Номлогчдод зориулсан EnglishConnect
4-р хичээл: Гэр бүл ба найз нөхөд


“4-р хичээл: Гэр бүл ба найз нөхөд,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр (2022)

“4-р хичээл,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр

ширээний ард суун инээмсэглэж буй эмэгтэйчүүд

Lesson 4

Family and Friends

Зорилго: Би хамаатнуудаа тодорхойлон хэлж сурна.

Personal Study

A-аас E хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы бүлгээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.

дүрс зураг a
Study the Principle of Learning: Love and Teach One Another

Бие биеэ хайрлаж, нэг нэгэндээ заа

I can learn from the Spirit as I love, teach, and learn with others.

Би хайрлаж, зааж, бусадтай хамт сурч байхдаа Ариун Сүнснээс суралцаж чадна.

EnglishConnect дээр Бурхан бол жинхэнэ багш бөгөөд Сүнсээрээ дамжуулан бидэнд заадаг гэдгийг бид мэднэ. Баяр хөөр, амар амгалан, хайрын мэдрэмжийг Сүнс өгдөг. Сүнс үнэнийг ойлгоход тусалж, суралцах чадварыг маань нэмэгдүүлж чадна. Хайрлаж, зааж, хамтдаа суралцах нь Сүнсийг бидэнтэй хамт байлгахад урих нэг арга юм. Мормоны Номын бошиглогч Алма хүмүүст заах үүрэг хүлээсэн байв. Тэрээр хүмүүсийг бүлгүүдэд хуваарилаад, бүлэг бүрд нэг нэг ахлагчийг сонгожээ. Алма тэдэнд ийн сургав.

“Номлогч нь сонсогчоосоо өчүүхэн ч илүү бус ажгуу, бас багш нь сурагчаасаа илүү бус бөлгөө; мөн тийн тэд бүгд адил тэгш байв” (Алма 1:26).

EnglishConnect дээр бид багш, суралцагч хоёрыг хоёуланг нь адил чухал гэж үздэг. Бид бүгд багш бас суралцагч билээ. Бид бие биеэ хүндэлж мөн сонсдог. Бид нэг нэгэндээ заадаг. Бид нэг нэгнээ хайрлаж, хүндэтгэдэг. Бид бусдыг амжилтад хүрэхэд нь баяр хүргэж, алдаа гаргахад нь урам зориг өгч чадна. Бид мөн нэг нэгнээ дэмжиж, долоо хоногийн дундуур хамтдаа дадлага хийх цагаа төлөвлөж чадна. Биднийг нэг нэгнээ хайрлаж, бие биедээ зааж сургах үед Бурхан биднийг Сүнсээрээ адислах болно.

Тэврэлдэн инээмсэглэж буй гурван эмэгтэй

Ponder

  • Англи хэлний харилцан адилгүй чадвартай хүмүүсийг хайрлаж, дэмжихийн тулд та юу хийж чадах вэ?

  • EnglishConnect хөтөлбөрийн дагуу суралцах нь өмнө нь авч байсан хичээлүүдээс тань ямар ялгаатай байна вэ?

дүрс зураг б
Memorize Vocabulary

Харилцан ярианы бүлэгтээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав.

extended family

хамаатан садан

eyes

нүд

hair

үс

Adjectives

artistic

урлагийн

athletic

спортлог

intelligent

ухаалаг

loud

чанга дуутай

silly

марзан

short

богино

tall

өндөр

old

хөгшин

young

залуу

black

хар

blonde

шаргал

brown

бор

gray

саарал

red

улаан

white

цагаан

hazel

шаргал бор

blue

цэнхэр

green

ногоон

numbers-ыг хавсралтаас үзнэ үү.

family nouns-ыг хавсралтаас үзнэ үү.

дүрс зураг в
Practice Pattern 1

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.

Q: How many (noun) do you have?A: I have (number) (noun).

Questions

1-р загвар асуулт: Танд хэдэн (нэр үг) байдаг вэ?

Answers

1-р загвар хариулт: Надад (тоо) (нэр үг) байдаг.

Examples

Q: How many cousins do you have?A: I have fifteen cousins.

ээж, хүү хоёрын хөрөг

Q: How many nephews does she have?A: She has two nephews.

Q: How many aunts and uncles does he have?A: He has ten aunts and uncles.

дүрс зураг г
Practice Pattern 2

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загваруудыг ашиглан дадлага хий. Бүлгийн уулзалтад орохоос өмнө харилцан ярианы бүлгийн үйл ажиллагаа 1, 2-ыг хийж гүйцэтгээд үз.

A: Tell me about your (noun).B: They are (number) years old, (adjective), and (adjective).They have (adjective) hair and (adjective) eyes.

Questions

2-р загвар асуулт: Надад (нэр үг)-ийнхээ талаар яриач?

