Нуугдсан авьяас
Авьяас шоу?
Хөөх, хэчнээн хүүхэд аль хэдийн бүртгүүлснийг хар даа! Надад авьяас байсан ч болоосой.
Энэ чинь юу гэсэн үг вэ?
Би дуулж чадахгүй. Би ямар ч спортод сайн биш. Би хэзээ ч сайн дүн авдаггүй. Надад сайн хийдэг юу ч байхгүй.
Би яагаад Есүс шиг бүх зүйлд төгс байж чаддаггүй юм бэ?!
Бидний мэдэж байгаагаар Есүс ямар ч хөгжмийн зэмсэг тоглодоггүй бас бүжиглэдэггүй байсан.
За байз, би энэ талаар огт бодож байсангүй. Би загасыг үржүүлж чадахгүй нь харамсалтай.
Гэхдээ чамд Түүнтэй адил авьяас байгаа.
Есүс Христ сайн найз байсан, чи ч мөн адил. Энэ бол чиний хамгийн мундаг авьяас.