Номлогчдод зориулсан EnglishConnect
25-р хичээл: Давтлага


“25-р хичээл: Давтлага,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр (2022)

“25-р хичээл,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр

тэврэлдээд инээмсэглэж буй хөвгүүд

Lesson 25

Review

Зорилго: Би EnglishConnect 2 хөтөлбөрийг давтаж, сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох болно.

Personal Study

A-aac D хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы бүлгээрээ хамтдаа гүйцэтгэхэд бэлтгэ.

дүрс зураг а
Study the Principle of Learning: Learn by Study and by Faith

Судалж мөн тэрчлэн итгэлээр суралцах

I can rely on God to seek learning by study and by faith.

Би судалж мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэхдээ Бурханд итгэж найдаж чадна.

Их Эзэн бидэнд суралцах загварыг ийн өгсөн.

“… та нар хичээнгүйлэн эрэлхийлж мөн мэргэн ухааны үгсийг бие биедээ заагтун; тийм ээ, мэргэн ухааны үгсийг шилдэг номуудаас эрэлхийлэгтүн та нар; бүр судалж мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэгтүн” (Сургаал ба Гэрээнүүд 88:118)

EnglishConnect хөтөлбөрөөс сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бод. Та энэ загварыг хэрхэн хэрэгжүүлсэн бэ? Суралцах зарчмуудыг болон хамтдаа сурсан мэдэгдлүүдээ тунгаан бод.

  • “Та бол Бурханы хүүхэд”—Би бол Бурханы мөнхийн чадавх, зорилготой хүүхэд.

  • Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх”—Есүс Христ бүх зүйлийг хийхэд минь тусалж чадна.

  • “Үүрэг хариуцлагатай байх”—Би сонгох хүч чадалтай бөгөөд суралцахуйнхаа төлөө хариуцлагатай байна.

  • “Бие биенээ хайрлаж, нэг нэгэндээ заах”—Би хайрлаж, зааж, бусадтай хамт сурснаар Сүнснээс суралцаж чадна.

  • “Урагш тэмүүлэх”—Саад бэрхшээл тулгарсан ч Бурханы тусламжтайгаар би урагш тэмүүлж чадна.

  • “Их Эзэнтэй зөвлөлдөх”—Би гаргасан хичээл зүтгэлийнхээ талаар өдөр бүр Бурхантай зөвлөлдсөнөөр суралцахуйгаа сайжруулдаг.

Таны EnglishConnect бүлэгт өнгөрөөх цаг энд хүрээд өндөрлөж магадгүй ч Бурхан таныг өөр олон зүйлийг сурч, мэдрээсэй гэж хүсэж байгаа. Таны Тэнгэрлэг Эцэг танд хайртай бөгөөд бурханлаг чадавхаа хэрэгжүүлэхэд тань туслахыг хүсдэг. Та Бурханд итгэж найдан, “судалж мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэх”-ээ үргэлжлүүлж болно.

Инээмсэглэж буй эрэгтэй, эмэгтэй хоёр

Ponder

  • Та англи хэл сурахдаа Бурханы хайр, тусламжийг хэрхэн мэдэрсэн бэ?

  • Та EnglishConnect хөтөлбөрийн суралцах зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлсэн бэ?

  • Та эдгээр суралцах зарчмыг амьдралынхаа бусад талбарт хэрхэн хэрэгжүүлэх вэ?

дүрс зураг б
Prepare for Activity 1

Үйл ажиллагаа 1-ийн зааврыг унш. Үйл ажиллагаан дахь гэр бүл бүрд зориулж нэг асуулт, хариулт бич. Тэдгээрийг чанга унш. Үгийн сан, загвар өгүүлбэрүүдийг 4-р хичээл болон 5-р хичээлээс үз.

дүрс зураг в
Prepare for Activity 2

Үйл ажиллагаа 2-ын зааврыг унш. Нэг зургийг сонго. Уг үйл явдлын талаар гурван асуулт, хариулт бич. Тэдгээрийг чанга унш. Үгийн сан, загвар өгүүлбэрүүдийг 12-р хичээл болон 23-р хичээлээс үз.

дүрс зураг г
Prepare for Activity 3

Үйл ажиллагаа 3-ын 1-р хэсгийн зааврыг унш. Үйл явдал төлөвлөхийн тулд гурван асуулт, хариулт бич. Тэдгээрийг чанга унш. Үгийн сан, загвар өгүүлбэрүүдийг 17-р хичээл болон 22-р хичээлээс үз.

Үйл ажиллагаа 3-ын 2-р хэсэгт давт.

Additional Activities

Хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 2 Дасгалын ном руу онлайнаар орж гүйцэтгэ.

Act in Faith to Practice English Daily

Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.

Conversation Group

Discuss the Principle of Learning: Learn by Study and by Faith

(20–30 minutes)

Инээмсэглэж буй эрэгтэй, эмэгтэй хоёр

дүрс зураг 1
Activity 1: Create Your Own Conversations

(10–15 minutes)

Зургуудыг хар. Гэр бүлийн тухай асууж, асуултад хариул. Аль болох олон дахин хэл. Бүтээлч бай! Ээлжлэн гүйцэтгэ.

Example

буйдан дээр суусан үе үеийнхний гэр бүлийн зураг
  • A: How many grandchildren does he have?

