Номлогчдод зориулсан EnglishConnect
24-р хичээл: Зорилго ба мөрөөдөл


“24-р хичээл: Зорилго ба мөрөөдөл,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр (2022)

“24-р хичээл,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр

сандал дээр суун инээмсэглэж буй эмэгтэйчүүд

Lesson 24

Goals and Dreams

Зорилго: Би ирээдүйн төлөвлөгөө, зорилгоо дүрслэн хэлж сурна.

Personal Study

A-аас E хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы бүлгээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.

дүрс зураг а
Study the Principle of Learning: Press Forward

Урагш тэмүүлэх

With God’s help, I can press forward even when I face obstacles.

Би саад бэрхшээлтэй тулгарсан ч Бурханы тусламжтай урагш тэмүүлж чадна.

Мормоны Номд, бошиглогч Лихай хэрхэн урагш тэмүүлэхийг бидэнд заасан зүүд зүүдэлжээ. Тэрээр амтат жимс бүхий нэгэн гоё сайхан мод руу чиглэсэн замаар алхаж буй олон хүнийг үзэв. Тэр жимс бол Бурханы хайр байв. “Харанхуй манан” замыг хаасан тул замд гарсан тэдний аялал бэрх байжээ (1 Нифай 8:23). Аз болоход, тэдэнд замаа алдахгүйн тулд барьж явах “төмөр бариул” байв (1 Нифай 8:24). Тэр төмөр бариул бол судруудыг багтаасан Бурханы үг юм. Тэдний аян замын талаар Лихай ийн хэлжээ.

“Тэд ирж … мөн уг модны жимснээс хүртэх хүртлээ, төмөр бариулаас үргэлж тууштай зуурсаар урагш тэмүүлсэн бөлгөө” (1 Нифай 8:30).

Хүмүүс Бурханд итгэж байсан тул мод руу очих хүртлээ бариулаас барьж, урагш алхсаар байв. Харанхуй болоход тэд зүг чигээ алдаагүй мөн шантраагүй. Та англи хэл сурахын тулд шаргуу хичээллэж байгаа. Зарим үед танд ядарснаасаа болж хичээл хиймээргүй санагддаг байх. Заримдаа анхаарал хандуулах, цаг хугацаа зориулах шаардлагатай өөр зүйл гарч ирдэг. Та ямар ч тохиолдолд суралцах арга замаа олчихсон. Одоо зогсож болохгүй. Есүс Христэд итгэж найдан урагш тэмүүлснээр та үргэлжлүүлэн мэдлэг боловсрол олж авах боломжтой.

Гартаа төмөр саваа барьсан хүмүүс

Ponder

  • Англи хэл сурахад тань тохиолдсон “харанхуйн манан” юу вэ?

  • Хичээл хийхэд хэцүү байсан ч та хэрхэн урагш тэмүүлж болох вэ?

дүрс зураг б
Memorize Vocabulary

Харилцан ярианы бүлэгтээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав.

I hope to …

Би … найдаж байна

I plan to …

Би … төлөвлөж байна

I want to …

Би … хүсэж байна

I would like to …

Би … -мээр байна.

After I …

Би … дараа

When I …

Би … үедээ

Nouns

goal/goals

зорилго/зорилгууд

plan/plans

төлөвлөгөө/төлөвлөгөөнүүд

Verbs

become a teacher

багш болох

buy a house

байшин худалдаж авах

finish school

сургуулиа төгсөх

get a job

ажилд орох

get married

гэрлэх

go to college

коллежид сурах

move to New York City

Нью Йорк руу нүүх

retire

тэтгэвэрт гарах

save money

мөнгө хадгалах

study chemistry

химийн хичээл үзэх

travel

аялах

Times

in the future

ирээдүйд

next year

дараа жил

three years from now

одоогоос гурван жилийн дараа

дүрс зураг в
Practice Pattern 1

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.

Q: What are your future (noun)?A: I hope to (verb).

Questions

1-р загвар асуулт: Таны ирээдүйн (нэр үг) юу вэ?

Answers

1-р загвар хариулт: Би (үйл үг) найдаж байна.

Examples

Q: What are your future goals?A: I hope to finish school.

багш, хүүхэд хоёр

Q: What are your future plans?A: I want to move to another country and become a teacher.

Q: What do you plan to do next year?A: I plan to go to college and study chemistry.

