Судрууд
Мормоны Ном


Моронайн Ном

Бүлэг 1

Леменчүүдийн сайн сайхны төлөө Моронай бичив—Христийг үгүйсгэхгүй нифайчууд үхэлд хүргэгдэв. Ойролцоогоор мэ 401–421 он.

1ЭДҮГЭЭ би, Моронай, Жаредын хүмүүсийн шастирыг хураангуйлахаа төгсгөл болгосныхоо дараа, би өөрийг бичнэ хэмээн бодсонгүй, гэвч би хараахан мөхөөгүй байна; мөн тэд намайг устгах вий хэмээн эмээж би өөрийгөө леменчүүдэд мэдүүлдэггүй.

2Учир нь болгоогтун, өөрсдийнх нь дундах дайнууд үлэмж хэрцгий; мөн тэдний үзэн ядалтын учир тэд Христийг үгүйсгэхгүй нифай үндэстэн болгоныг үхэлд хүргэдэг.

3Мөн би, Моронай, Христийг үгүйсгэх нь үгүй; иймийн тул, амь насныхаа аюулгүй байдлын төлөө боломжтой хаана ч болов би бэдрэн явдаг.

4Иймийн тул, бодож байсныхаа эсрэгээр өөр цөөн хэдэн зүйлийг би бичье; учир нь би илүүг бичих болно хэмээн бодсонгүй; гэвч Их Эзэний тааллын дагуу, ирээдүйн нэг өдөр, леменчүүд, ах дүүст минь чухал байж магад хэмээх тул би өөр цөөн хэдэн зүйл бичье.