Англи хэл сурах
EnglishConnect-ийн онцлог юу вэ?


“EnglishConnect-ийн онцлог юу вэ?”, EnglishConnect-ийн багш нарт зориулав (2023)

“EnglishConnect-ийн онцлог юу вэ?”, EnglishConnect-ийн багш нарт зориулав

EnglishConnect-ийн гарын авлагаас гурван хүн хамтдаа суралцаж байна

EnglishConnect-ийн онцлог юу вэ?

EnglishConnect-д бид “Бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлдэг” (Сургаал ба Гэрээ 88:118). Хамтдаа бид англи хэлний ур чадварыг итгэл, нөхөрлөл, өсөлт хөгжлийн орчинд хөгжүүлдэг.

Итгэл

EnglishConnect дээр бид англи хэл сурахад Эзэний тусламжийг эрэлхийлэхийн тулд итгэлээр үйлддэг. Бид англи хэл сурахдаа Эзэний тусламжийг эрэлхийлснээр Бурханд улам ойртож, Аврагчийн боломж олгогч хүчийг мэдрэх боломжтой. Хичээл бүрд бид суралцах сүнслэг зарчмыг судалж, хэрэгжүүлдэг. Сүнс бол жинхэнэ багш бөгөөд суралцахад бидэнд туслах хэлний бэлэг гэх мэт Сүнсний бэлгүүдийг эрэлхийлэх боломжтой. (Сургаал ба Гэрээ 46:8–26-г үзнэ үү).

2:7

Нөхөрлөх

EnglishConnect дээр бид бие биеэ хайрлаж, дэмжиж, бие биедээ зааж байхдаа Сүнсийг урьдаг. Бид нөхөрлөж, бие биедээ урам зоригтой байхад тусалдаг. Хамтдаа бид өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, алдаанаасаа суралцан, ахиц дэвшлээ тэмдэглэдэг. Бид Сүнснээс суралцсанаар “бие биенээ ойлгодог, мөн хоёул сэнхэрч, хамтдаа баясдаг” (Сургаал ба Гэрээ 50:22).

1:53

Өсөж хөгжих

EnglishConnect дээр бид англи хэл сурахаас илүүг хийдэг; бид бас суралцах, заах чадавхаа нэмэгдүүлдэг. Бид хаанаас ч эхэлсэн бай зорилгодоо хүрэхийн тулд шаргуу ажиллаж, Бурхантай хамтардаг. Бид өдөр бүр англи хэлээр ярьж дадлагажихын тулд итгэлээр үйлддэг. Бид амьдралынхаа бүхий л салбарт “судлахаар мөн тэрчлэн итгэлээр” (Сургаал ба Гэрээ 88:118) суралцахын төлөө шамддаг.

2:24