2011
Залбирлын гайхамшигтай хүч
2011 оны нэгдүгээр сар


Бидний гэр орон, гэр бүл

Залбирлын гайхамшигтай хүч

10 настай хүү Арианыхаа хацрыг даган наманчлалын нулимс урсаж байсан тэр үед өөртөө төрсөн мэдрэмжийг би одоо ч санасаар байдаг.

Тэр унтлагын өрөөнд 12 настай ах Жоелтойгоо тоглож байгаад гэнэт хэрүүл болоход би хөндлөнгөөс нь оролцож, журам сахиулах юм болов. Хүүхэд л юм хойно, хөвгүүд ам муруйж, бүр нударга зөрүүлэх явдал байнга гардаг байлаа.

Ахтайгаа тийнхүү хэрэлдсэний дараа чичиртлээ уурлаж, уйлсан Ариан хүлээн зөвшөөрч боломгүй байдлаар надад хандав. Би хоёр удаа түүнд бурууг нь хэлж ойлгуулах гэтэл байдал бүр дордох нь тэр (тэр надтай маргаж эхлэв). Түүний нүүр нь час улайж, биеэ барьж чадахгүй, чичирч байлаа. Миний ч бас уур хүрээд явчихлаа. Гэвч хүүхдүүдээ зандарч загналгүйгээр ая зүйг нь олж болох ёстой гэдгийг мэдэж байв.

Залбирлын зарчим миний дотор зурсхийн орж ирлээ. Тийм ээ, энэ чинь хариу байна шүү дээ. Тэр даруй өрөөнд орж, хаалгаа хаагаад, “Ариан, хоёулаа өвдөг сөгдөж, аав нь Тэнгэрлэг Эцэгт хандан залбирал хэлье” гэв.

Бид хоёр өвдөг сөгдсөн ч хүү маань цурхиран уйлсан хэвээр байв. Би хүүдээ туслах зорилго тавин залбирлаа. Залбирлын дундуур хүү маань мэгшин уйлахаа больж байгаа нь ажиглагдав. Хацрыг нь даган урсаж байсан нулимс эдүгээ наманчлалын нулимс болжээ.

Биднийг залбирлаа дуусгахад Ариан нүдээ том болгон, “Аав аа та намайг уучлах уу?” гэв. Бид хоёр тэврэлдэхэд би нүднээсээ урсах нулимсыг тогтоон барьж чадсангүй. Амар амгалан, хайрын мэдрэмж бие сэтгэлийг минь дүүргэлээ. Ариан өөр юу ч хэлсэнгүй. Гэвч түүнд залбирлын хүч сэргээгдсэнийг, Ариун Сүнс түүний зүрх сэтгэлд нэвтэрснийг би мэдэж байлаа.

Одоо тэр залбирлын хүчний тухай зөвхөн мэддэг болсон төдийгүй, энэ тухай гэрчлэлтэй болжээ.

Гэрэл зураг чимэглэлийг Давид Стокер