2011
Нийгмийн Халамжийн Бүлгийн түүх ба өв
2011 оны нэгдүгээр сар


Айлчлагч багшийн захиас бичиг

Нийгмийн Халамжийн Бүлгийн түүх ба өв

Энэ материалыг судалж, айлчилдаг эгч нартаа аль болох зохистойгоор харилцан ярилц. Эгч нарыг бэхжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд нь идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.

Зураг
Relief Society seal

Итгэл • Гэр бүл • Халамж

Бошиглогч Иосеф Смит “[Нийгмийн Халамжийн Бүлэг] гэдэг нэр орчин үеийнх байж болох ч байгууллага нь эрт дээр үеэс үүсэлтэйг заадаг байсныг” Элиза Р.Снөү дурсчээ. 1

Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр Иосеф Смит дээр хүрч ирэн, түүгээр дамжуулан сайн мэдээний бүрэн байдлыг дэлхий дээр сэргээсэн юм. Тэрхүү сэргээлтийн нэг хэсэг нь Нийгмийн Халамжийн Бүлэг байв. Эгч нар зохион байгуулалтад орох хүртэл Сүмийн байгууллага бүрэн биш байв.2

Ирэх саруудад Айлчлагч багшийн захиас бичиг Нийгмийн Халамжийн Бүлгийн түүх болон сэргээгдсэн сайн мэдээн дэх үүний үүргийн тухай илүү ихийг мэдэх боломжийг бидэнд олгох болно. Олон шалтгааны улмаас манай түүхийг ойлгох нь чухал ач холбогдолтой төдийгүй амин чухал юм.

Нэгдүгээрт, түүхээ ойлгох нь бид Бурханы эмэгтэйчүүд байх хэрэгтэй гэдэг сүнслэг нөлөөг үзүүлдэг. Бид сайхан сэтгэлт Хожмын Үеийн Гэгээнтэн эмэгтэйчүүдийн үлгэр жишээг дагаснаар ирээдүйг угтахын тулд өнгөрсөн үеэсээ суралцаж болно.3

Хоёрдугаарт, манай түүх эхэн үеийн Сүмд оршиж байсан зарчмууд бол өнөө үеийн суурь зарчмууд мөн гэдгийг заадаг. Хувийн итгэл бишрэл, зөв шударга байдлаа өсгөн нэмэгдүүлэх, гэр бүлүүдийг бэхжүүлэх, тусламж хэрэгтэй хүмүүст туслах энэхүү мэдлэг болон зорилго нь бидний өнгөрсөн үе, ирээдүй хоёрыг холбож өгдөг.

Гуравдугаарт, бид түүхээ үнэлж цэгнэснээр сүнслэг өвөө илүү сайн хуваалцаж чадна. Тэргүүн Зөвлөлийн Нэгдүгээр зөвлөх, Ерөнхийлөгч Хeнри Б.Айринг: “Энэрлийн бэлгийг хүлээн авахад нь бусдад туслахын тулд та нар энэхүү өвийг авч явна. … Нийгмийн Халамжийн Бүлгийн түүхийг үг, тоогоор бичсэн байдаг бол өвийг нэг зүрхнээс нөгөөд дамжуулан өгдөг билээ” гэж хэлжээ.4

Эцэст нь, өөрсдийн түүхийг ойлгох нь биднийг ирээдүйн Нийгмийн Халамжийн Бүлгийн үр өгөөжтэй хэсэг болгоход тусална. Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл (1895–1985), “Өнгөрсөн үеийнхээ төлөө гүн талархалтай байдаг эмэгтэйчүүд зөв шударга ирээдүйг цогцлон байгуулахын төлөө санаа тавьдгийг бид мэднэ” хэмээн хэлжээ.5

Жюли Б.Бек, Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч.

Судруудаас

Ифер 9:28–29; Ром 16:1–2; Aлма 37:8; Moронай 7:45–47

Бидний түүхээс

“Нийгмийн Халамжийн Бүлэг бол эмэгтэйчүүдэд зориулсан Их Эзэний байгууллага мөн.”6 Иосеф Смит бошиглогчийн хүч нөлөөгөөрөө Нийгмийн Халамжийн Бүлгийг 1842 оны гуравдугаар сарын 17-нд зохион байгуулсан юм. Янз бүрийн хүмүүсээс бүрдсэн, өнөө үеийн эгч нартай адилхан нэгэн үзүүрт сэтгэлтэй, цөөхөн хүнтэй бүлэг анхны хурлаа хийжээ. “Хамгийн залуу нь өсвөр насны гурван охин, хамгийн ахмад нь тавь гаран насны нэг эмэгтэй байлаа. Эмэгтэйчүүдээс арван нэг нь гэрлэсэн, хоёр нь бэлэвсэн, зургаа нь гэрлээгүй, нэг нь гэрлэсэн эсэх нь мэдэгдэхгүй байв. Амьдралын боломж, нөхцөл байдлаасаа хамааран тэдний боловсролын төвшин маш их ялгаатай байлаа. Энэ байгууллагын гишүүнчлэл цаашид өсөх явцад янз байдал нь улам өөрчлөгдсөн ч нэгдмэл нэг байдал нь хэвээр байлаа.”7

Эшлэл

  1. Eliza R. Snow, “Female Relief Society,” Deseret News, 1868 оны 4-р сарын 22, 81.

  2. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 451-ийг үз.

  3. Л.Том Перри, “The Past Way of Facing the Future,” Liahona, 2009 оны 11-р сар, 73–76-г үз.

  4. Хeнри Б.Айринг, “The Enduring Legacy of Relief Society,” Лиахона, Nov. 2009 оны 11-р сар, 124–125.

  5. “Эгч нарын үүрэг хариуцлага ба онцгой боломж” Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл Ensign, , 1978 оны 11-р сар 104.

  6. Спенсер В.Кимбалл, “Relief Society—Its Promise and Potential,” Ensign, 1976 оны 3-р сар, 4.

  7. Jill Mulvay Derr, Janath Russell Cannon, and Maureen Ursenbach Beecher, Women of Covenant (1992), 28.

Наувугийн Нийгмийн Халамжийн Бүлэг, Уолтер Рейн, Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв