Асуулт, хариулт
“Би томоохон шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй байна. Би хэрхэн хувийн илчлэл хүлээн авах вэ?”
“Давуу болон сул талуудыг судлан, чамайг Бурхантай нэг шугамд байлгах зүйлийг сонго. Шийдвэр гаргахынхаа өмнө, шийдвэр гаргахдаа болон дараа нь залбирахаа сана. Юу зөв болохыг Сүнс чамд батлах болно.”
Ланэяа С., 16 настай, АНУ, Юта
“Залбирч, судар унших нь 100% тус болно. Судруудад ‘Асуу, тэгвэл та нар хүлээж авах болно’ хэмээн өгүүлдэг. Тиймээс асуу! Тэгээд хэрэгтэй зүйлийнхээ төлөө ажилла. Их Эзэн үргэлж өгөх болно гэдгийг санагтун!”
Паркэр Б., 16 настай, АНУ, Калифорни
“Тэнгэрлэг Эцэгээс асууж, Түүний үгсийг унш. Өдөр бүр сүнслэг өдөөлтүүдийг бичсэнээр Ариун Сүнс танд хэрхэн хүрдгийг ажигла, тэгвэл чи хувийн илчлэл хэрхэн авах загварыг олж чадна.”
Калэб А., 18 настай, АНУ, Хойд Каролина
“Мормоны Ном бол хувийн илчлэл хүлээн авахад бидэнд байгаа хамгийн шилдэг хэрэгслүүдийн нэг мөн. Эртний бошиглогчдын жишээнээс бид суралцаж болно.”
Жуан С., 19 настай, Бразил, Сан-Пауло
“Заримдаа хариулт чинь тэр дороо ирэхгүй, заримдаа тэр даруй ирэх болно. Заримдаа хариулт нь үнэхээр онцгой мэдрэмж эсвэл сүм дээр сонссон дуугаар ирдэг. Гэр бүл, итгэл хүлээсэн найз нөхөд ч бас сайн зөвлөгөө өгч чадна.”
Анабэл В., 12 настай, АНУ, Юта