Номлолын дуудлагууд
Номлогчийн бэлтгэл Номлогчийн амьдралд дасан зохицох нь


Номлогчийн бэлтгэл Номлогчийн амьдралд дасан зохицох нь

Энэ хэсэг нь НБТ-д орохоос өмнө онлайнаар хүлээн авсан материалын хураангуй юм.

Зураг
Sister missionaries.

Шинэ номлогчид гэр бүл, найз нөхөд, хийдэг байсан зүйлсээ ардаа орхих үед ямар нэг хэмжээгээр сэтгэлийн дарамтад орж, ая тухгүй байх нь түгээмэл тохиолддог. Солилцоонууд, шинэ хамтрагч, шинэ үүрэг даалгавар зэрэг нь мөн дасан зохицохыг шаардах болно. Чи Аврагчид амьдралаа бүрэн зориулахаас ирэх адислалуудыг ялгаж танихдаа тэвчээртэй бай. Номлогчийн шинэ үүрэг хариуцлагууддаа дасан зохицож, өөрчлөлтийг хийхэд Сүнс тантай хамт байх болно гэдгийг санаарай.

Шинэ туршлагуудад дасан зохицох нь

Шинэ нөхцөл байдалд орж буй олон хүний адилаар номлогчид НБТ-д орохдоо дараа нь мөн номлолын талбарт ирэхдээ сэтгэл санааны дасан зохицох дөрвөн үе шатыг туулдаг.

Дасан зохицох дөрвөн үе шат

1

Урьдчилан харах

2

Гэнэтийн зүйлстэй тулгарах нь

3

“Би үүнийг хийж чадна”

4

Сэтгэл санааны бие даасан байдал

Бэрхшээлтэй учрахад бэлэн байж болно (1 Нифай 3:7-г үзнэ үү).

Та Тэнгэрлэг Эцэгийнхээ өмнө илүү зорилготой мөн хичээл зүтгэлтэй байхаа мэдэрч болох юм (3 Нифай 5:13-ыг үзнэ үү).

Та шинэ хүмүүстэй уулзаж, шинэ газар очихдоо баяртай байж, хүсэн хүлээж болох юм.

Та гэрээ, гэр бүл, найз нөхдөө санаж эхлэн, үйлчлэх шийдвэрийнхээ талаар эргэлзэж эхэлж болох юм (Aлма 26:27-г үзнэ үү).

Та сэтгэлийн дарамтын гадаад илрэл болох нойргүйдэл, хоолны дуршил өөрчлөгдөх мөн бухимдал зэргийг анзаарч болох юм.

Та дүрэм болон шаардлагуудын талаар тэвчээргүй, шүүмжлэлтэй байгаа гэдгээ анзаарч болох юм.

Таны хэлний болон заах чадварууд өсч эхлэх болно.

Та номлолын дүрэм болон шаардлагуудыг дагахдаа дуртай байж сурна.

Та “дүрэм дүрмээр” сурч эхлэх үедээ өөртөө тэвчээртэй хандана (Исаиа 28:10; Mозая 4:27-г үзнэ үү).

Хэрэв танд сэтгэлийн дарамтын шинж тэмдгүүд байсан бол багасч эхлэх болно.

Та өдөр тутмын зүйлст зохицохдоо илүү тайван байх болно.

Та хувийн хүчтэй чанарууд болон өсөлт хөгжлөө таних болно.

Та амьдралыг алхам алхмаар урагшлуулах гэж юу болох талаар ойлголттой болно (С ба Г 98:12-ыг үзнэ үү).

Та өөртөө илүү итгэлтэй болж, илүү их үйлчлэх хүсэлтэй болно.

Таны одоо хийж чадах зүйлс

  • Бусдад үйлчлэх арга замуудыг эрж ол. Номлогчийн ажил бол үйлчлэхээр дуудагдсан дуудлага юм. Тайтгаруулах үгс ба энэрлийн үйлдэл мөн нөхөрлөл хэрэгтэй байгаа хүмүүст тохинуулахын тулд өөрт чинь эвгүй байгаа мэдрэмжүүдээсээ гадуур харах гэж төвлөр. (Миний сайн мэдээг номло, 168–169-ийг үзнэ үү.)

  • Энэхүү дасан зохицох явцын талаар бусад хүмүүстэй ярилц. Дараах асуултуудын талаар эцэг эх, санваарын удирдагч, буцаж ирсэн номлогч найз нартайгаа ярилцах цагийг гарга.

    • Өөрсдийнх нь хийж чадна гэж боддогоос илүү зүйлсийг Бурхан хүмүүсээс хийхийг шаардаж буй судрын жишээнүүдээс бид юу сурч болох вэ? (Египетээс гарсан нь 4:10–12; Иеремиа 1:6–9; Aлма 17:10–12; 26:27; Ифер 12:23–27; Mосе 6:31–32-ыг үзнэ үү.)

    • Цагтаа унтаж, цагтаа босож, сайн хооллон, тогтмол дасгал хийх мөн хувийн залбирал хийж байх нь яагаад чухал вэ?

    • Бидэнд бэрхшээлтэй туршлагуудыг туулах явцад өдрийн тэмдэглэлээ хөтөлж байх нь хэрхэн тусалж чадах вэ?

    • Хэцүү бодол болон мэдрэмжүүд арилахгүй байгаа үед бид үүнд хэрхэн хариу үзүүлэх вэ?

  • ”Номлогчийн ажилд сэтгэл санаагаараа бэлтгэх нь” Робэрт K.Вагстаффын хэлсэн үгийг унш (Ensign, 2011 оны 3-р сар, 22–26; LDS.org-оос мөн үзэх боломжтой.)

  • Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцаагаа хүчирхэгжүүлэхэд төвлөр. Хувиараа залбирах, судраас судлах, сэтгэл өргөсөн дуу хөгжим сонсох, патриархын адислалаа унших болон өөр бусад тусалж болох арга замуудаар Түүний Сүнсийг эрэлхийл.

  • Өөртөө болон бусдад эелдэг ханд. Аврагчийн ашиглах байсан тайвшруулах, зөөлөн үгсээр ярь. Арчаагүй байдал, цөхрөл, хатуу ширүүн зэмлэлийн талаарх бодлууд нь Их Эзэнээс ирдэггүй гэдгийг сана.

  • Боломжгүй зүйлст бүү найд. Таны номлогчийн туршлага тань өөр хэн нэгний туршлагатай адилхан байхгүй. Бүх зүйлс таны төлөвлөснөөр эсвэл бодож байснаар болохгүй. Шаардлагууд тань таныг нээлттэй, өөрчлөлтийг хүлээн авахуйц байхад туслах эсэхийг шалгах нь

Дүгнэлт

Та номлолд үйлчлэхдээ өөрчлөлттэй тулгарахад бэлтгэ. Номлогчийн амьдрал гэдэг бол үзэж байсан туршлагуудаас тань өөр байх бөгөөд хэрэв та эерэг хандлагатайгаар Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлэн, өөртөө болон бусдад тэвчээртэй байхаа мэдвэл Их Эзэн чамайг шагнаж, адислах болно. Бошиглогч Иосеф Смитийн амьдралынх нь хэцүү үед Их Эзэний өгсөн зөвлөгөөг сана: “Хүү минь, эдгээр бүх зүйлс чамд туршлага суулгаж мөн чиний сайн сайхны төлөө байх болно гэдгийг мэдэгтүн” (С ба Г 122:7).