Аргентинд амьдардаг Флавиатай
холбогд
19 настай Аргентин, Буэнос Айрес
Гэрэл зургийг Кристина Смит
Би саяхан галт тэрэгний ослоор нэг хөлөө алдсан.
Намайг галт тэргэнд сууж байтал утас гараас минь мултрахыг мэдэрсэн. Хэн нэгэн намайг дээрэмдэж байв. Би юу ч бодолгүй, хаалгагүй галт тэрэгний дундуур нөгөөх хүний араас гүйлээ. Яг юу болсныг би сайн санадаггүй ч гэнэт би галт тэрэгний доор тусламж гуйн орилж байсан.
Хэд хоногийн дараа би эмнэлэгт сэрээд, баруун хөлгүй болсноо мэдсэн юм. Би эмнэлэгт байхдаа олон ч удаа уйлсан. Гэвч гэр бүл, найз нөхөд, Сүмийн гэр бүлийнхэн үргэлж надтай хамт байж, надад тусалдаг байлаа.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр ч бас надад тусалсныг би мэднэ. Би мэс засал болгоны өмнө бүх зүйл сайхан байгаасай, мөн би айхгүй байхын төлөө үргэлж хувийн залбирал хэлдэг байлаа. Итгэл найдвар тасарсан мэт санагдах бүрд Их Эзэн үргэлж хамт байсан.
Би үргэлжлүүлэн сайжирч, Аврагчийн тусламжтайгаар урагш тэмүүлэхээр хичээж байна.