Номлогчдод зориулсан EnglishConnect
1-р хичээл: Танилцуулга хичээл


“1-р хичээл: Танилцуулга хичээл,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр (2022)

“1-р хичээл,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр

хичээлийн үеэр инээмсэглэж буй эмэгтэйчүүд

Lesson 1

Introductory Lesson

EnglishConnect хөтөлбөрт тавтай морилно уу! Энэ хөтөлбөрт хамрагдсанд тань бид маш их баяртай байна. Бид бол англи хэл сурч, боломжоо өргөжүүлэхийг эрэлхийлдэг хамт олон. Бид өөр өөр гарал угсаатай, өөр өөр хэлээр ярьдаг, англи хэлний чадварын харилцан адилгүй түвшинтэй ч хамтдаа зорилгодоо хүрч чадна.

EnglishConnect нь ихэнх англи хэлний сургалтын хөтөлбөрөөс ялгаатай. EnglishConnect хөтөлбөр нь англи хэлний чадваруудыг итгэл, нөхөрлөл, өсөлт хөгжил бүхий орчинд хөгжүүлэхэд туслах зорилготой. Энэ нь та ганцаараа суралцахгүй гэсэн үг юм. EnglishConnect бүлэгт байгаа хүн нэг бүр бие биенээ дэмжиж, урам өгдөг. Мөн энэ нь та судалж, суралцах явцдаа суралцахуйн сүнслэг зарчмуудыг хэрэгжүүлэх болно гэсэн үг юм.

Энэ хичээлээр бид танд бие даан судлахдаа мөн харилцан ярианы бүлэгтээ хичээл бүрд ашиглах үйл явцыг танилцуулах болно.

Эхэлцгээе!

Conversation Group

Зорилго: Би өөрийгөө болон бусдыг танилцуулж сурна.

Discuss the Principle of Learning: You Are a Child of God

(10–20 minutes)

өөртөө итгэлтэй залуу эмэгтэй

Энэ гарын авлагын хичээл нэг бүрийг суралцах зарчмаар эхлүүлдэг. Эдгээр сүнслэг зарчим нь судлах мөн тэрчлэн итгэлээр дамжуулан суралцах үйл явцаа сайжруулахад тань тусалдаг. Хичээл бүрд бид:

  • Энэ хичээлийн суралцахуйн зарчмыг чангаар унш.

  • Асуултуудыг ярилцана.

Та бол Бурханы хүүхэд

Өөртөө итгэх итгэлдээ төвлөрөх нь зорилгодоо хүрэхийн тулд таны хийж чадах хамгийн чухал зүйлсийн нэг гэдгийг та мэдэх үү? Өөрийн чадварт итгэх нь таны хичээл зүтгэлд, мөн үүнээс урган гарах үр дүнд онцгой нөлөөтэй. Урьд өмнө нь бүтэлгүйтэж байснаасаа болж та чадвартаа эргэлздэг байж магад. Сайн мэдээ гэвэл, та итгэл үнэмшлээ өөрчилж чадна! Та өөртөө итгэх итгэлээ өөрчлөхийн хэрээр гарах үр дүнг өөрчлөх боломжтой. Өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг ойлгох үед өөртөө итгэх итгэлээ өөрчлөх хүч үүсдэг.

Та бол Бурханы хүүхэд. Тэр танд хайртай. Түүний хүүхдийн хувьд танд мөнхийн чадавх, зорилго бий. Танд суралцах, өөрчлөгдөх чадвар бий. Танд өсөж хөгжих, сайжрах чадвар бий. Бурхан таныг өсөж хөгжөөсэй гэж хүсдэг. Тэр таны хамтрагч байж, чадавхдаа хүрэхэд тань туслахыг хүсдэг. Англи хэл сурахдаа Бурхантай хамтрах нь Түүнийг илүү сайн мэдэхэд тань тустай. Тэр мөн танд өөрийгөө илүү танин мэдэхэд тусална.

Та Бурханд хандан залбирч болно. Тэр таныг сонсоно. Англи хэл сурахдаа Түүний тусламжийг эрэлхийлэх боломжтой. Таныг адисалсанд нь Түүнд талархаж болно. Залбирахдаа бодол, мэдрэмждээ анхаарлаа хандуул. Бурхан байгаа, Тэр танд хайртай, танд туслахыг хүсдэг гэдгийг та олж мэдэх болно. Бурханы мөнхийн чадавхтай хүүхэд гэдэгт итгэхийг сонгож, англи хэл сурахдаа Түүнээс тусламж эрэлхийлж болно.

Ponder

  • Бурханы хүүхэд гэдгээ мэдэх нь өөртөө итгэх итгэлд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Өөрийгөө Бурханы хүүхэд гэдгийг мэдэх нь англи хэл сурахад тань хэрхэн туслах вэ?

дүрс зураг 1
Activity 1: Practice the Pattern

(10–15 minutes)

Part 1: Хамтрагчтайгаа үгийн жагсаалтаа давт.

Шинэ үг сурахдаа үгийн утга болон дуудлагад анхаарал хандуулаарай.

I/my

би/миний

you/your

та/та нар/таны/та нарын

he/his

тэр/түүний (эр)

she/her

тэр/түүний (эм)

What is … ?

… юу вэ?

name

нэр

please

тэгнэ үү/ингэнэ үү

thank you/thanks

танд баярлалаа/баярлалаа

Hello/Hi

Сайн байна уу/Сайн уу

Goodbye/Bye

Баяртай

Nice to meet you.

Тантай танилцсандаа таатай байна.

See you later!

Дараа уулзъя!

Part 2: Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг хэлж давтан дадлага хий.

