Шинэ Гэрээ 2023
5-р сарын 22–28. Иосеф Смит—Матай 1; Матай 24–25; Марк 12–13; Лук 21: “Хүний хүү ирэх болно”


“5-р сарын 22–28. Иосеф Смит—Матай 1; Матай 24–25; Марк 12–13; Лук 21: ‘Хүний Хүү ирэх болно,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“5-р сарын 22–28. Иосеф Смит—Матай 1; Матай 24–25; Марк 12–13; Лук 21,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Зураг
Хоёр дахь ирэлт

Хоёр дахь ирэлт, Харри Андэрсон

5-р сарын 22–28

Иосеф Смит—Матай 1; Матай 24–25; Марк 12–13; Лук 21

“Хүний хүү ирэх болно”

Та Иосеф Смит—Maтай 1; Maтай 24–25; Maрк 12–13; Лук 21-ийг уншихдаа “Эдгээр бүлэгт надад, манай гэр бүлд эсвэл миний дуудлагад зориулсан ямар захиас байна вэ?” гэж асууж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Есүсийн шавь нар Түүний, иудейчүүдийн сүнслэг болон соёлын төв болох Иерусалимын агуу ариун сүм бүрмөсөн устаж, “нэг чулуу нөгөө дээрээ үлдэхгүйгээр доош хаягдах болно” хэмээх бошиглолыг сонсоод гайхсан нь лавтай. Шавь нар нь илүү ихийг мэдэхийг хүсэн, “Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ?”, “Таны ирэлтийн тэмдэг нь юу вэ?” (Иосеф Смит—Матай 1:2–4) хэмээн асуусан нь мэдээж. Аврагчийн хариулт Иерусалимд агуу устгал ирж байна (МЭ 70 онд гүйцэлдсэн бошиглол) гэсэн бошиглол нь сүүлчийн өдрүүдэд Түүний ирэхийг илтгэсэн тэмдгүүдтэй харьцуулахад өчүүхэн жижиг болохыг илчилдэг. Нар, сар, одод, үндэстэн, далай зэрэг Иерусалим дахь ариун сүмээс илүү бат бөх мэт харагдах зүйлс түр зуурынх юм гэдгийг баталдаг. Тэр ч бүү хэл “тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно” (Иосеф Смит—Maтай 1:33). Хэрэв бид сүнслэг байдлаараа соргог байж чадвал энэхүү сүйрэл нь жинхэнэ хувиршгүй зүйлсэд итгэл найдвараа тавихыг бидэнд заадаг. Есүс “тэнгэр хийгээд газар алга … болно, гэвч, миний үгс алга болох нь үгүй. Мөн миний үгийг нөөцлөх хэн боловч хууртагдах нь үгүй” (Иосеф Смит—Maтай 1:35,37) хэмээн амласан.

Зураг
хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Иосеф Смит—Mатай гэж юу вэ?

Агуу Үнэт Сувд номд байдаг Иосеф Смит—Матай ном бол Матай 23-ын сүүлийн шүлэг, Матай 24-ийн бүх шүлгийн Иосеф Смитийн Орчуулга юм. Иосеф Смитийн сүнслэг нөлөө бүхий засварууд нь алдагдсан эрхэм үнэт үнэнүүдийг сэргээсэн. 12–21-р шүлэгт эртний Иерусалимын устгалын талаар өгүүлсэн бол 21–55-р шүлэгт сүүлчийн өдрүүдийн тухай бошиглолуудыг агуулсан байдаг.

Иосеф Смит—Maтай 1:21–37; Maрк 13:21–37; Лук 21:25–38

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тухай бошиглолууд надад ирээдүйтэй итгэлтэйгээр нүүр тулахад туслах болно.

Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг угтан тохиох үйл явдлуудын тухай унших нь танд тавгүй санагдаж болох юм. Гэвч Есүс эдгээр үйл явдлын тухай бошиглохдоо “та нар тэвдэн сандрахгүй байхаа мэдэгтүн” (Иосеф Смит—Maтай 1:23) хэмээн шавь нартаа хэлсэн. Та газар хөдлөлт, дайн, худал хуурмаг, өлсгөлөнгийн тухай сонсоод яаж “тэвдэн сандрахгүй” байж чадах вэ? Эдгээр шүлгийг уншаад, энэ асуултын тухай бодоорой. Санааг тань тайтгаруулсан ямар нэгэн зөвлөгөөг олбол бичиж, тэмдэглээрэй.

Мөн Gospel Topics дахь “Second Coming Jesus Christ”-ийг topics.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

Иосеф Смит—Maтай 1:26–27, 38–55; Maтай 25:1–13; Лук 21:29–36.

Би үргэлж Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлэн байх ёстой.

Бурхан хүний Хүүгийн ирэх ‘тэр өдрийг ч, цагийг ч’ (Матай 25:13) илчлээгүй. Гэвч Тэр бидэн дээр тэр өдрийг “гэнэт” (Лук 21:34) ирээсэй хэмээн хүсдэггүй учир хэрхэн бэлтгэх тухай зөвлөсөн.

Эдгээр шүлгийг судлах явцад Аврагчийн Хоёр дахь ирэлтэд үргэлж бэлтгэлтэй байхыг заахдаа Түүний ашигладаг байсан харьцуулалт, сургаалт зүйрлэлүүдийг тодорхойл. Та эдгээрээс юу сурч мэдсэн бэ? Та юу хийхэд сүнслэгээр өдөөгдөж байна вэ?

