Зугаатай зогсоол
Христ рүү харагтун гэсэн бугуйвч
Чи 2025 оны Өсвөр үеийнхний уриа бүхий видеоноос энэ бугуйвчийг харсан уу? Чи үүнтэй адил бугуйвч хийж чадна!
Бугуйвч хийх хялбаршуулсан хувилбар бүхий зааврыг үзнэ үү. Дараа нь Христ рүү харахыг сануулах хамгийн чухал хэсэг болох нарыг нэмэх хэрэгтэй. Бугуйвчиндаа нар нэмэх ямар бүтээлч аргууд байна вэ? (Цаас, утас, чулуу эсвэл өөр ямар нэгэн зүйлийг бод!)
ftsoy.ChurchofJesusChrist.org дээр хийж дуусгасан бугуйвчныхаа зургийг бидэнд э-мэйл илгээснээр сэтгүүл дээр гаргах боломжтой болно.
Бугуйвч хийх заавар
Өсвөр үеийнхний уриа бүхий видео
Башир аргад бүү харалган бай
Сургаал ба Гэрээнүүд 76:75-д террестриел хаант улс руу явдаг хүмүүс (селестиелээс илүү) “хүмүүсийн башир аргаар харалган болсон” хэмээн өгүүлдэг. Энд харагдаж байгаагаасаа илүү төвөгтэй байж болох хөгжилтэй тоглоом байна.
Энэ гурван “төөрөгдүүлэх” дүрслэл нь харагдаж байгаа шигээ эсвэл нүд хуурсан дүрслэл ч байж болно. Чи үнэнийг таньж мэдэж чадах уу?
1. Энэ шугамын хоёр үзүүр нь ижил өнгөтэй юу эсвэл өөр өнгөтэй байна уу?
Ижил
Өөр
Сэжүүр: Шугамын хоёр үзүүрийг зэрэгцэж байхаар хуудсыг нугал эсвэл шугамыг арын хэсгээс хайчилж аваад шалга.
2. Энэ залуу эмэгтэйн зураг уу эсвэл хөгшин эмэгтэйн зураг уу?
Залуу эмэгтэй
Хөгшин эмэгтэй
Сэжүүр: Ойртоод хар. Энэ нь төөрөгдүүлсэн асуулт байж магад .
3. Саарал шугам нь хэлтгий байна уу, эсвэл тэр чигтээ шулуун байна уу?
Хэлтгий
Шулуун
Сэжүүр: Хар цагаан хавтангуудыг таглаад шалгаарай.
Зугаатай тааруулах тоглоом
1 гэсэн тоо бүрийг ол (гурван ширхэг байгаа). 1 гэсэн тоо бүрийг тохирох 2 гэсэн тоотой нь холбон шугам тат. Дараа нь 2 гэсэн тоо бүрийг тохирох 3 гэсэн тоотой холбо. Бүх тоог тааруулсны дараа өөрийнхөө бүтээсэн дүр зургийг хараад алдар суугийн аль хаант улсыг төлөөлж байгааг ол.
1. Селестиел хаант улс
2. Нарны алдар суу
3. Бүх зүйл тэднийх
1. Террестриел хаант улс
2. Сарны алдар суу
3. Нэр хүндтэй боловч харалган
1. Телестиел хаант улс
2. Оддын алдар суу
3. Боломж байсан ч сайн мэдээг хүлээж аваагүй
Сүүлчийн зураг: __________________________ хаант улс
Сэжүүр хэрэгтэй байна уу?
Селестиел хаант улс:Сургаал ба Гэрээнүүд 76:50–70
Террестриел хаант улс:Сургаал ба Гэрээнүүд 76:71–80
Телестиел хаант улс:Сургаал ба Гэрээнүүд 76:81–88
Зурагт номууд
Ээж чинь энгийн нэг жор эсвэл нууц жор ашигласан уу?
Вал Чадвик Багли
Чи сүм дээр үг хэлэхдээ сандарч байгаа юм шиг харагдсан. Чи анх удаа үг хэлж байна уу?
Үгүй ээ! Би олон ч удаа сандарч байсан.
Дэрэк Л.Смит
Хариулт
Башир арганд бүү харалган бай. 1. Ижил, 2. Хоёулаа, 3. Шулуун
Толгой холбон тааруулах: 1. Селестиел хаант улс, 2. Нарны алдар суу, 3. Бүх зүйл тэднийх; 1. Террестриел хаант улс, 2. Сарны алдар суу, 3. Нэр төртэй хэдий ч харалган; 1. Телестиел хаант улс, 2. Оддын алдар суу, 3. Сайн мэдээг хүлээж аваагүй. СҮҮЛЧИЙН ЗУРАГ: Телестиел хаант улс