеийн гэгээнтнүүдийг Солт Лейкийн хөндий уруу удирдсан. Дараа нь тэр тэднийг суурьшуулсан. “Үүнд маш их төлөвлөлт хэрэгтэй. Энэ нь манай улсын баруун зүгт шилжин суурьшилтыг харуулсан чухал ач холбогдолтой хэсэг байсан” гэж ээж хэлэв.

Дараагийн өдөр нь ноён Содеберг “Дараагийн долоо хоногт бид уран уншлагын тоглолт ххийнэ. Та нар бүгд баруун зүгт шилжин суурьшигсдын дүрийг бүтээхдээ эцэг эх, бусад оюутнууд тоглолтонд оролцуулж болно” гэдгийг багш зарлав.

Ноён Содеберг дүр хувиарлан, хэлэх үгсийг өгөв. Багш маань Бригам Янгийг хэн авах вэ гэхэд нь би хурдхан гараа өргөлөө.

“Өнөөдрийн гэрийн даалгавар үгсээ цээжлэх. “Та нар үүнийг маш сайхан уран унших хэрэгтэй. Та нарын дүн үүнээс хамаарна шүү” гэж ноён Содеберг хэлэв.

Кэти өөрийн авсан үгсийг уншаад, найз Лауратай хамт ангиас гарлаа. Нэг л сонин мэдрэмж төрөв. “Энэ бүхэн буруу. “Энэ нь Бригам Янгийг шударга бус болгож байна” гэхэд,

“Чи сүмд явдаг болохоор бүгдийг өөрөөр хараад байна” гэж Лаура хариулав.

Кэтиг “Би эдгээрийг хэлж чадахгүй” гэхэд нь,

“Чи тэдгээрийг хамгийн сайхан уран унших хэрэгтэй” гэж Лаура санууллаа.

Гэр уруугаа гүйж, үүдэндээ иртэл тэвчсээр байсан нулимс нь Кэтигийн хацрыг даган урсав.

“Илүү их гэрийн даалгавар уу?” гэж ээж асуулаа.

“Түүнээс ч долоон дор” гэж Кэти хэлээд, хэлэх үгээ ээж уруугаа сарвайн, “Үүнийг унш” гэв.

Ээж хэлэх үгсийг маань уншаад, “Энэ зохиолч Бригам Янгийн тухай мэддэггүй юм байна” гээд толгой сэгсрэв.

“Би яах ёстой вэ?” гэж Кэти асуулаа.

“Эхлээд Бригам Янгийн хувцсыг олъё” гэж ээж хэллээ.

Кэти ахынхаа цагаан цамцан дээр өвөөгийнхөө урт хар гадуур хувцсыг өмсөөд ханцуйг нь эргүүлэв. Хажуугийн хаалганы ноён Гранди түүнд модон таягтай хэрхэн алхахыг үзүүлэв.

Ээж маань хувцасны шүүгээнээс өндөр хар малгай олж, толгойн дээр тавив. “Чи Бригам Янгаар бахархахаар болгох хэрэгтэй” гэж ээж хэллээ. “Одоо чамд шинэ үг хэрэгтэй.”

Кэти Бригам Янгийн тухай сүмийн түүхийн ном болон сүмийн вэб.хуудаснаас мэдээлэл хайлаа. Удалгүй хэлэх үгсийг шинэчлэн бичив.

“Бригам Янгийн үнэн түүх” гэж Кэти хэлэв.

Тоглолт болох өдөр Кэтигийн ангийнхан уулзалтын танхимд цугларав. Эцэг эх, бусад оюутнууд суудлаа эзэлжээ. Ноён Содеберг хөтөлбөрийг танилцуулаад тайзнаас буухад оюутнууд уран уншлагаа хийхээр гарч ирлээ.

Алекс өөрийн хэсгийг маш сайхан уран уншсан ч Рандалл үгсийг хольж хутгав. Ноён Содеберг түүнийг дахин эхлэхийг хүслээ. Кэти таягандаа бүдчив. Түүний ээлж болоход Кэти Бригам Янгийн тухай үнэн түүхийг уран уншлаа.

“Чи хэлэх үгсийг солио юу?” гэж тоглолтын дараа Лаура асуув.

“Тэгсээн. Би үнэнийг хэлсэн юм” гэж Кэти хэллээ.

Лаура “Ноён Содеберг ирж байна” гэхэд,

“Сайн боллоо, охид оо.” “Кэти чи миний урд өмнө нь харж байгаагүй хамгийн сайн Бригам Янг байлаа” гэж ноён Содеберг хэлэв.

Зураг чимэглэлийг Жюли Ф.Янг