Номлогчдод зориулсан EnglishConnect
23-р хичээл: Онцгой үйл явдал


“23-р хичээл: Онцгой үйл явдал,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр (2022)

“23-р хичээл,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр

алхаж буй хоёр эрэгтэй, хоёр хүү

Lesson 23

Special Occasions

Зорилго: Би өнгөрсөнд болсон үйл явдлын талаар ярьж сурна.

Personal Study

A-аас E хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы бүлгээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.

дүрс зураг а
Study the Principle of Learning: Exercise Faith in Jesus Christ

Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх

Jesus Christ can help me do all things as I exercise faith in Him.

Намайг Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэхэд Тэрээр надад бүх зүйлийг хийхэд тусалж чадна.

Библиэс бид, олон жилийн турш өвчтэй байсан эмэгтэйн тухай олж мэддэг. Тэрээр илаарьшуулах арга хайж, бүх мөнгөө үржээ. Олон эмч дээр очсон хэдий ч өвчин нь улам дордов. Тэгээд тэр эмэгтэй Есүсийн тухай сонсжээ. Тэр Түүнийг цугласан олны дундаас олж харав. Есүст өөрийг нь эдгээх хүч чадал байгаа гэдэгт тэр итгэсэн аж. Тэр эмэгтэй Түүний хувцсанд ч болтугай хүрч чадвал эдгэрнэ гэж итгэжээ. Эмэгтэй Есүсийн ард очоод, Түүний хувцсанд хүрэв. Тэр биеэ илаарьшихыг мэдрэв. Есүс Өөрөөс нь хүч гарахыг мэдэрчээ. Тэрээр хувцсанд минь хэн хүрэв хэмээн асуухад эмэгтэй эхэндээ мэдэгдэхээс айн чичирч байсан ч дараа нь өөрийгөө байсныг зөвшөөрөв.

Есүс: “Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван яв даа” (Лук 8:48) гэж хэлжээ.

Тэр эмэгтэй итгэсэн тул итгэлээр үйлдсэн юм. Есүст гараа хүргэх нь өчүүхэн үйлдэл хэдий ч энэ нь Түүний хүчийг эмэгтэйн амьдралд авчирсан. Та Бурханаас тусламж эрэлхийлэхээс ичиж, эмээх хэрэггүй. Тэр танд туслахыг хүсдэг. Та итгэлээ өчүүхэн ч болов арга замаар хэрэгжүүлснээр Есүс Христийн хүчийг амьдралдаа авчрах болно.

Христ нэгэн эмэгтэйг тайтгаруулж буй нь

Ponder

  • Их Эзэн таныг англи хэл сурах явцад тань хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?

  • Та итгэлээ амьдралынхаа бусад талбарт хэрхэн хэрэгжүүлэх вэ?

дүрс зураг б
Memorize Vocabulary

Харилцан ярианы бүлэгтээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Эдгээр үгийг амьдрал дээр ашиглахыг хичээ. Эдгээр үгийг хэзээ хаана ашиглахаа эргэцүүлэн бод.

a fun time

хөгжилтэй цаг хугацаа

Nouns

awards ceremony

шагнал гардуулах ёслол

family reunion

гэр бүлийн эргэн уулзалт

food

хоол хүнс

graduation

төгсөлт

nice speeches

сайхан үг

wedding dinner

хуримын оройн зоог

Verbs Past

ate food

хоол идсэн

danced

бүжиглэсэн

gave gifts

бэлэг өгсөн

got together with friends

найзуудтайгаа уулзсан

listened to speeches

үг хэлэхийг сонссон

shared memories

дурсамжаа хуваалцсан

watched fireworks

галын наадам үзсэн

Adjectives

beautiful

үзэсгэлэнтэй, гоёмсог

boring

уйтгартай

exciting

сэтгэл хөдөлгөм

fun

зугаатай

horrible

аймшигтай

tiring

залхмаар

weird

хачин

дүрс зураг в
Practice Pattern 1

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.

Q: How was the (noun)?A: It was (adjective). I had a (adjective) time. There were (noun).

Questions

1-р загвар асуулт: (нэр үг) ямар байсан бэ?

Answers

1-р загвар хариулт: Энэ (тэмдэг нэг) байсан.  Би цагийг (тэмдэг нэг) өнгөрүүллээ. Тэнд (нэр үг) байсан.

