Номлолын дуудлагууд
Оюун санааны хэрэгцээг хянаж зохицуулахад туслах аргууд


Оюун санааны хэрэгцээг хянаж зохицуулахад туслах аргууд

Оюун санааны хэрэгцээ нь бидэнд өөр өөрөөр нөлөөлдөг. Хэрэв бид өөрсдийн чадвар болон хэрэгтэй байгаа зүйлсийн хоорондох зүйлүүдийг Бурханд даатгавал бидэнд байгаа чадварууд нь Бурханы ажлыг хийхэд хангалттай байх болно. Доорх зөвлөмжүүд нь зарим асуудлуудад туслах болно. Нэмэлт санаанууд авахаар 17–22-р хуудас дээрх “Сэтгэлийн дарамтыг хянахад туслах ерөнхий зарчмууд” хэсгийг үзнэ үү.

Зураг
Elder missionaries engaged in companion

А

Хэл сурах нь

  • Миний Сайн Мэдээг Номло, 1-р бүлгийг судал.”Би номлолын хэлээ хэрхэн илүү сайн сурч болох вэ?” бүлгийг залбирч, хэрэгжүүл.

  • Үргэлжлүүлэн шаргуу ажилла. Түүний хүсэж буй зүйлийг гүйцэтгэхэд, хэрэгтэй үед тань Их Эзэн таныг хэлний бэлгээр адислана гэдэгт итгэ. Цөөхөн номлогчид л шинэ хэлийг бүрэн гүйцэд сурдаг гэдгийг санаарай. Их Эзэн таныг мэддэг бөгөөд таныг дуудсан, тиймээс бусдыг адислахдаа сайн талуудыг тань ашиглах болно. Тэр таны сул талуудыг нөхөх болно. Өөрт байгаа бүх бэлгүүдээ зориул.

  • Шинэ хэл сурахдаа хөгжилтэй бай. Бид заримдаа өөрсдөдөө мэргэжилтэн байх шаардлага тавиагүй үед шинэ хэлээр ярихад илүү хялбар байдаг.

Б

Зорилго болон төлөвлөгөөгөө хуваарийн дагуу зохион байгуулах нь

  • Хуваарь гаргах талаар Миний сайн мэдээг номло номд өгөгдсөн зааварчилгаануудыг ашигла. “Би цагаа хэрхэн ухаалгаар ашиглах вэ?” бүлгээс суралц. Эдгээр арга замууд нь номлогчдод зориулагдан бэлтгэгдсэн бөгөөд зорилгоо хэрэгжүүлэхэд тань туслах болно. Нэг зүйлд нэг удаад л төвлөр, битгий хэт их ачаалал өг.

  • Зөвхөн өөрийнхөө ой санамжид түшиглэж болохгүй. Нэрс, хаяг, уулзалт, хичээлийн төлөвлөгөө, зорилгоо бичиж тэмдэглэ. Чухал зүйлсийн талаар сануулах тэмдэглэлийг хаалга, хөргөгч, орныхоо хажууд эсвэл төлөвлөгөөнийхөө дэвтэрт бичиж, тэмдэглэ.

  • Орондоо орохоос өмнө маргааш нь танд хэрэг болох бүх зүйлсээ нэг газарт тавь. Тэгснээр ямар нэг чухал зүйлээ мартах асуудал үүсэхгүй. Чухал зүйлүүдээ нэг дор тавь. Тэгвэл олох гэж цаг алдахгүй.

  • Таны анхаарал сарнисан үед тайван бөгөөд зоригтойгоор үүрэг зорилгодоо буцаж төвлөр. Шаардлага гарах болгонд үүнийг хий.

  • Өөрийнхөө өдрийг Их Эзэнд хандуул. Төлөвлөгөө гаргахаар чадах зүйлсээ хийсэн бол таны сайн сайхны төлөө хамтдаа ажиллахыг Түүнээс гуй. Сүнсэнд уян хатан байж, хариу үйлдэл хий.

В

Бусад хүмүүс шиг ухаантай, чадварлаг гэж мэдрэхгүй байх нь

  • Хэрэв танд уншиж, судлан, цээжлэх нь хүндрэлтэй байвал өөртөө тэвчээртэй ханд. Эхэн үедээ дахин дахин завсарлага авч, аажмаар нэг удаад бага багаар цагаа уртасган, судал. Уншсан зүйлээ санахад тань туслах үүднээс тэмдэглэл хөтөл. Энэ нь тустай байвал чангаар (чимээгүй) унш. (1) Чангаар давтаж, (2) хэд хэдэн удаа уншиж эсвэл бичиж, (3) суралцах үедээ хөдөлж, үйлдэл хийн, цээжлэх гэж чармайж оролд. Танд аль арга нь хамгийн тохиромжтойг олж мэд. Сонирхогч болох хүмүүстэй холбоо тогтоон, уулзаж, хөгжилтэй байх зэрэг бусад хүчтэй чанаруудаа ашигла.

    Зураг
    Sister Missionary reading the scriptures against a white background.
  • Алдаа гаргах үедээ хөгжилтэй байдлаа хадгал. Дахин оролдоод үз.

  • Сул дорой байдлаасаа хүчирхэг чанараа эрж ол. Заримдаа сул дорой байх нь бидэнд хайр энэрэл, өрөвч сэтгэл, тэвчээр, даруу зан, Их Эзэнд найдах зэрэг хүчирхэг чанаруудыг зааж өгдөг. Зарим сул дорой байдал нь (амархан сатаардаг) өөртөө хүчирхэг чанарыг (бусад хүний олж хараагүй зүйлийг олж анзаарах) агуулж байдаг. Таны сул дорой байдлаас ирж болох хүчирхэг байдлуудыг эрж хай.

  • Хэрэв та хэн нэгний чадварт атаархаж байвал анхаарлаа хувийн номлолдоо дахин төвлөрүүл. Та эрч хүчээ хүчирхэг чанарууддаа хөгжүүлж, ажилдаа хувь нэмрээ оруулахын тулд зориул. Энэ бол таны номлол. (Миний сайн мэдээг номло, 10–11-ийг үзнэ үү.)