Мөн Аврагч Хоёр дахь ирэлтэд нь таныг хэрхэн бэлдээсэй хэмээн хүсэж байгааг бодож үзэж болно. Аврагчийг ирэхэд Түүнийг хүлээн авахад бэлэн байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Их Эзэнийг эргэн ирэхэд бэлтгэх нь” (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98–102) хэлсэн үг үүнийг тунгаан бодоход танд тусалж болно.

Мөн Рассэлл М.Нэлсоны “Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав” хэлсэн үгийг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 77–80-аас үзнэ үү.

Maтай 25:14–30

Тэнгэрлэг Эцэг намайг Өөрийнх нь бэлгийг ухаалгаар ашиглаасай хэмээн хүсдэг.

Аврагчийн сургаалт зүйрлэлд гардаг “талант” бол мөнгийг хэлж байгаа юм. Гэхдээ талантын сургаалт зүйрлэл нь зөвхөн мөнгөний тухай бус, аливаа адислалыг хэрхэн ашиглаж байгаагаа тунгаан бодоход хүргэдэг. Та энэ сургаалт зүйрлэлийг уншсаныхаа дараа Тэнгэрлэг Эцэгийн танд өгсөн зарим адислал, хүлээлгэсэн үүрэг хариуцлагыг жагсаан бичиж болно. Тэр эдгээр адислалаа хэрхэн ашиглаасай хэмээн танаас хүсдэг вэ? Та эдгээр бэлгийг хэрхэн илүү ухаалгаар ашиглаж болох вэ?

Maтай 25:31–46

Би бусдад үйлчилснээр Бурханд үйлчилдэг.

Хэрэв амьдралыг тань Их Эзэн хэрхэн шүүх бол гэж та бодож байсан бол хонь, ямааны сургаалт зүйрлэлийг уншаарай. Яагаад тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах нь Бурханы “хаанчлалыг өвлөхөөр” бэлдэхэд тусална гэж та бодож байна вэ?

Энэ сургаалт зүйрлэл Матай 25 дээрх өөр хоёр сургаалт зүйрлэлтэй юугаараа адил вэ? Энэ гуравт ямар нийтлэг захиас байна вэ?

Мөн Мозая 2:17; 5:13-ийг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Иосеф Смит—Матай.Гэр бүлийнхэндээ энэ бүлгийг судлахад туслахын тулд Аврагчийн Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлдэх тухай Түүний сургаалыг хайж олохыг тэднээс хүс (жишээлбэл, 22–23, 29–30, 37, 46–48-р шүлгийг үзнэ үү). Энэ зөвлөгөөг дагахын тулд бид юу хийж болох вэ? Танай гэрийнхэнд “Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Хүүхдийн дууны ном, 46–47) дууллыг дуулж мөн Аврагчийн Хоёр дахь ирэлтийг төсөөлж зурах нь таалагдаж болох юм.

Иосеф Смит—Матай 1:22, 37.Бурханы үгийг нөөцлөх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Бид үүнийг хувиараа болон гэр бүлээрээ хэрхэн хийж чадах вэ? Үүнийг хийх нь бидэнд хууртагдахаас зайлсхийхэд хэрхэн туслах вэ?

Матай 25:1–13.Maтай 25:1–13-р шүлгийг ярилцахдаа, энэхүү тоймд хавсаргасан арван охины зургийг ашиглаж болно. Бид эдгээр шүлэгт дүрсэлсэн ямар нарийн тодорхой мэдээллийг зурган дээрээс харж байна вэ?

Та цаасаар тосны дуслууд хайчлаад, гэрийнхээ эргэн тойронд нууж болох юм. Та эдгээр дуслаа судар, ариун сүмийн зураг гэх мэт зүйлс дээр нааж болно. Гэр бүлийн гишүүд эдгээр дуслыг олж хараад, Хоёр дахь ирэлтэд бэлдэхэд эдгээр нь хэрхэн туслах тухай ярилцаж болно.

Maрк 12:38–44; Лук 21:1–4.Эдгээр шүлэг нь Аврагч бидний өргөлийг юу гэж хардаг талаар юу зааж байна вэ? Гэрийнхэндээ Их Эзэнд аравны нэг болон мацгийн өргөлөө хэрхэн төлдгөө харуул. Эдгээр өргөл нь Бурханы хаант улсыг байгуулахад хэрхэн тусалдаг вэ? Бид байгаа бүхнээ Их Эзэнд өөр ямар арга замаар өгч болох вэ? (Марк 12:44).

Зураг
Хайрцагт зоос хийж буй эмэгтэй

Бэлэвсэн эмэгтэйн зоос, Сандра Раст

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Түүнийг дэлхийд дахин ирэхэд,” Хүүхдийн дууны ном, 46–47.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Орчин тойрноо бэлд. “Бидний орчин тойрон үнэний талаар сурч, мэдрэхэд ихээхэн нөлөөлдөг” (Аврагчийн арга барилаар заах нь, 15). Ариун Сүнсний нөлөөг урин авчрах газарт судраас судлахыг хичээ. Мөн урам зориг оруулах хөгжим болон зураг Сүнсийг урьж болно.

Зураг
Дэнлүү барьж буй эмэгтэйчүүд

Тэдний тав нь ухаалаг болой, Волтэр Рэйн