  • B: He has two grandchildren.

  • A: Tell me about his daughter-in-law.

  • B: She is thirty years old, short, intelligent, and thoughtful.

  • A: How are the grandfather and the grandmother different?

  • B: The grandfather is more generous than the grandmother.

  • A: How are this sister and that sister different?

  • B: This sister is older. That sister is younger.

Image 1

ээж хөвгүүдтэйгээ байгаа гэр бүлийн хөрөг

Image 2

есөн хүнтэй гэр бүлийн хөрөг

Image 3

зочны өрөөндөө ярилцаж буй гэр бүл

Image 4

эмээ, өвөө хоёр ач зээ нартайгаа гадаа байгаа нь

дүрс зураг 2
Activity 2: Create Your Own Conversations

(10–15 minutes)

Дүрд тоглон үзүүл. Б хамтрагч зураг дээрх үйл явдалд оролцсон. А хамтрагч уг үйл явдлын тухай асууна. Аль болох олон зүйл хэл. Бүтээлч бай! Дүрээ соль.

Example

үдэшлэг дээр баярлаж буй найзууд
  • A: Where were you last night?

  • B: I was at a birthday party.

  • A: How was the birthday party?

  • B: It was fun. I had a wonderful time. There were lots of gifts.

  • A: What did you do?

  • B: We listened to music, danced, and shared memories.

  • A: Was there cake at the birthday party?

  • B: Yes, there was cake!

Image 1

инээлдэн оройн хоол идэж буй эгч дүү хоёр

Image 2

хүүхдүүддээ загасны уурга бэлдэхэд нь тусалж буй аав

Image 3

хуримын хос

Image 4

хамтдаа элсэн цайз барьж буй гэр бүл

дүрс зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(10–15 minutes)

Part 1

Дүрд тоглон үзүүл. Б хамтрагч таны амьдардаг газар үйл ажиллагаа төлөвлөж байгаа. А хамтрагч үйл ажиллагаа төлөвлөхөд нь тусалж асуулт асууна. Бүтээлч бай! Дүрээ хоорондоо соль.

Example
галын наадам
  • A: What will we do?

  • B: We will have a celebration.

  • A: OK! What will happen at the celebration?

  • B: It will be a celebration of our city. There will be games, snacks, a band, and fireworks.

  • A: Who will be there?

  • B: People from our community.

  • A: What day will it be?

  • B: It will be on August 1st.

  • A: When is it going to be?

  • B: It’s going to start at 6:30 p.m. It’s going to end after midnight.

Part 2

Дүрд тоглон үзүүл. А хамтрагч Б хамтрагчийг 1-р хэсэгт төлөвлөсөн үйл ажиллагаанд урина. Үүнтэй холбогдох асуултууд асууж, хариул. Б хамтрагч оролцож чадахгүй. Бүтээлч бай! Дүрээ соль.

Example
  • A: Do you want to come to a celebration with me?

  • B: When is it?

  • A: It’s on Friday, May 10th at 6:30 p.m.

  • B: What will happen at the celebration?

  • A: There will be fireworks and games.

  • B: Sorry, I can’t come to the celebration because I need to study for a test.

  • A: Can you please come to the celebration with me?

  • B: No, I can’t come because I have to get a good grade on my test.

Reflection

(5–10 minutes)

Баяр хүргэе! Та урт зам тууллаа. Англи хэл сурахад хичээл зүтгэл гаргаж, цаг заваа зориулсанд тань танаар бид бахархаж байна.

EnglishConnect 2 хөтөлбөрөөр олж авсан туршлагаа эргэцүүлэн бодож, цаашдын зорилгоо тодорхойл.

  • Танд хамгийн их тустай байсан сурч мэдсэн гурван зүйлээ хуваалц.

  • Та англи хэлээ хэрхэн тасралтгүй сайжруулах вэ?

  • Суралцах зарчмуудын талаар бод. Та эдгээр зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Таны дараагийн алхам

Одоо та EnglishConnect 2 хөтөлбөрийг үзэж дуусгасан тул EnglishConnect 3 руу орж үргэлжлүүлэн суралцах талаар бодож үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд join.englishconnect.org руу зочилно уу.

EnglishConnect 3 хөтөлбөрийг эхлүүлэхэд хараахан бэлэн биш байна уу? EnglishConnect 2 хөтөлбөрийн англи хэлний хичээлүүдээ үргэлжлүүлэн судлаарай.

Та дараагийн удаа аливаа зүйлийг хийхдээ та бол Бурханы хүүхэд, Тэр ахиж дэвшихэд тань туслах болно гэдгийг санаарай.

Act in Faith to Practice English Daily

“Чадах чинээгээрээ бүхий л боловсролыг олж ав. … Боловсрол бол танд боломж нээх түлхүүр юм. Энэ нь золиос гаргууштай зүйл. Үүний төлөө хөдөлмөрлөвөл зохих бөгөөд хэрэв та оюунаа гэгээрүүлж, гараа ажиллуулж чадвал амьдарч буй нийгэмдээ том хувь нэмэр оруулж, гишүүн нь болсон Сүмийнхээ талаар нэр төртэйгөөр тунгаан бодох боломжтой байх болно” (Teachings of Presidents of the Church: Gordon B.Hinckley [2016], 241).