Номлогчдод зориулсан EnglishConnect
2-р хичээл: Танилцуулга хичээл


“2-р хичээл: Танилцуулга хичээл,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр (2022)

“2-р хичээл,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр

инээмсэглэж буй хоёр эмэгтэй

Lesson 2

Introductions

Зорилго: Би хэн нэгнийг хаанаас ирсэн мөн юу хийх дуртай талаар нь хэлж сурна.

Personal Study

A-aac E хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы бүлгээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.

дүрс зураг а
Study the Principle of Learning: Exercise Faith in Jesus Christ

Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх

Jesus Christ can help me do all things as I exercise faith in Him.

Намайг Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх үед Тэрээр надад бүх зүйлийг хийхэд тусалж чадна.

Есүс Христ бол Бурханы Хүү. Бурхан Есүсийг бидэнд заалгахаар мөн туслуулахаар илгээсэн. Бурханы хүүхдүүд бидний хувьд чадавхдаа хэрхэн үнэнч амьдрахыг Есүс бидэнд заадаг. Сул тал, сорилт бэрхшээлээ даван туулахад маань туслах хүч чадал Есүст бий. Тэр бидэнд:

“Хэрэв гичийн үр төдийхөн итгэл та нарт байвал энэ ууланд ‘Эндээс тийшээ нүү’ гэж хэлэхэд тэр нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж үгүй болно” (Матай 17:20) хэмээн заасан.

Англи хэл сурах нь өндөр уулыг давахтай адил боломжгүй даалгавар мэт танд санагдаж магад. Гэвч та Есүс Христэд итгэх өчүүхэн ч атугай итгэлээ үзүүлэх тусам итгэл тань өсөн нэмэгдэх болно. Та Түүнд итгэх итгэлээ өсөн нэмэгдүүлж байвал сорилт бэрхшээлийг даван туулахад туслах болно.

Мариатай ярьж буй Есүс

Ponder

  • Англи хэл сурахад ямар ямар сорилт бэрхшээл тулгарч болох вэ?

  • Есүс Христэд илүү их итгэлтэй болох ямар арга замууд байдаг вэ?

дүрс зураг б
Memorize Vocabulary

Харилцан ярианы бүлэгтээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Судлахдаа бүх хүчээ дайчлан хичээвэл Бурхан танд юу сурч байгаагаа санахад тусална.

Nouns

Brazil

Бразил

Ghana

Гана

India

Энэтхэг

Japan

Япон

Mexico

Мексик

South Korea

Өмнөд Солонгос

Tonga

Тонга

Verbs

cook

хоол хийх

play soccer

хөл бөмбөг тоглох

play violin

хийл тоглох

run

гүйх

sew

оёх

shop

дэлгүүрээр явах

sing

дуулах

watch shows

тоглолт үзэх

дүрс зураг в
Practice Pattern 1

Англи хэл олон загвартай. Та нэг загвар болон цөөн хэдэн үгээр хэдэн арван өгүүлбэр бүтээж чадна! Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.

Q: Where are you from?A: I am from (noun).

Questions

1-р загвар асуулт: Та хаанаас ирсэн бэ?

Answers

1-р загвар хариулт: Би (нэр үг)-ээс ирсэн.

Examples

Q: Where are you from?A: I am from Ghana.

бөмбөг барьсан инээмсэглэж буй хүү

Q: Where is he from?A: He is from Chile.

дүрс зураг г
Practice Pattern 2

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Ямар нэг зүйл ойлгомжгүй байвал тусламж гуйн залбирч, үргэлжлүүлэн суралц. Сурахдаа бүх хүчээ дайчлан хичээвэл Бурхан танд тусална.

Q: What do you like to do?A: I like to (verb).

Questions

2-р загвар асуулт: Та юу хийх дуртай вэ?

Answers

2-р загвар хариулт: Би (үйл үг) дуртай.

Examples

хоол хийж буй эрэгтэй

Q: What do you like to do?A: I like to cook.

Q: What does he like to do?A: He likes to watch TV.

даашинз оёж буй эмэгтэй

Q: What doesn’t she like to do?A: She doesn’t like to sew.