Answers

2-р загвар хариулт: Тэд (насны тоо) настай, (тэмдэг нэр), (тэмдэг нэр) тэд (тэмдэг нэр) үстэй, (тэмдэг нэр) нүдтэй.

Examples

A: Tell me about your cousin.B: She is twenty-four years old, tall, and athletic.She has blonde hair and green eyes.

гурван хүүхэдтэй гэр бүлийн хөрөг

A: Tell me about your nephews.B: They are three and two years old.They have black hair and brown eyes.

дүрс зураг д
Use the Patterns

Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрийн хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.

Additional Activities

Хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 2 Дасгалын ном руу онлайнаар орж гүйцэтгэ.

Act in Faith to Practice English Daily

Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.

Conversation Group

Discuss the Principle of Learning: Love and Teach One Another

(20–30 minutes)

Тэврэлдэн инээмсэглэж буй гурван эмэгтэй

дүрс зураг 1
Activity 1: Practice the Patterns

(10–15 minutes)

Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.

Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:

  • Асуух дадлага хий.

  • Хариулах дадлага хий.

  • Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.

2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.

дүрс зураг 2
Activity 2: Create Your Own Sentences

(10–15 minutes)

Part 1

Зургуудыг хар. Нэг гэр бүлийг сонго. Хамтрагчдаа аль гэр бүлийг сонгосноо бүү хэл. Уг гэр бүлийг таалгах асуулт тавь, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ.

Example
  • A: Tell me about the family.

  • B: This family has a grandmother.

  • A: Is it family 5?

  • B: No. The family also has an aunt, an uncle, and three cousins. They have black hair.

  • A: Is it family 4?

  • B: Yes!

Image 1: Family 1

ээж, хүү хоёрын хөрөг

Image 2: Family 2

цэцэрлэгт хүрээлэнд буй өвөө, аав, хүү гурвын хөрөг

Image 3: Family 3

гурван хүүхэдтэй гэр бүлийн хөрөг

Image 4: Family 4

эмээ, ээж, аав, гурван хүүхдийн хөрөг

Image 5: Family 5

есөн ам бүлтэй гэр бүлийн хөрөг

Image 6: Family 6

зургаан ам бүлтэй гэр бүлийн хөрөг

Part 2

1-р хэсгийн зургуудыг хар. Гэр бүл бүрээс нэг хүнийг сонго. Тухайн хүний зан чанар, гадаад төрхийг асууж, асуултад хариул. Бүтээлч бай! Аль болох олныг хэл. Ээлжлэн гүйцэтгэ.

New Vocabulary

funny

хөгжилтэй

kind

сайхан сэтгэлтэй

Example
  • A: Tell me about the grandmother in family 4.

  • B: The grandmother in family 4 is short. She is 70 years old. She has black hair and brown eyes. She is funny and kind.

дүрс зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(15–20 minutes)

Гэр бүлийн гишүүд эсвэл найзуудаасаа гурвыг сонго. Хүн нэг бүрийн зан чанар, гадаад төрхийн талаар асууж, асуултад хариул. Асуултыг жагсаалтаас сонго эсвэл өөрөө асуултууд бодож ол. Аль болох олныг хэл. Ээлжлэн гүйцэтгэ.

New Vocabulary

calm

тайван

Questions List

  • Tell me about your cousins.

  • What are their names?

  • Where are they from?

  • How old are they?

  • What do they like doing?

  • Are they tall or short?

  • Are they athletic?

  • Do they have black hair?

Example

  • A: Tell me about your grandfather.

  • B: His name is John. He is 80 years old. He is kind and calm.

  • A: What does he like doing?

  • B: He likes to play chess.

  • A: Is he tall or short?

  • B: He is tall.

Evaluate

(5–10 minutes)

Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.

Evaluate Your Progress

I can:

  • Ask about others’ extended families.

    Бусдын хамаатан садны талаар асуу.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Talk about my and others’ extended families.

    Миний болон бусдын хамаатан садны талаар ярилц.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай

Evaluate Your Efforts

Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:

  1. Суралцах зарчмыг судал.

  2. Үг цээжил.

  3. Загвар өгүүлбэрүүдийг давт.

  4. Өдөр бүр давт.

Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмжийн талаар бод.

Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.

Act in Faith to Practice English Daily

“Ариун Сүнс бол жинхэнэ багш мөн. Ямар ч мөнх бус багш хэчнээн ур чадвартай, туршлагатай байсан ч үнэнийг болон Христийг гэрчлэх, зүрх сэтгэлийг өөрчлөх Сүнсний үүргийг орлож чадахгүй. Гэхдээ бүх багш Бурханы хүүхдүүдэд Сүнсээр суралцахад нь туслах зэмсэг болж чадна” (Аврагчийн арга барилаар заах нь: Сүмд болон гэртээ заадаг бүх хүнд зориулав [2022], 16).