Англи хэл сурах
Ярианы бүлэгт хэрхэн бэлдэх вэ?


“Ярианы бүлэгт би хэрхэн бэлдэх вэ?,” EnglishConnect-ийн багш нарт зориулав (2023)

“Ярианы бүлэгт би хэрхэн бэлдэх вэ?,” EnglishConnect-ийн багш нарт зориулав

Ярианы бүлэгт байхдаа инээмсэглэж буй суралцагчид

Ярианы бүлэгт хэрхэн бэлдэх вэ?

Ярианы бүлэг нь EnglishConnect-ийн туршлагад зайлшгүй хэрэгтэй юм. Ярианы бүлэгт суралцагчид утга учиртай харилцан яриа өрнүүлэх боломжтой байдаг. Суралцагчид уулзах үедээ өөртөө итгэлтэй байж, Сүнснээс суралцан, бие биеэ дэмжих боломжтой.

Англи хэлээр ярих нь суралцагчдад ахиц дэвшил гаргахад тусалдаг бөгөөд хэлний бэлгийг эрэлхийлэх чухал арга болдог. Та энгийн англи хэл ашиглан ярианы бүлгийг удирдах боломжтой. Хэрэв шаардлагатай бол суралцагчид өөрсдийн эх хэл дээрх EnglishConnect-ийн суралцагчийн гарын авлагаас лавлаж үзэх боломжтой. Орчуулгыг зорилго, суралцах зарчим, үгсийн сан, зааварчилгааны зорилгоор хийсэн болно.

Ярианы бүлэгтэйгээ уулзахаас өмнө EnglishConnect-ийн суралцагчийн гарын авлага дахь хэсэг бүрийг шалгаж үзнэ үү. Таныг бэлтгэлээ хийхэд туслах зарим алхмыг доор дурдав:

  1. Залбираад, Бурханы тусламжийг эрэлхийлээрэй.

  2. Та бүлгийнхээ итгэл, нөхөрлөх, өсөж хөгжихийг хэрхэн дэмжих талаар бодож үзээрэй.

    1. Би Сүнсийг хэрхэн урих боломжтой вэ?

    2. Эзэний тусламжийг эрэлхийлж, таньж мэдэхэд би суралцагчдад хэрхэн туслах боломжтой вэ?

    3. Бие биеэ хайрлах, дэмжихэд би суралцагчдад хэрхэн туслах боломжтой вэ?

    4. Англи хэлээр ярих, түүнийгээ сайжруулахад би суралцагчдад хэрхэн туслах боломжтой вэ?

  3. Суралцах зарчмыг судлаарай.

    1. Би энэ зарчмыг хэрхэн өөр дээрээ хэрэгжүүлсэн бэ?

    2. Энэ зарчмыг хэрэгжүүлэхэд би суралцагчдад хэрхэн туслах боломжтой вэ?

    3. Би хичээлдээ тухайн зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх боломжтой вэ?

  4. Үгсийн сан, загварыг шалгаж үзээрэй.

    1. Үгсийн сан, үлгэр загварыг би яриандаа итгэлтэй ашиглах боломжтой юу?

  5. Унших үйл ажиллагаа 1-3.

    1. Үйл ажиллагаа бүрийг би хэрхэн таниулах вэ?

    2. Суралцагчдыг дадлага хийлгэхээр би хэрхэн хоёр хоёроор нь болгох вэ?

    3. Суралцагчдыг дадлага хийж байхад нь би хэрхэн дэмжих вэ?

  6. “Үнэлэх” хэсгийг шалгаж үзээрэй.

    1. Суралцагчдыг амжилтаа мэдрэхэд нь би хэрхэн туслах вэ?

    2. Суралцагчийн гарын авлага дахь “Хувийн сургалтыг хянагч”-ийг ашиглахад суралцагчдад би хэрхэн туслах вэ?

  7. “Англи хэлийг өдөр бүр дадлагажуулахын тулд итгэлээр үйлдэх” хэсгийг шалгаж үзээрэй.

    1. Бүлгийн цугларалтаас өмнө “Хувийн сургалт” хэсгийг хийж, англи хэлээр өдөр бүр дадлага хийхэд суралцагчдыг би хэрхэн хөхиүлэн дэмжих вэ?

