Хайртай хүн маань нас барахад би хаанаас найдварыг олж авах вэ?
Аавыгаа өөд болоход надад хамгийн их тусалсан зүйл бол Есүст итгэх итгэл байв. Манай гэр бүл сүмд нэгдэхээс өмнө католик шашинтай байсан. Би сүмд явах дургүй ч ээж минь маш итгэлтэй хүн байлаа. Аавыг өөд болсны дараа ээж минь цаашид итгэхийг хүсэхгүй байна гэж хэлж байсныг би санадаг.
Ээж маань Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн найзтай байсан ба тэр найз нь номлогчдыг манайд дагуулан ирсэн юм. Бид хамтдаа хичээл заалгаж, сүмд явж эхэлсэн. Би Есүст болон Бурханд итгэж эхэлсэн бөгөөд итгэл минь өсөн нэмэгдэж эхэлсэн. Хэдийгээр аав маань өөд болсон ч хэзээ нэгэн цагт би түүнтэй дахин уулзана гэсэн итгэл надад байсан. Бид Есүс Христийн ачаар тэнгэрт хамтдаа амьдарч чадна.
Есүс Христ үргэлж чиний төлөө байдаг. Чи гунигтай, санаа зовсон эсвэл сэтгэл тавгүйтсэн үедээ Тэр өөрт чинь хайртай учраас чи Түүнд хандаж болно. Тэр чиний төлөө тэмцэх болно.
Саймон К., 18 настай, Литва, Вильнюс
Усан поло, гар бөмбөг, баян хуур тоглох дуртай.