дүрс зураг д
Use the Patterns

Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрийн хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.

Additional Activities

Хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 2 Дасгалын ном руу онлайнаар орж гүйцэтгэ.

Act in Faith to Practice English Daily

Өөр хэлээр ярьж сурахын тулд өдөр бүр тасралтгүй давтах хэрэгтэй. Зорилготой байх нь тустай. Зорилго тань төвөгтэй байх шаардлагагүй. Яг үнэндээ, ихэнх тохиолдолд энгийн зорилго илүү үр дүнтэй байдаг тул өдөр бүр англи хэлээ давтах дадлыг суулгахад тань ийм зорилго тусалдаг.

Өдөр бүр англи хэлээ таслахгүй давтаарай. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.

Conversation Group

Discuss the Principle of Learning: Exercise Faith in Jesus Christ

(20–30 minutes)

Мариатай ярьж буй Есүс

дүрс зураг 1
Activity 1: Practice the Patterns

(10–15 minutes)

Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.

Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:

  • Асуух дадлага хий.

  • Хариулах дадлага хий.

  • Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.

2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.

дүрс зураг 2
Activity 2: Create Your Own Sentences

(10–15 minutes)

Зургуудыг хар. Хүн бүрийн нэрийг мөн хаанаас ирснийг нь асууж, асуултад хариул. Тэдний юу хийх дуртай, дургүй талаар ярилц. Энэ хичээл дээр болон 1-р хичээл дээр үзсэн загварыг ашигла. Бүтээлч бай! Ээлжлэн гүйцэтгэ.

Example: Raul

  • бөмбөг барьсан инээмсэглэж буй хүү
  • A: What’s his name?

  • B: He is Raul.

  • A: Where is he from?

  • B: He is from Chile.

  • A: What does he like to do?

  • B: He likes to play soccer.

  • A: What doesn’t he like to do?

  • B: He doesn’t like to shop.

Image 1: Cho and Ji-Hu

дуулж буй эрэгтэй, эмэгтэй хоёр

Image 2: Heather

зуурмаг гоожуулж буй эмэгтэй

Image 3: Kota

хийл тоглож буй хүү

Image 4: Sasha and Levi

гүйж буй эрэгтэй, эмэгтэй хоёр

дүрс зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(15–20 minutes)

Хийх дуртай, дургүй зүйлсийнхээ талаар асууж, асуултад хариул. Аль болох олон дахин хэл. Ээлжлэн гүйцэтгэ.

Example

  • A: What do you like to do?

  • B: I like to travel. Do you like to travel?

  • A: No, I don’t like to travel. What don’t you like to do?

  • B: I don’t like to watch sports. Do you like to watch sports?

  • A: Yes, I like to watch sports.

Evaluate

(5–10 minutes)

Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.

Evaluate Your Progress

I can:

  • Ask where others are from.

    Бусдаас хаанаас ирснийг нь асуу.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Say where I and others are from.

    Өөрийгөө болон бусдыг хаанаас ирснийг хэл.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Ask others what they like and don’t like to do.

    Бусдын хийх дуртай, дургүй зүйлсийн талаар асууж, асуултад хариул.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Talk about what I and others like and don’t like to do.

    Өөрийнхөө болон бусад хүний юу хийх дуртай, дургүй талаар ярилц.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай

Evaluate Your Efforts

Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:

  1. Суралцах зарчмыг судал.

  2. Үг цээжил.

  3. Загвар өгүүлбэрүүдийг давт.

  4. Өдөр бүр давт.

Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмж-ийн талаар бод.

Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.

Act in Faith to Practice English Daily

Өнөөдрөөс эхлэн итгэлээ нэмэгдүүл. Таны хувийн асуудлууд Эверест уул шиг том байсан ч итгэлээр тань дамжуулан Есүс Христ амьдралынхаа уулсыг нүүлгэх чадварыг тань хүчирхэгжүүлнэ [1 Нифай 7:12-ыг үзнэ үү],” (Рассэлл М.Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” Ерөнхий чуулган, 2021 оны 4-р сар, 104–107).