    2. Эзэнд итгэж найдахад суралцагчдыг би хэрхэн хөхиүлэн дэмжих вэ?

Гарын авлага дахь “Бүлгийн эх сурвалж” хэсгийг шалгаж үзээрэй. (Эдгээр эх сурвалжийг EnglishConnect-ийн суралцагчийн гарын авлагад мөн оруулсан байгаа.) Эдгээр эх сурвалжийг та хэрхэн ашиглахаа төлөвлөөрэй. “Бүлгийн ярианы үг хэллэг” хэсэгт бүлэг англи хэлээр харилцахад тусалж чадах энгийн үг хэллэгийг оруулсан болно. “Англи хэлээр залбирах” хэсэгт суралцагчид англи хэлээр залбирахад туслах энгийн загваруудыг оруулсан байгаа. Та оролцогчдыг энэ хэсгийг шалгаж үзэхэд урьж, нээлт эсвэл хаалтын залбирал хэлэхэд нь бэлдэх боломжтой.

Сургалтын нэмэлт эх сурвалж, жишээнүүдийг Сайн мэдээний номын сан, englishconnect.org/teacher-ээс олж авна уу.

Өөр шашин шүтлэгтэй найзууд

хоёр суралцагч англи хэлээр ярианы дадлага хийж байна

Итгэл дээр суурилсан сургалт дээр төвлөрөх нь EnglishConnect-ийг онцгой болгодог зүйлсийн нэг юм. Та өөр өөр шашин шүтлэгтэй хүмүүсийг суралцах зарчим тэдэнд хэрхэн хэрэгжиж болох талаар эргэцүүлэн бодоход нь тусалснаар тэднийг хамруулж болно. Та EnglishConnect-ийн суралцагчийн гарын авлага дахь “Суралцах зарчмуудын тайлбар толь”-ийг ашиглан, сайн мэдээний нэр томьёог ойлгоход суралцагчдад туслах боломжтой. Сүнсээр хөтлүүлэн та суралцах зарчмын талаар ярилцаж байхдаа тэднийг суралцаж байгаа зүйлээ хуваалцахад урих талаар бодолцож үзээрэй. Тэдэнд англи хэл сурахад Бурхан туслах боломжтой гэсэн итгэл үнэмшлээ илэн далангүй хуваалцахын сацуу бусдын итгэл үнэмшилд үргэлж хүндэтгэл үзүүлээрэй.

Та нэмэлт санаануудыг Миний сайн мэдээг тунхагла гарын авлагын танилцуулгаас олох; “Сүмийн гишүүдийн Миний сайн мэдээг номло-ын хэрэглээ” хэсгийг харах боломжтой.

Өсвөр үеийнхэнтэй хамт ажиллах

инээмсэглэж буй залуу эмэгтэй

EnglishConnect нь өсвөр үеийнхний амьдралыг адисалж чадна. Гадас, тойрог, номлол зөвхөн өсвөр үеийнхэнд зориулсан бүлгийг зохион байгуулах боломжтой. Өсвөр үеийнхэн, насанд хүрэгчдийн бүлгүүдийг нэгтгэсэн бол дадлага хийх үйл ажиллагаанд өсвөр үеийнхнийг хамтад нь бүлэг болгох талаар бодож үзээрэй.

Өсвөр үеийнхнийг хамгаалах Сүмийн бодлого-ыг дагаж мөрдөхөө санаарай. Насанд хүрээгүй хүүхдүүд (18-аас доош насны ба гэртээ амьдардаг) бүлэгт оролцохын өмнө эцэг эхийн гарын үсэг зурсан зөвшөөрөлтэй байх ёстой. Маягтуудыг englishconnect.org/resources/leader сайтаас олон хэлээр онлайнаар авах боломжтой. Түүнээс гадна, EnglishConnect курс нь бүлгийн цуглааны үеэр дор хаяж хоёр хариуцлагатай насанд хүрэгчийг байнга оролцуулдаг байх гэсэн Сүмийн бодлогыг дагах ёстой. Бүлэг онлайнаар уулзаж байсан ч гэсэн та эдгээр бодлогыг дагаж мөрдөх ёстой.