Хамтрагчтайгаа загвар өгүүлбэрүүдийг давтаж хэлэн дадлага хийгээрэй. Таны зорилго бол асуулт тавихад болон асуултад хариулахдаа итгэлтэй болж, юу ярьж байгааг ойлгох явдал юм.

Асуух дадлага хий.

Аль болох олон асуулт зохио.

Example 1

What is your name?

загвар асуулт: Таныг/чамайг хэн гэдэг вэ?
Example 2

What’s his name?

загвар асуулт: Түүнийг хэн гэдэг вэ?
Хариулах дадлага хий.

Аль болох олон хариулт өг. Доогуур нь зурсан үгсийг өөрийн үгээр сольж болно.

Example 1

I am Luna.

загвар хариулт: Намайг Луна гэдэг.
Example 2

His name is Seth.

загвар хариулт: Түүний нэрийг Сээт гэдэг.
Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.

Загвар өгүүлбэрүүдийг ашиглан асуулт асууж, асуултад хариул.

Questions

загвар асуулт: Таныг/чамайг хэн гэдэг вэ?

Answers

загвар хариулт: Миний нэрийг Сээт гэдэг.
Example
Ярилцаж буй хоёр эмэгтэй
  • A: Hi! What is your name?

  • B: Hello! My name is .

  • A: Nice to meet you.

  • B: What’s your name?

  • A: My name is .

  • B: Nice to meet you.

  • A: What’s her name?

  • B: Her name is Rosa.

дүрс зураг 2
Activity 2: Create Your Own Sentences

(5–10 minutes)

Энэ үйл ажиллагааны зорилго бол загвар өгүүлбэр, үгсийг ашиглан өгүүлбэр зохиох юм.

Зургууд руу хар. Хүн бүрийн нэрийг асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ.

Example: Talia

наран шарлагын газар инээмсэглэн зогсож буй охин
  • A: What’s her name?

  • B: Her name is Talia.

Image 1: Marco

инээмсэглэж буй залуу

Image 2: Nat

инээмсэглэж буй эмэгтэй

Image 3: Sam

инээмсэглэж буй ахимаг насны эрэгтэй

Image 4: Mari

инээмсэглэж буй эмэгтэй

Image 5: Jean

үзмэн ягаан цамц, зангиатай, инээмсэглэж буй эрэгтэй

дүрс зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(10–15 minutes)

Энэ үйл ажиллагааны зорилго бол англиар харилцан ярилцах юм.

Part 1

Бүлгийнхэнтэйгээ уулз. Бүлгийнхээ суралцагч нэг бүрээс нэрийг нь асуу. Бүтээлч бай! Аль болох олон мэддэг үгээ ашигла.

Example
  • A: Hi, what’s your name?

  • B: My name is Mei. What is your name?

  • A: My name is Sione. Nice to meet you.

  • B: Nice to meet you. Goodbye.

  • A: Bye!

Part 2

Хамтрагч олж, бүлэгтээ хамтрагчаа танилцуул.

Example
  • A: Hi, what’s her name?

  • B: Her name is Luna. What is his name?

  • A: His name is Seth.

Evaluate

(5–10 minutes)

Та бол Бурханы суралцах, өсөж хөгжих хязгааргүй чадавхтай хүүхэд билээ. Та гүйцэтгэл, хичээл зүтгэлээ залбирч дүгнэх замаар хэрхэн сайжрахаа сурч мэдэж чадна. Хичээлийн дараа зорилго нэг бүрд хүрэхэд гаргасан ахицаа үнэл. Үүний дараа “Бие даан судлах тэмдэглэл” ашиглах, дараагийн хичээл эхлэхээс өмнө сайжруулах нэг аргыг сонгох байдлаар хичээл зүтгэлээ үнэл.

Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтах хичээл зүтгэлээ үнэл.

Evaluate Your Progress

I can:

  • Ask for others’ names.

    Бусдын нэрийг асуу.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Introduce myself and others.

    Өөрийгөө мөн бусдыг танилцуул.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Understand how EnglishConnect can help me learn English.

    EnglishConnect англи хэл сурахад минь хэрхэн тусалдгийг ойлго.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай

Evaluate Your Efforts

Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:

  1. Суралцах зарчмыг судал.

  2. Үг цээжил.

  3. Жишээ өгүүлбэрүүдийг давт.

  4. Өдөр бүр давт.

Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмж-ийн талаар бод.

Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.

Дараагийн удаад бэлтгэх

(5 minutes)

Бурхан биднийг дэмжихээр ямагт бэлэн байдаг. Бурхан биднийг чадах бүхнээ хийгээсэй гэж хүсдэг. Та хичээлд бэлтгэхэд гаргасан хичээл зүтгэл бүрээсээ үр шим хүртэх болно. Харилцан ярианы бүлэгтээ орохоос өмнө хичээл тус бүрд дараах гурван зүйлийг хий.

  • Суралцах зарчмыг судал.

  • Үг цээжил.

  • Загвар өгүүлбэрүүдийг давт.

Та эдгээр гурван зүйлийг хичээлийн эхэнд байх “Бие даан судлах” хэсгээс олж харж болно. Өдөр бүр судалж, дадлага хийхээ мартуузай.

Act in Faith to Practice English Daily

Хичээлийн төгсгөлд “Англи хэлээр өдөр бүр дадлага хийхдээ итгэлээр үйлд” гэсэн хэсэг бий. Бүлгээрээ өгөгдсөн эшлэлийг нэг минутад чанга унш.

“Бидний хүн нэг бүр Бурханы хүүхэд тул тэнгэрлэг чадавх хүн бүрд бий. Хүн бүр Түүний мэлмийн өмнө эрх тэгш юм. Энэхүү үнэн гүн гүнзгий үр дагавартай” (Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101–104).