“Хавсралт Б: EnglishConnect-ийн 1 ба 2 бүлэгт хуваарилах ярианы ур чадварын ярилцлага,” EnglishConnect-ийн багш нарт зориулав (2023)
“Хавсралт Б,” EnglishConnect-ийн багш нарт зориулав
Хавсралт Б
EnglishConnect бүлгийн түвшин тогтоох ярианы ур чадварын ярилцлага
Ярианы ярилцлага өгөх хүмүүст зориулав
Энэ шалгалт нь таван минутаас хэтрэхгүй байх богино ярилцлага юм. Энэхүү ярианы ярилцлага нь суралцагчийг EnglishConnect 1 эсвэл EnglishConnect 2-д хуваарилах эсэхийг тодорхойлоход тусална. Энэ ажлын хуудсыг ашиглан ярилцлага хийж, ярилцлага өгч буй хүний хариултыг үнэлээрэй.
Хэвлэх боломжтой “Ярианы ур чадварын ярилцлага”
Ярианы ярилцлагын үр дүнг хэлэлцэх
Хариулт бүрийг дараах шатлалаар үнэлэх ёстой:
-
0 = асуултад огт хариулж чадаагүй
-
1 = хариулах чадвар бага эсвэл огт байхгүй; зөвхөн ганц үгээр хариулсан
-
2 = цээжилсэн хэллэг, олон алдаатай хариулж чадсан
-
3 = алдаа байж болох ч цээжлээгүй хэллэгүүдтэй холбоотой хариу хэлсэн
-
4 = цөөн алдаа бүхий холбоотой хариу хэлсэн
-
Нийт оноо: 0–7 = EnglishConnect 1
-
Нийт оноо: 8–11 = EnglishConnect 2
-
Нийт оноо: 12+ = EnglishConnect 2 болон EnglishConnect 3-д хүсэлт гаргахад урих
Суралцагчид ихэвчлэн 1 авсан бол тэднийг EnglishConnect 1-д хуваарилах ёстой. Суралцагчид ихэвчлэн 2 эсвэл 3 авсан бол тэднийг EnglishConnect 2-т хуваарилах ёстой. Суралцагчид ихэвчлэн 3 эсвэл 4 авсан бол EnglishConnect 2-т үргэлжлүүлэн хамрагдах боломжтой хэдий ч EnglishConnect 3-т хүсэлт гаргахад урьж болно. (englishconnect.org/join-ыг үзнэ үү).
Ярианы ярилцлага
Ярилцлага өгөх хүнд найрсаг орчин бий болгосноор аль болох тав тухтай байдлыг мэдрэхэд нь туслаарай. Ярилцлага өгөх хүнтэй мэндлээд, өөрийгөө энгийн байдлаар танилцуулаарай. Жишээлбэл: “Hi. My name is . What’s your name?”
Доорх хүснэгтэд жагсаасан асуултуудыг түүнээс асуугаарай.
|
Асуулт |
Оноо (0–4) |
|---|---|
Асуулт 1. Tell me about yourself. What do you like to do? (Хэрэв суралцагч үүнийг ойлгохгүй байгаа бол та ингэж асуухыг оролдож болно, “What are your hobbies?”) | |
Асуулт 2. Tell me about your family. Who is in your family? | |
Асуулт 3. Where are you from? Tell me about your city. | |
Асуулт 4. What did you do last weekend? (Өнгөрсөн цагт ярих нь илүү хэцүү тул суралцагч зөвхөн бусад бүх асуултад сайн хариулсан тохиолдолд энэ асуултыг асуугаарай.) | |
Асуулт Нийт оноо |