Examples

ээж хүү хоёр төгсөлтийн зураг авхуулж байгаа нь

Q: How was the graduation?A: It was exciting. We had a fun time. There were nice speeches.

Q: How did the party go?A: It was tiring. I had a horrible time. There was a weird band.

дүрс зураг г
Practice Pattern 2

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Найзтайгаа харилцан ярилцахдаа загвар өгүүлбэрүүдийг ашиглахыг хичээ. Ярилцаж эсвэл мессеж илгээж болно.

Q: What did you do at the (noun)?A: I (verb past).

Questions

2-р загвар асуулт: Та (нэр үг) дээр юу хийсэн бэ?

Answers

2-р загвар хариулт: Би (өнгөрсөн үйл үг).

Examples

төгсөгчид малгайгаа дээш шидэж байгаа нь

Q: What did you do at the graduation?A: We ate food and shared memories.

гоёмсог ширээ засалт

Q: What did they do at the wedding dinner?A: They got together with friends.

дүрс зураг д
Use the Patterns

Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрийн хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.

Additional Activities

Хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 2 Дасгалын ном руу онлайнаар орж гүйцэтгэ.

Act in Faith to Practice English Daily

Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.

Conversation Group

Discuss the Principle of Learning: Exercise Faith in Jesus Christ

(20–30 minutes)

Христ нэгэн эмэгтэйг тайтгаруулж буй нь

дүрс зураг 1
Activity 1: Practice the Patterns

(10–15 minutes)

Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.

Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:

  • Асуух дадлага хий.

  • Хариулах дадлага хий.

  • Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.

2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.

дүрс зураг 2
Activity 2: Create Your Own Sentences

(10–15 minutes)

Зургуудыг хар. Хүн тус бүрийн тухай асуу бас асуултад хариул. Аль болох олон дахин хэл. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.

Example: graduation

төгсөлт дээр инээмсэглэж буй эмэгтэй
  • A: How was the graduation?

  • B: It was boring.

  • A: What did you do at the graduation?

  • B: We listened to speeches.

Image 1: wedding

ариун сүмд гэрлэж буй хос

Image 2: birthday party

хүүхдийн төрсөн өдрийн үдэшлэг

Image 3: awards ceremony

гэрчилгээ гардуулж байгаа нь

Image 4: retirement party

чөлөөнд гарсны үдэшлэг дээр буй эмэгтэй

дүрс зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(15–20 minutes)

Саяхан оролцсон тэмдэглэлт өдөр, онцгой үйл явдлын талаар асууж, асуултад хариул. Энэ хичээл дээр болон 22-р хичээл дээр үзсэн үгсийн сангаас ашигла. Аль болох олон дахин хэл. Ээлжлэн гүйцэтгэ.

гэр бүлээрээ төрсөн өдрийн баяр тэмдэглэж буй нь

Example

  • A: How was the family reunion?

  • B: It was fun!

  • A: What did you do at the family reunion?

  • B: We shared memories with family members.

  • A: Who was there?

  • B: My aunts, uncles, and cousins were there.

Evaluate

(5–10 minutes)

Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.

Evaluate Your Progress

I can:

  • Ask about past events.

    Өнгөрсөнд болсон үйл явдлын талаар асуу.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Talk about past events.

    Өнгөрсөнд болсон үйл явдлын талаар ярь.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай

Evaluate Your Efforts

Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:

  1. Суралцах зарчмыг судал.

  2. Үг цээжил.

  3. Загвар өгүүлбэрүүдийг давт.

  4. Өдөр бүр давт.

Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмжийн талаар бод.

Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.

Act in Faith to Practice English Daily

“Аврагч Өөр лүү нь үнэхээр тэмүүлэхийг хүсэж байгааг мөн хүч чадлыг нь амьдралдаа татан авах нь зүрх сэтгэлийн тань хамгийн агуу хүсэл гэдгийг мэдэрсэн үед та яг юу хийх хэрэгтэйгээ Ариун Сүнсний удирдамжаар мэдэж авах болно [Сургаал ба Гэрээнүүд 88:63-ыг үзнэ үү]. Та сүнслэг байдлаараа урьд урьдынхаасаа ч илүү урагшаа тэмүүлбэл Аврагчийн хүч чадал танд ирэх болно” (Рассэлл М.Нэлсон, Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 27).