Q: What do you plan to do three years from now?A: I would like to get a good job and save money.

дүрс зураг г
Practice Pattern 2

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Өдөр тутам дадлага хийхдээ эдгээр загвар өгүүлбэрийг анзаарч харахыг хичээ.

Q: What do you plan to do when you (verb)?A: When I (verb), I plan to (verb).

Questions

2-р загвар асуулт: Та (үйл үг) үедээ юу хийхээр төлөвлөж байна вэ?

Answers

2-р загвар хариулт: Би (үйл үг) үедээ (үйл үг) төлөвлөж байна.

Examples

компьютер дээр ажиллаж буй эрэгтэй

Q: What do you plan to do when you finish school?A: When I finish school, I plan to get a job.

онгоцны буудал дээрх жижиг чемодан

Q: What do you plan to do after you retire?A: After I retire, I would like to travel.

дүрс зураг д
Use the Patterns

Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрийн хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.

Additional Activities

Хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 2 Дасгалын ном руу онлайнаар орж гүйцэтгэ.

Act in Faith to Practice English Daily

Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.

Conversation Group

Discuss the Principle of Learning: Press Forward

(20–30 minutes)

Гартаа төмөр саваа барьсан хүмүүс

дүрс зураг 1
Activity 1: Practice the Patterns

(10–15 minutes)

Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.

Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:

  • Асуух дадлага хий.

  • Хариулах дадлага хий.

  • Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.

2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.

дүрс зураг 2
Activity 2: Create Your Own Sentences

(10–15 minutes)

Дүрд тоглон үзүүл. Б хамтрагч бол зураг дээрх хүн. А хамтрагч тухайн хүний ирээдүйн төлөвлөгөөг асууна. Бүтээлч бай! Дүрээ соль.

Example

чагнуур барьж буй эмэгтэй
  • A: What are your future goals?

  • B: I hope to finish school.

  • A: What do you plan to do after you finish school?

  • B: After I finish school, I plan to become a doctor.

  • A: What do you plan to do when you become a doctor?

  • B: When I become a doctor, I would like to travel.

Image 1

өсвөр насны эрэгтэй хуруун дээрээ бөмбөг эргүүлж байгаа нь

Image 2

багш, хүүхэд хоёр

Image 3

зураг авхуулж буй хос

Image 4

гадаа алхаж буй ахимаг насны хос

дүрс зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(15–20 minutes)

Ирээдүйд юу хийхийг хүсэж, найдаж, төлөвлөж байгаа талаараа асууж, асуултад хариул. Одоогоос нэг жил, таван жил, арван жилийн дараахыг ярилц. Аль болох олон дахин хэл. Ээлжлэн гүйцэтгэ.

New Vocabulary

have children

хүүхэдтэй болох

in one year

нэг жилийн дараа

one year from now

одоогоос нэг жилийн дараа

work for a company

нэг компанид ажиллах

Example

  • A: What do you hope to do in one year?

  • B: I hope to work for a good company and get married.

  • A: What do you want to do ten years from now?

  • B: In ten years, I would like to have children. I also want to buy a house.

Evaluate

(5–10 minutes)

Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.

Evaluate Your Progress

I can:

  • Ask about others’ goals and plans for the future.

    Бусдын ирээдүйн төлөвлөгөөний талаар асуу.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Talk about my goals and plans for the future.

    Өөрийн ирээдүйн зорилго, төлөвлөгөөний талаар ярь.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай

Evaluate Your Efforts

Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:

  1. Суралцах зарчмыг судал.

  2. Үг цээжил.

  3. Загвар өгүүлбэрүүдийг давт.

  4. Өдөр бүр давт.

Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмжийн талаар бод.

Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.

Act in Faith to Practice English Daily

“Ах, эгч нар аа, энэ сүмд бид Бурханы бүх хүүхдийн бурханлаг боломж бололцоонд төдийгүй Христ дотор байгаагаасаа илүү хэн нэгэн болох өөрсдийнхөө чадварт итгэдэг. Их Эзэний цаг хугацаанд бидний хаанаас эхлэх нь биш, хаашаа чиглэж байгаа нь хамгийн чухал байдаг билээ” (Кларк Г.Гилбэрт, “Христ дотор нэг болох нь: Налуу шугамын сургаалт зүйрлэл,” Лиахона, 2021 оны 11-р сар, 19).